| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05141/И |
| Дугаар | 102/ШШ2024/04438 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04438
| Дугаар 102/ШШ2024/04438 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 5.589.842 төгрөг 22 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.С манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 4.504.915 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 4.278.711 төгрөг 35 мөнгө, хүү 1.268.472 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 30.658 төгрөг 68 мөнгө, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 5.589.842 төгрөг 22 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.589.842 төгрөг 22 мөнгийг нэхэмжилснийг хариуцагч Б.С хүлээн зөвшөөрч,
-2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг
-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 670.000 төгрөг
-2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 649.842 төгрөг 22 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.589.842 төгрөгийг хариуцагч Б.С төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.589.842 төгрөг 22 мөнгийг хариуцагч Б.С 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, сарын бүрийн 30-ны өдөр 670.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 649.842 төгрөг 22 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.387 төгрөг 47 мөнгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52.193 төгрөг 74 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 52.193 төгрөг 74 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА