Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/05474

 

 

 

 

 

2024 11 20

101/ШШ2024/05474

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  П******* овогт Д******* О******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н*******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолд С******* ХХК-иас 19 тэрбум төгрөг гаргуулж Монгол улсын банкинд олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 6 сараас явагдаж байгаа. Төлбөр төлөгч С******* ХХК нь төлбөрөө төлөөгүй учраас манай хувийн сууц дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж битүүмжлэгдэж хураагдсан байсан. Гэтэл өнөөдөр шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдааны мэдэгдэлээ ирж ав гэхэд нь байшинг маань үнэлсэн үнэлгээ хэзээ гарсан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь биечлэн очиж мэдэж, танилцаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг үндэслэн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээ гарсан талаар мэдэгдээгүй.

Үнэлгээг шуудангаар 2023-02-02-ны өдөр гэрийн хаягаар явуулсан гэх боловч манайх тогтмол хүнтэй байдаг ба шуудан хүргэгч ямар нэгэн зүйл хүргэж ирээгүй байна. Өдөр шуудан хүргэгчтэй ярьж холбогдоход хаягийг нь олоогүй тул өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх газар руу нь буцаасан гэж хэллээ. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл: 1. Би 2007 онд хувийн сууцаа 710,000,000 төгрөгөөр авч байсан, 2-т банк 2017 оны 7 сард манай байрыг 1,200,000,000 төгөргөөр үнэлж 443,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж байсан, 3-т Өнөөгийн бодит зах зээлийн ханш нь газартайгаа хамт 3 тэрбум байгаа. Зөвхөн 852 м.кв газар нь 1,500,000,000 төгрөг байхад бидний өмчийг үнэгүйдүүлж 7 өрөө хувийн сууцыг газартай нь нийт 1,567,000,000 төгөрөөр үнэлж 70 хувьд нь буюу 1,096,900,000 төгрөгт дуудлага худалдаагаар худалдах гэж байгаад маш их гомдолтой байна. Иймд 2023-02-02-ны өдрийн Б ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 08-ны өдрийн 01212 дугаар шийдвэрээр хариуцагч С******* компаниас инд 17,9 тэрбум төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.О*******тэй хамаарал бүхий өмчлөлийн нэр бүхий хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н*******т даалгасан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022-06 сараас эхэлж явагдсан. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Д.О*******ийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, талууд гэх байр суурьтай оролцож ирсэн. Өнөөдөр дахин үнэлгээ хийлгэх гэж буй объект болох Хан-Уул дүүрэг, 1 хороо, Үйлдвэрийн-2, З, 35г тоотод байрлах 263.17 м.кв талбайтай хувийн сууц, яг энэ хаягт байрлах Д.О*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай 852 м.кв талбайтай газрыг битүүмжилж хураасан. Битүүмжилж хураачихаад үнийн санал асуусан, үнийн саналыг Д.О*******ийн хувьд 1 сая доллар гэж өгсөн, наас 1,200,000,000 төгрөгөөр үнэлж 447 сая төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнийн дүн тохирсон, тухайн 447 сая төгрөгөөр үнэлүүлнэ гэж хэлсэн, ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь талуудын санал нь зөрж байсан тул хөндлөнгийн шинжээч томилсон асуудал байгаа. Гол нь маргаан хаанаас эхэлж байна вэ гэвэл шинжээчээр Б ХХК-ийг томилж, энэ нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэл нь талуудад ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй, гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, албадан дуудлага худалдаа болох гэж байна шүү гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Д.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явсан Г.Эт 3 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн, 02 сарын 28-ны өдрийн тогтоол гарсан, 02 сарын 01-ний өдөр үнэлгээ гарсан байхад дүгнэлт гарснаас хойш 1 сар 5 хоногийн дараа мэдэгдсэн. Үүнд нь Г.Э нь үнэлгээтэй танилцлаа гэж гарын үсэг зураад албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардаж авч 3 сарын 06-ны өдрийн дотор 7 хоногийн хугацаанд амжиж гомдол гаргана гэж хэлсэн тул тухайн 7 хоногтоо шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ явцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч юу гэж тайлбарладаг вэ гэвэл Д.О*******т 2023 оны 02 сарын 02-ны өдөр 2 хаяг буюу Төв аймаг, Хан-Уул дүүргийн 2 хаягаар шууданд хийсэн гэж тайлбарладаг, төлбөр төлөгч С******* ХХК болон төлбөр авагч Монгол улсын банкинд 02 сарын 02-ны өдөр мэдэгдсэн байдаг. Д.О******* нь мэдээд шуудан яасан юм бол гэж шууданд очиж уулзаж тодруулахад юу тодорхой болсон бэ гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.О*******ийн 2 хаягаар шуудан явуулсан, тухайн Төв аймаг гэх хаяг нь ажлын байр нь тухайн газарт аваагүй, Хан-Уул дүүргийн хаягт нь ирээгүй, шууданч нь Д.О*******т танай хаяг тодорхой бус олдохгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу 02 сарын 13-ны өдөр н.Н гэх хүнд буцаасан гэж хэлдэг юм байна лээ, үүний дагуу бид Монгол шууданд хандаж тухайн байгууллагаас бидэнд албан ёсны тодорхойлолт өгснийг хэрэгт хавсаргасан. Ер нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй шуурхай байх зарчмыг баримтална гэж байдаг, 2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа алба хаагч нар бол яадаг вэ гэвэл ямар нэгэн ажиллагаа явуулахдаа тухайн ажиллагааныхаа үндэслэлийг тухайн хүн хуулийн этгээд хэн байдаг юм тухайн хүмүүст эрх үүргийг нь тайлбарладаг, хүндэтгэлтэй харьцах, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах зэргээр хуульчилсан боловч ийм асуудал огт болдоггүй. Тухайн цаг хугацаанд юу болж байсан бэ гэвэл гэрлийн хурдаар явж байсан, банкны бүх асуудал гэрлийн хурдаар явсан, өнөөдөр шинжээч томилоход маргааш нь дүгнэлт нь гарчихдаг нөхцөл байдал Д.О*******ийн эд хөрөнгөд маш их илэрсэн, бүгд маргаантай байдаг. Анхнаасаа зээл гарахдаа ны тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасныг зөрчиж С******* ХХК-д зээл олгосон, өнөөдөр барьцаа хөрөнгө гэж байгаа эд хөрөнгө нь Төрийн банкны зээлийн гэрээний барьцаанд байсан, гэтэл 2 банкны удирдлагууд ярьж байгаад С******* ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээл өгөхийн тулд Д.О*******ийн тэнд байсан хөрөнгийг авч ирж энд тавьсан асуудал нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна, одоо С******* ХХК шалгагдаж байгаа, хэдийгээр шүүхийн шийдвэр олго гэж гарсан боловч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж байгаа, дандаа Д.О*******ийн эрх ашиг хөндөгдсөн, энэ хүний гэр бүлийн бүхий л хөрөнгө алдагдаж гудамжинд гарч байгаа тул гомдолтой байгаа. Иймд үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл үүсэж байна гэж үзэж банйа. 2-т Тухайн хөрөнгийг Д.О******* нь 2007 онд газрын хамт 750 сая төгрөгөөр худалдан авсан, 2015 онд С******* ХХК нь зээл авахын тулд барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэхдээ нь 1,2 тэрбум төгрөгт үнэлж 45 хувьд нь харьцуулж 447 сая төгрөгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байдаг. Энэ хөрөнгө нь 2023 онд 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна, тухайн өмч нь 1 сая доллар юм, барилга барих боломжтой, байршил нь ийм гэж ярьдаг. Зүгээр өнөөдөр эргэж харах юм бол Б ХХК нь газрыг нь тусад нь үнэлсэн байсан 1,022,400,000 төгрөг гэж газрыг нь үнэлж, хувийн 2 давхар байшинг нь 470 сая төгрөгт үнэлсэн. Тэгэхээр бид бодох хэрэгтэй хүн 2 давхар хувийн сууцаа 470 сая төгрөгт өгөх үү, Хүнсний 4-ийн энд 2 өрөө 57 м.кв талбай бүхий байр 200 сая төгрөг гарчихаад байна, тэгэхэд 260 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг 470 сая төгрөг, үүний 70 хувьд дуудлага худалдаа хийнэ гэдэг нь хэтэрхий үнэгүүдүүлсэн асуудал болж байна. Бид ийм учир шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш И ХХК-д зах зээлийн ханшыг тогтоож өгөөч гэж хандахад 2023 оны зах зээлийн ханш газар болон байшин нь 4 тэрбум төгрөг байна гэж үнэлсэн. Өнөөдөр шүүхэд 2023 оны 02 сард Д ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр шүүгчийн захирамжаар үнэлгээ гаргуулахад хамтад нь юм уу, хувийн сууц нь юм уу гэдэг нь ойлгомжгүй, би ойлгохдоо газрын гэрчилгээ нь хүчингүй болсон байсан тул зөвхөн амины орон сууцыг нь 1,756,841,000 төгрөгт үнэлсэн байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр 447 сая төгрөгт үнэлсэн хувийн сууц өнөөдөр шүүхийн шат эсхүл 2023 оны 8 сард 1,7 тэрбум байсан зэргээр маш их зөрүүтэй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд үнэлгээний тайлан хүчингүй болох буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор С******* ХХК-аас 19,080,146,175 төгрөг гаргуулж ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Д.О*******ийн эзэмшлийн нэгж талбарын 8016/0193 дугаартай 852 м.кв газрыг тус тус хурааж, шинжээчийн тогтоосон үнэ болох 1,567,000,000 төгрөгийн 70 хувь буюу 1,096,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 3 сарын 17-ны өдрийн анхны дуудлага худалдаанд оруулах явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд ороогүй байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор С******* ХХК-иас 19,080,146,175 төгрөг гаргуулж ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл С******* ХХК-аас нэг ч төгрөг төлөгдөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Д.О*******ийн өмчлөлийн, эрхийн бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, З, 35г тоотод байрлах 263.17 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай Д.О*******ийн эзэмшлийн нэгж талбарын 8016/0193 дугаартай 852 м.кв газрыг 2022 оны 10 сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, битүүмжлэх ажиллагаанд Д.О*******ийн бэр охин Х.Хонгорзул оролцож битүүмжлэх тогтоолын 1 хувийг нь авсан, тэмдэглэл үйлдэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Д.О******* оролцсон. 2022 оны 10 сарын 12-ны өдрийн битүүмжлэх тогтоолд С******* ХХК-д төлбөр төлөх хугацааг 2022 оны 10 сарын 17-ны өдрөөр тогтоож битүүмжлэх ажиллагааг үйлдсэн. Үүний дараа 2022 оны 12 сарын 19-ний өдөр буюу сайн дураар биелүүлэх хугацаа өнгөрснөөс хойш хураах тогтоол үйлдэж хураах ажиллагаа хийсэн. Энэ ажиллагааг Д.О*******ийн төрсөн хүү н.Билгүүн гэх хүн ажиллагаанд нь оролцсоныг нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас төлбөр авагч, төлбөр төлөгч, тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нараас үнийн санал авсан. Үнийн санал авахад хөрөнгийн өмчлөгч Д.О*******ийн зүгээс өөрийн хөрөнгийг 1 сая ам.доллараар үнэлсэн, н 447,958,352 төгрөгөөр үнэлсэн, С******* ХХК буюу тус компанийн захирал Ю.Дуламжаваас үнийн санал авахад хүний хөрөнгийг үнэлэх боломжгүй тул үнийн санал өгөх боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн, иймд талууд харилцан тохиролцоогүй тул Монгол улсын банк, хөрөнгийн өмчлөгч нарын өгсөн үнэлгээ нь зөрүү гарсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус үнэлж, 1/21 тоот шинжээч томилох тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тус хөрөнгийн үнэлгээг Б ХХК-ийн үнэлгээчнээр гүйцэтгүүлсэн бөгөөд тус хөрөнгүүдийг нийтэд 1,567,000,000 төгрөгөөр 2023 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлан мэдэгдлийг албан бичгээр талуудад тус бүрт мэдэгдсэн, ингэж мэдэгдэхдээ Д.О*******ийн 2 хаягийн дагуу баталгаат шуудангаар 2023 оны 02 сарын 02-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт үнэлгээг мэдэгдээгүй гэж хэлж байна, гэтэл шүүхэд хөрөнгөд хийсэн үнэлгээнд нэхэмжлэл гаргасан, ажиллагаанд гомдол гаргаагүй тул ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Шинжээч н.Цэвээнролом нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн үнэлгээчин байх бөгөөд үнэлгээчин тухайн хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн, өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ газрыг 1,022,400,000 төгрөгөөр, хувийн сууцыг 407,000,000 төгрөгөөр буюу нийт 1,493,000,000 төгрөгөөр үнэлсэн, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ 1,567,000,000 төгрөгөөр үнэлсэн. Цаг хугацааны тухайн хөрөнгөд хийсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийлгэсэн үнэлгээ бол 2023 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар хийгдсэн. Шүүхийн журмаар томилсон Д ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь 2024 оны 02 сарын байдлаар үнэлэгдсэн үнэлгээ юм. Энэ 2 үнэлгээний хувьд ярихад хоёуланд нь хууль тайлбарлаж, татгалзал, хууль сануулж хийгдсэн үнэлгээ бөгөөд энэ 2 үнэлгээг 1 жилийн хугацаанд үнэ ханшийн байдлаас болж 189 сая төгрөгийн зөрүү гарах боломжтой гэж үзэж байгаа. Гэвч Д.О*******ийн захиалгаар хийгдсэн И ХХК-ийн үнэлгээ нь 2023 оны 4 сарын 22-ны өдрийн байдлаар хийгдсэн боловч 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь Б буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хийлгэсэн үнэлгээнээс 2.5 тэрбум төгрөгийн зөрүүтэй, шүүхийн журмаар буюу Д ХХК-ийн үнэлгээнээс 2.3 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна, үүнээс үзэхэд И ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хэт өндөр, бодитой бусаар хийгдсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу эд хөрөнгийн үнэлгээний зарчимд нийцээгүй, зөрчиж хийгдсэн үнэлгээ байна гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Д.О*******ийн нэхэмжлэлтэй Н*******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 01 сарын 31-ний өдрийн ХОСҮ-23/01 дугаар бүхий Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага болох Б ХХК-ийн үнэлгээчний мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох мэргэшсэн үнэлгээчин С.Ц үнэлсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэрийн 2, З, 35Г тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,567,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлсэн байх бөгөөд зах зээлийн хандлага нь илүү ач холбогдолтой байх тул тус үнийн дүнгээр үнэлгээг тодорхойлсон байна. Мөн Д.О******* нь зээлийн барьцаа хөрөнгөд дээрх хөрөнгүүдийг барьцаалуулахдаа 2017 оны 7 сарын 182ны өдрийн Б-СГ-ГЭ 2017-72 тоот Барьцааны гэрээгээр 852 м.кв газрыг 28,116,000 төгрөгөөр, 2017 оны 7 сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ 2017-68 тоот БАрьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 447,958,352 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нийт үнэлгээ 476,074,352 төгрөгөөр үнэлж барьцаанд авч байсан. Энэ нь хөндлөнгийн үнэлгээний тайлангаас даруй 3.2 дахин бага үнэлгээтэй байсан байна. Үнэлгээг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б ХХК-ийн үнэлгээний тайлан бол үнэлгээний олон улсын стандартад нийцсэн. Өртгийн болон зах зээлийн аргаар үнэлгээг хийсэн, орлогын хандлагаар үнэлэх боломжгүй тул үнэлээгүй гэж дурдсан. Үнэлгээний олон улсын стандартад орлогын хандлагын аргаар заавал үнэл гэсэн зүйл байдаггүй. Улмаар өртгийн болон зах зээлийн хандлагын аргад илүү ач холбогдол өгч үнэ цэнийг нь тогтоосон. Үнэ цэнийн хувьд 1,567,000,000 төгрөг гэж тогтоосон, энэ нь Монгол улсын банканд байгаа дата мэдээллээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнө нь үнэлэгдэж байсан үнэлгээнээс илүү дүнтэй байгаа. Банк тухайн хөрөнгийн анх барьцаанд авахдаа 1,2 тэрбум төгрөгөөр барьцаанд авч байсан, энэ үүднээс дуудлага худалдаа явуулах доод үнээс тооцсон. 1,2 тэрбумаас илүү үнийн дүн гарсан тул үүнийг зах зээлийн үнэлгээнээс бага гарсан гэж үзэх боломжгүй байна. Б ХХК нь 2023 оны 01 сард тайлан гаргасан, нэхэмжлэгч талын үл хөдлөхийн доор байгаа газрын гэрчилгээний хугацаа дуусан гэх асуудал бол Б ХХК-ийн үнэлгээ хийх үед үүсээгүй байсан, тэгэхээр эзэмших эрхтэй байсан гэж үзэж үнэлгээ тогтоосон нь хуульд нийцнэ. Сүүлд Д ХХК-ийг үнэлгээ хийх үед газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан эсэх асуудал нь яг өнөөдрийн шүүх хуралдаанд төдийлөн ач холбогдолгүй, учир нь Д ХХК-ийг томилоод Б ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлантай жишигдэж, Б ХХК-ийн үнэлгээ нь хэр зэрэг бодитой хийгдсэн бэ гэдгийг төсөөлүүлэх гэж хийж байгаа. Д ХХК нь гэрчилгээний хугацаа дууссан байсан хэдий ч дуусаагүй байх үед хийсэн Б ХХК-ийн үнэлгээтэй ижил үнэлэх ёстой гэж үзэж байна. 3-т Нэг үнэлгээний тайланг өөр нэг үнэлгээний тайлангаар жиших, үгүйсгэх, хүчингүй болгох асуудал байж болохгүй, учир нь үнэлгээний тайлан гаргаж байгаа тусгай зөвшөөрөлтэй этгээд нь хараат бусаар ажилладаг, үнэлгээний тайлан гаргаж байгаа цаг хугацаа, тухайн үеийн нөхцөл байдал олдоц, мэдээлэл зэрэг бүх зүйл нь өөр хоорондоо яг ижил байх боломжгүй байдаг тул яг ижил үнэлгээний тайлан гарна гэж бодохгүй байна. Энэ асуудлаар өмнөх шүүгчийн ажиллагаанд байхад хариуцагч удаа дараа саналаа хэлж байсан, гэхдээ И ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хэдэн зуун сая төгрөг биш, хэдэн тэрбум төгрөгөөр илүү гарсан тул шинжээч томилж багцаа авъя гэх зүйл байгаа. Иймд Д ХХК-ийн үнэлгээний тайланг яг голчилж авч үзэх биш Б ХХК-тай төстэй байна уу, тодорхой жишиг юу байна гэдгийг нь харах ёстой. Нэхэмжлэгчээс үнэлгээний тайланг мэдэгдээгүй, шуудангаар явуулсан боловч хүлээн аваагүй гэх зүйл ярьж байна, энэ асуудалд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаанд маргахгүй байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шуудангаар хүргүүлсэн, ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй эс үйлдэхүй хийгээгүй, шуудангаар хүргүүлсэн баримтыг нэхэмжлэгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал өөрсдөө асууж тодруулж байх ёстой, гэтэл бүхэл бүтэн шуудангаар явуулж байхад бид нар аваагүй гэж дараа нь гомдол гаргаж явж болохгүй. 2-т Сүүлд нь мэдсэнийхээ дараа гомдол гаргасан, үүнд нь хөөн хэлэлцэх хугацаанд маргахгүй байгаа, нэг ёсондоо нэхэмжлэгч тал гомдол гаргаж явж байна, хөөн хэлэлцэх хугацаанд маргахгүй байх үед шуудангаар авсан уу, аваагүй юу гэдэг асуудал ямар ч хамааралгүй. Б ХХК-ийн үнэлгээний тайлан нь бодит тайлан болж байгаа, тухайн харьцуулсан хөрөнгүүд нь бүгд тухайн хотхондоо байсан, ижил төстэй зүйлд үнэлгээ хийхэд хамгийн бодитой гарсан. И ХХК-ийн үнэлгээ яагаад зөрүүтэй гарч байна вэ гэвэл тухайн хотхонд нь биш өөр өөр байршилтай эд хөрөнгүүдэд харьцуулсан байна. Хол байгаа хөрөнгөтэй харьцуулж байснаас, яг хажууд нь байгаа хөрөнгөтэй харьцуулсан нь илүү бодитой гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс 1-р хавтаст хэргийн 3-33, 43-67, 245-250, 2-р хавтаст хэргийн 1-27-р хуудсан дахь баримт, хариуцагчаас 1-р хавтаст хэргийн 74-125, 154-244-р хуудсан дахь баримт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 1-р хавтаст хэргийн 126-128-р хуудсан дахь баримт, шүүхийн журмаар шинжээч томилсон 2-р хавтас хэргийн 57-83-р хуудсанд авагдсан Д хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч Н*******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Н******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, И ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хэт өндөр, бодитой бусаар хийгдсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу эд хөрөнгийн үнэлгээний зарчимд нийцээгүй, зөрчиж хийгдсэн үнэлгээ байна гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцож байна.

 

Шүүх хэргийн үйл баримтад дараах дүгнэлтийг хийж шийдвэрлэв.

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр, С******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож..., шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...гуравдагч этгээд Д.О*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, З, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц..., гуравдагч этгээд Д.О*******ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 м.кв газар эзэмших эрх...-ийг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, магадлалаар шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт орж, бусад заалт хэвээр үлдэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 154-210/

Дээрх шийдвэр, магадлал, тогтоолын дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/15199 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1408 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. /1-р хх-ийн 211-214/

6. Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж зохих ажиллагаа явуулсан байна. Үүнд;

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22261136/158-01 тогтоолоор төлбөр төлөгч С******* ХХК, Өрмөн уул групп ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Д.О*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэрийн 2, З, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-158/16971 Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх албан бичгээр, төлбөр төлөгч С******* ХХК, Өрмөн уул групп ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Д.О*******ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, Зинд байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 м.кв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 74-75/

7.Шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушааж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч С******* ХХК, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 77-78/

8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22261136/158-06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Д.О*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэрийн 2, З, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Д.О*******ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, Зинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 м.кв газар эзэмших эрхтэй эд хөрөнгийг битүүмжилж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх хугацаа тогтоож өгсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг тогтоож өгсөн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл баримтууд хэрэгт авагджээ. /1-р хх-82-85/

9.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг Д.О*******т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, , АОС байр, 35Г, Төв аймаг, , 1-р баг, Өгөөмөр Тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот хаягаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4-158/24628, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4-158/01476 албан бичгээр тус тус мэдэгдсэний дагуу Д.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000 ам.доллараар үнэлэх санал ирүүлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг зөвшөөрөөгүй байна.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн 158-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/21 дугаартай тогтоолоор шинжээч С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, шинжээчид хууль тайлбарлах, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулах ажиллагаа хийсэн байна. /1-р хх-ийн 90-92/

11.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1,567,000,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт үйлджээ. /1-р хх-ийн 93-118/

12. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-158/2467 албан тоотоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад болон гуравдагч этгээд Д.О*******т дээр дурдсан 2 хаягаар үнэлгээний мэдэгдлийг хүргүүлжээ. /1-р хх-ийн 119-122/

13. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/32 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж энэ талаар төлбөр төлөгч, гуравдагч этгээд нарт мэдэгдсэн баримтууд хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 123-125/

14. Д.О******* нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

15. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлагын үндэслэлээ, Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээ гарсан талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, Үүнд;

-Би 2007 онд хувийн сууцаа 710,000,000 төгрөгөөр авч байсан,

- банк 2017 оны 7 сард манай байрыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлж 443,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж байсан,

-Өнөөгийн бодит зах зээлийн ханш нь газартайгаа хамт 3 тэрбум байгаа. Зөвхөн 852 м.кв газар нь 1,500,000,000 төгрөг байхад бидний өмчийг үнэгүйдүүлж 7 өрөө хувийн сууцыг газартай нь нийт 1,567,000,000 төгрөгөөр үнэлж 70 хувьд нь буюу 1,096,900,000 төгрөгт дуудлага худалдаагаар худалдах гэж байгаад гомдолтой гэж маргаж байна.

Улмаар гомдлын шаардлагаа нотлохоор Иийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гаргасан байна. /1-р хх-246-250, 2-р хх-ийн 1-27/

Уг тайланд үл хөдлөх хөрөнгийг 4,079,981,800 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/21442 захирамжаар, хэрэгт авагдсан үнэлгээний 2 тайлан 3 тэрбум гаруй төгрөгөөр зөрүүтэй гэсэн үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилжээ. /2-р хх-ийн 32-35/

Д ХХК-ийн 2024 оны 02 дугаар сард гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 1,756,841,136 төгрөгөөр үнэлсэн байна. /2-р хх-ийн 57-83/

Ингээд уг хэрэгт үл хөдлөх хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Б ХХК-ийн гаргасан үнэлгээ, нэхэмжлэгчийн сайн дураар хийлгэсэн И ХХК-ийн гаргасан үнэлгээ, шүүгчийн захирамжаар томилсон шинжээч Д үнэлгээ ХХК-ийн үнэлгээ тус тус гарсан байна.

Шүүх дээрх 3 үнэлгээнээс Б ХХК, Д үнэлгээ ХХК-ийн үнэлгээ нь шинжээчид хууль сануулж зохих журмын дагуу хийгдсэн үнэлгээ гэж үзлээ.

Энэ 2 үнэлгээ нь 189,841,136 төгрөгөөр зөрүүтэй байгаа боловч цаг хугацааны хувьд 1 жилийн зайтай хийгдсэн байгаа нь цаг хугацааны хүчин зүйлээс хамаарч хөрөнгийн үнэлгээ өссөн байж болохоор байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Б ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.О*******ийн өмчлөлийн хувийн сууц, газар эзэмших эрхийг Өртгийн хандлагын арга, Орлогын хандлагын арга, Зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус тооцон гаргаж, арга тус бүрийн зохих итгэлцүүрээр үнэлж, дээрх 3 аргаар тооцоологдож гарсан үнээс хамгийн өндөр буюу 1,566,865,676.87 төгрөгөөр үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Н******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан, гуравдагч этгээд Д.О*******ийн 2 хаягаар зохих ажиллагааг явуулсан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан зэрэг баримтууд байна.

Иймд Н*******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О*******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шинжээчийн зардлыг Д үнэлгээ ХХК-ийн баримтын дагуу нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1-т зааантай нийцэх ба улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Н*******т холбогдуулан гаргасан Д.О*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэрийн 2, З, 35Г тоотод байршилтай, 263.17 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Д.О*******ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, Зинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 м.кв газар эзэмших эрхийг үнэлсэн Б ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.О*******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О*******ээс шинжээчийн зардалд 3,861,809 төгрөг гаргуулж Д үнэлгээ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 702-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/06995 дугаартай захирамжаар авсан арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ