Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04598

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04598

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсныг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.500.000 төгрөгийг гаргууулах нэхэмжлэлийг 2024 оны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.М

Хариуцагч Э.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:

Машины гэрчилгээ н.Б-с миний нэр дээр шилжсэн. Машины мөнгийг бэлнээр н.Б-т өгөөд үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаас н.Б-р руу шилжүүлсэн. Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. н.Б-с машин аваад мөнгөө бас өгсөн. Энэ машин Э.Зт хамааралгүй юм байна, гэжээ.

Хариуцагч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би П.М-т машин зараагүй. Зарсан гэх машин миний машин биш. Машиныг н.Б гэх хүн П.Мт зарсан. Би Да хүрээ зах дээр зогсдог. Миний зогсоолын хажууд байсан машиныг энэ залуу сонирхоод байхаар нь би машиныг танилцуулсан. Машин н.Б-н машин. Энэ хүнээс мөнгө ч аваагүй. Н.Б-н нэр дээр машин байсан. Энэ хүн н.Б-т урьдчилгаа мөнгийг өгөөд, үлдэгдэл мөнгө нь банк бус санхүүгийн байгууллагаас н.Бын данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ үйл байдлаа нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.М, хариуцагч Э.Зт холбогдуулан 3.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтийг хүлээн авч батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.М, хариуцагч Э.Зт холбогдуулан 3.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА