| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01732/И |
| Дугаар | 102/ШШ2024/04437 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04437
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/04437 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А
Шинжээч Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч НШт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Манай компаниас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны хуралдаанаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай Тогтоолоор 1.546.750.758 төгрөгийг гаргуулан С групп ХХК-д олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хавсралтад дурдсан 8 ширхэг техникийг битүүмжилснээ бидэнд мэдэгдсэн. Ингээд дээрх хөрөнгүүдээс 0, 0, 0, 0 дугаартай тээврийн хэрэгсэл болон машин механизмуудад хариуцагч байгууллага 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд нийт 47.000.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээг зах зээлийн өнөөгийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дэхь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн заалт шаардлагад нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Монгол улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 0 дугаартай Тогтоолоор Ж ХХК-аас 1.546.750.758 төгрөгийг гаргуулан "С групп" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор эхлүүлэн явуулж байна. Төлбөр төлөгч "Ж" ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай Тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч "Ж" ХХК-ийн захирал Т.М үнийн санал өгөх боломжгүй талаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Албан бичгээр өгсөн бол төлбөр авагч "С групп" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Албан бичгээр ирүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тогтоолоор шинжээч Х.Э дээрх 8 тээврийн хэрэгслүүдээс 2 толгой, 2 чиргүүл болон нийт 4 тээврийн хэрэгслийг үнийг 47.000.000 төгрөгөөр үнэлсэн. Бусад тээврийн хэрэгсэл байхгүй байсан гэдэг үндэслэлээр үнэлээ хийгээгүй байдаг. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймээс "Ж" ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдэд хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайлан
7.Хариуцагчаас хариу тайлбар, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/0 дугаартай Тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ГХ2023/0 дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/0 дугаартай Эд хөрөнгийг хурааж тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШ-ын 0 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, НШ-н 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай мэдэгдлийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Компанийн хөрөнгийг 47.000.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу зохистой үнэлээгүй гэж үзэж байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А Бид шинжээчийн ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тээврийн хэрэгсэлүүдэд үнэлгээ хийх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай Тогтоолоор хариуцагч Ж ХХК-аас 1.538.898.317 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С групп ХХК-д олгон, үлдсэн 307.780.191 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7.852.441.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
6.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн улсын 0, 0, 0,0, 0, 0, дугаартай тээврийн хэрэгсэл Ж ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож хэн аль нь маргахгүй байна.
7.Нэхэмжлэгч Ж ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.
8.Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангуулахаар маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ. Үүнд:
9.НШ-т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/0 дугаартай гүйцэтгэх хуудас хүргэгдэж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.М-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна.
10.Тэрээр шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж ХХК-ийн эзэмшлийн хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь тогтоогдож байна.
11.Хариуцагч дээрх арга хэмжээг авсны дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг явуулжээ.
12.Мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч тээврийн хэрэгсэлүүдэд үнэлгээ өгөх боломжгүй гэсэн хариуг бичгээр өгч талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Дельтамон ХХК-ийг томилж эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулан, эрх бүхий байгууллагаас Ж ХХК-ийн эзэмшлийн улсын 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, дугаартай тээврийн хэрэгсэл, машин механизмуудад үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсны дагуу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинжээч Х.Э 0 дугаартай дүгнэлтийг ирүүлж, НШ төлбөр авагчид 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаартай, төлбөр төлөгчид мөн өдрийн 0 дугаартай мэдэгдлээр Ж ХХК-ийн эзэмшлийн улсын 0, 0, 0, 0 дугаартай тээврийн хэрэгслүүдийг 47.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, үлдсэн тээврийн хэрэгсэлүүд байхгүй байсныг дурджээ.
13.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулагдаагүй буюу тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй болох нь бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА