Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/04427

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04427

Улаанбаатар хот

  

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 761.443 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.Э манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр М корпораци ХХК-ийн 0 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 0 дугаартай "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулж, 480.000 төгрөгийг, сарын 3.1 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 480.000 төгрөг, хүү 237.165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44.278 төгрөг нийт 761.443 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

       Хариуцагч А.Э нэхэмжлэлийн шаардлага 761.443 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 761.443 төгрөгийг хариуцагч А.Э төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 761.443 төгрөгийг хариуцагч А.Э төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.412 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 11.412 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            

ШҮҮГЧ                                             Г.АРИУНАА