| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05057/И |
| Дугаар | 102/ШШ2024/04430 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04430
| Дугаар 102/ШШ2024/04430 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 9.643.345 төгрөг 39 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн А.Д манай байгууллагатай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалж зээлсэн.
Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 9.078.469 төгрөг 31 мөнгө, хүү 543.464 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 21.411 төгрөг 22 мөнгө нийт 9.643.345 төгрөг 39 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9.643.345 төгрөг 39 мөнгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага шаардлага 9.643.345 төгрөг 39 мөнгийг хариуцагч А.Д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9.643.345 төгрөг 39 мөнгийг хариуцагч А.Д төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.243 төгрөг 54 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 84.621 төгрөг 77 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 84.621 төгрөг 77 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА