Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч *******, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                     Э.Ундармаа

Шүүгдэгч                          *******                                                                                

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт  ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  аав, ээж дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн” 2 дахь заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч ******* нь бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******г төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гийн нэрийг барьж “Хаан” банкны дугаарын дансаар 200.000 төгрөг, ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны дугаарын дансаар 800.000 төгрөг,...мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөг,... Мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж “Хаан” банкны дугаарын дансаар 2.000.000 төгрөг,... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэх хүний нэрийг барьж  “Хаан” банкны дугаарын дансаар 500.000 төгрөг,...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байна гээд мөн хамтарч мал, мах зарж борлуулдаг хүний нэрийг барьж “Хаан” банкны дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг, нийт 6 удаагийн гүйлгээгээр 8.000.000 /Найман сая / төгрөгийг дээрх дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч д 4 охин бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 1400.000 төгрөгийг Хаан банкны дугаартай гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт Дагвадоржийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол нийт 9400.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 67-26 тоотод оршин суух, ******* //-д 8000.000 төгрөгийг, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, //-д 1400.000 төгрөгийг тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэргээ үнэн зөв хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулаагүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, ухамсарлаж байна. Бусдад учруулсан 9 400 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Хохирлыг одоо төлж барагдуулах боломж байхгүй, хорих ял эдэлж дуусаад өөрийн хөдөлмөрөөр төлж барагдуулна. Иймд миний 1 жил 6 сарын хорих ялыг багасгаж 1 жил болгож өгнө үү.” гэжээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс 6 сарын хорих ялыг хасаж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгөөч гэж хүсч байна. Ингэснээр би арай эрт суллагдаж ажил хийж хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй байгаа.” гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Анхнаасаа хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйлгүй байна. Анхан шатны шүүхээс түүнийг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зүйл энэ хэрэгт байхгүй. Өөрөө анхан шатны шүүхэд байхдаа оргон зайлсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас хамаарч хорих ялын хэмжээг тогтоосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч *******г төөрөгдөлд оруулан “бяруу зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  гийн нэрийг барьж 200 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж 800 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж 1 500 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх хүний нэрийг барьж 2 000 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэх хүний нэрийг барьж  500 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байна гээд мөн хамтарч мал, мах зарж борлуулдаг хүний нэрийг барьж 3 000 000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 8 000 000 төгрөгийг бусдын нэр дээрх Хаан банкны дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч г “4 охин бяруу зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 1400 000 төгрөгийг гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, /хх 107, 155 тал/

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 1998 оноос хойш сумандаа мал махны худалдаа эрхэлж байна. ... 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой анх гэх залуу над руу залгаад “Дүү нь суманд орж ирчхээд байна, он солигдоод найзуудтайгаа жоохон уугаад сууж байна. Та надад 200 000 төгрөг өгөөч” гэхэд нь би итгээд өөрийн Хаан банкны данснаас тухайн өдөр шилжүүлсэн.  ... 2023 оны 01 сарын 05-ны өдөр гэх мөн надтай хамтарч ажилладаг хүний нэрийг барьж надруу залгаад “ ... 800 000 төгрөг шилжүүлчих, би эгчдээ мөнгө шилжүүлэх ажилтай болчихлоо.” гэхэд нь мөн итгээд өгсөн дансруу нь шилжүүлсэн. Дараа нь мөн өдрөө Гэрэлт Од байнаа гээд надтай хамтарч ажилладаг хүний нэрийг барьж “Улаанбаатар хотруу ахдаа 1 500 000 төгрөг шилжүүлэх ажилтай болчихлоо, би таньд оронд нь сувай үнээ өгнө.” гэж хэлээд данс өгөхөөр нь шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө байнаа гээд мөн хамтарч мал мах зарж борлуулдаг хүний нэрийг барьж “2 000 000 төгрөг ... дансруу шилжүүлчих, Улаанбаатар хотоос Одбаярын машинд мотоцикль худалдан авч ачуулах гээд байна.” гэхэд нь мөн итгээд шилжүүлсэн. 2023 оны 01 сарын 07-ны өдөр “ байна. Охин амралтаараа ирэхээр болоод зардлын мөнгө явуулах гэсэн юм. Бүжгээ гэрт үлдсэн, би хүүтэйгээ ирчхээд байна. 500 000 төгрөг өгөөч” гэхэд нь ... мөн шилжүүлсэн. Маргааш нь буюу 01 сарын 08-ны өдөр “ байна гээд мөн надтай хамтарч ажилладаг хүний нэрийг барьж “...машины сэлбэг авах гээд байна. ... сэлбэгний хүний данс руу хийчих” гээд данс өгөхөөр нь сэлбэг гээд 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингэж уван цувуу хийсээр байгаад 8 000 000 төгрөг хийсэн. Сүүлд нь “эд нар сонин хүмүүсээ нэг хоолойгоор яриад байхад мэдэхгүй, мөнгө хийгээд байгаа юм даа.” гэж хүнийг тавлаж ярьсан байна лээ. ... Тэгээд би сүүлд хөдөө явахдаа тай ярихад Та юу яриад байгаа юм бэ? Та байтлаа хүнээс худлаа хэлж мөнгө авдаг болоо юу гэхээр нь би сандраад миний дүү байж байгаарай гээд тэр утас руу нь залгатал Дашбалбарын нэг хүүхэн байсан. ... сандраад цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг, /хх 11-15, 156 тал/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн эзэмшлийн “Чойсүрэн Оргилмаа” гэх фэйсбүүк хаягнаас ******* сумынхаа зарын нэгдсэн групп дээр “бяруу худалдан авна 88576785, 86885515” гэх зар оруулсан. Гэтэл маргааш өдөр нь 14 цагийн орчим миний 86885515 гэх дугаарлуу манай сумын олон малтай Жаргалын Төгсөө гэх хүн 99830232 гэх дугаараас утсаар яриад “Жаргалын Төгсөө байна. Миний дүү бяруу худалдан авч байгаа юм уу, хэдэн бярууны мөнгө байгаа вэ.” гэж асуухаар нь би “4 бярууны 1 400 000 төгрөг байна.” гэж хэлэхэд “ах нь 4 бяруу заръя, мөнгөө хаан банкны гэх хүний ... тоот данс руу шилжүүлчих. Харин авах 4 бяруугаа манай төрсөн ах болох ахаас аваарай.” гэж хэлсэн. Тухайн үед би Жаргалын Төгсөө гэх хүнийг олон малтай болохоор нь итгээд надад өгсөн хаан банкны данс руу нь хийчихсэн юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр бяруунуудаа авахаар Жаргалын Төгсөөгийн өөрийнх нь эзэмшлийн дугаар руу ярихад “би чамаас ямар ч бярууны мөнгө аваагүй, миний нэрийг бариад хүн чамайг залилсан юм биш үү.” гэж хэлэхээр би өөрийгөө залилуулсан болохоо ойлгосон юм. ...******* нь надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. ... Би маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг, /хх 93-94, 95 тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын мэдүүлэг, /хх 22-23 тал/  ийн мэдүүлэг, /хх 29-30 тал/ ийн мэдүүлэг,  /хх  32-33 тал/  ын мэдүүлэг,  /хх 35-36 тал/  ын мэдүүлэг,  /хх 38-39 тал/  ийн мэдүүлэг,  /хх 41-42 тал/ ын мэдүүлэг, /хх 101-102 тал/  хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 09, 88 тал/ таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 72-75 тал/ хохирогч *******гийн ХААН банкны Депозит дансны хуулга, /хх 76-77 тал/  гийн нөхөр ын  ХААН банкны Депозит дансын хуулга /хх 116 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээ, хор уршиг, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар “... анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас 6 сарыг хасч өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                      ШҮҮГЧИД                                                Д.ГАНЗОРИГ                                                                                    

                                                                                       Г.УРТНАСАН