| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 168/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ДШМ/14 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/14
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгосон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, ...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэнийг, 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ...” гэснийг “ ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ...” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Тогтоох хэсгийн “ 4, 5, 6, 7, 8 ” дахь заалтын дугаарыг “3, 4, 5, 6, 7” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
З.ЭНХЦЭЦЭГ