| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/06737/И |
| Дугаар | 101/ШШ2024/05723 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/05723
| 2024 12 02 | 101/ШШ2024/05723 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт Б******* Н******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т******* ХХК /РД:*******/-д холбогдох,
16,335,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Н******* нь 2019 оны 9 сарын 06-ны өдөр №01/ Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павилон ажиллуулах түрээсийн гэрээг Т******* ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 1 давхарын 58.34 м.кв талбай бүхий Гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгслийн зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зорилгоор 16,335,200 төгрөгийг 2019 оны 9 сарын 06-ны өдөр Г*******гийн *******ын Хаанбанк тоот данснаас шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч тал нь тухайн талбайг түрээслэгч талд хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад орохгүй удаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Үүнээс хойш гэрээний хугацаа дууссан талаар Б.Н*******ийн зүгээс удаа дараа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар хүсэлт гаргасан боловч өгнө, хүлээж бай гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Б.Н*******ийн зүгээс тухайн талбайг ашиглалтанд орох хүртэл хүлээсэн боловч ашиглаж, түрээслэн ажиллуулж чадаагүй болно. Иймд түрээслэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний хугацаа дууссан тул 16,335,200 төгрөгийг Тэлмэн Групп ХХК-аас гаргуулж өгнө үү.
Түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Б.Н*******ийн эхнэр Г*******гийн гийн дүү Г*******гийн *******ын дансаар шилжүүлсэн. Түрээслэгч нь түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, мөнгөө шаардахаар утсаар яриад яваад байдаг байсан, очиж уулзахаар өгнө гэдэг боловч төлдөггүй. Иймд 16,335,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн төлбөр сард 58.34м.кв*70,000 төгрөг=4,083,800 төгрөг*4 сар=16,335,200 төгрөг төлсөн байна гэв.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павильон ажиллуулах түрээсийн гэрээ, Б.Н*******оос Т******* ХХК-д гаргасан хүсэлт /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн эхнэрийн түүний төрөл садны лавлагаа баримтыг гаргаж өгсөн, хариуцагчаас итгэмжлэл, Т******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн, шүүхийн журмаар хариуцагч Т******* ХХК-иас Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павильон ажиллуулах түрээсийн гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн, кассын орлогын ордер /нотлох баримтын шаардлага хангаагүй/ баримтыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан 16,335,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, түрээсийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн боловч түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй, гэрээний хугацаа дууссан тул гэрээний төлбөрт төлсөн мөнгийг гаргуулахаар шаарджээ.
2. Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагчийг шүүхэд дуудсан мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариу тайлбарыг 14 хоногийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн захирамж гарсныг дурдав.
3.Хэргийн үйл үйл баримтын тухайд, Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павилон ажиллуулах тухай 2019 оны 9 сарын 06-ны өдөр №01/ түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч Т******* ХХК, түрээслэгч Б.Н*******ид Нийслэл худалдааны төвийн 1 давхарт 58.34 м.кв талбай бүхий гоо сайхан, гэр ахуй, гоёл чимэглэл, бичиг хэрэг, гар утасны дагалдах хэрэгсэл бараа худалдан борлуулах зорилгоор, 1 сарын түрээсийн төлбөр 4,083,800 төгрөг байхаар түрээсийн гэрээ байгуулжээ.
4. Уг гэрээний үүрэгт түрээслэгч Б.Н******* нь 2019 оны 09 сарын 06-ны өдөр 16,335,200 төгрөгийг эхнэр Г.гийн төрсөн эгч Г.*******ын Хаан банкин дахь данснаас овогтой гийн 5749973541 данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
овогтой нь талуудын хооронд байгуулсан гэрээнд Т******* ХХК-ийн ерөнхий нягтлан гэж бичигджээ.
Хариуцагч тал эдгээр үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар болон баримтыг шүүхэд гаргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй байна.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч нь түрээсийн төлбөрийг хүлээн авсан атлаа түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түрээсийн төлбөрийг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзэн хариуцагч Т******* ХХК-иас 16,335,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******ид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Т******* ХХК-иас 16,335,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ