Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Д.Баянмөнх

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бодонгууд овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 15 настай, Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 3, ах, аавын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ 07250317/.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* 2-2 тоот хашаандаа байх ын гэрээс "Хаан" банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, тус өдрийн 16 цагийн орчимд "*******" дэлгүүрийн АТМ-аас бэлнээр 400 000 төгрөгийг гаргуулан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Өсвөр насны шүүгдэгч Бодонгууд овогт *******ын Цолмон-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэнийг, 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Наранмандахад 400,000 төгрөгийг төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийн ЖЮ 07250317 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Аймгийн ерөнхий прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх “...улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан болно.” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй буруу дүгнэлт хийж улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тодорхой заасан байхад шүүх өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчмыг алдагдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан бөгөөд дээрх шийтгэх тогтоол нь ойлгомжгүй байна. Тухайлбал шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгожээ. Энэ нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “...Хуулийн зүйл заалтыг буруу ойлгож хэрэглэсэн байжээ.

Миний үйлчлүүлэгч үүнийг мэдэхгүй “...зөвтгөөд, анх 6 сарын хугацаатай тэнссэн юм чинь тэрийг нь өгөөд буруу хэрэглэсэн заалтыг шууд давж заалдах шатны шүүхээс залруулж өгнө үү. Дахин дахин шүүхэд дуудагдаж, буруу хийсэн зүйлээ дахин дахин сонсохыг хүсэхгүй байна.” гэдэг. Тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Аймгийн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* 2-2 тоот хашаандаа байх ын гэрээс "Хаан" банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, тус өдрийн 16 цагийн орчимд "*******" дэлгүүрийн АТМ-аас бэлнээр 400 000 төгрөгийг гаргуулан авч, хохирогчид 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Өсвөр насны шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хх 125/

Өсвөр насны шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг, /хх 127/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 08 цагт ажилдаа явсан. Тэгсэн 16 цаг 16 минутад миний ... дугаарын утсанд ХААН банкны ... дугаарын данснаас 400 000 төгрөгийн зарлагын мэдэгдэл ирсэн. ... Манай нөхөр Чулуунхүү хажуу айлын ******* гэх хүүг гэртээ дуудаад “чи манай гэр лүү орсон уу.” гэхэд би өдөр танай гэр лүү гал түлэх гэж орсон гэж хэлсэн. ...  маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цолмон-Эрдэнийг хичээлдээ явахаас нь өмнө гэрт нь ороод “эгчийнхээ ХААН банкны виза картыг харсан уу... ,” гэтэл миний өөдөөс “та юу яриад байгаа юм бэ, явж тэр камераа шүүгээд үзээч” гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ... Цолмон-Эрдэнийн ах болох Хатанбаатар нь 400 000 төгрөгийн орлого хийж миний хохирлыг бүрэн барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг. /хх 29-30, 33/

Насан хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрөөгөөд хичээлээ тараад ******* 2-5 тоотод гэртээ ирсэн. ... гаднаас ******* орж ирээд гэрийнхээ үүднээс ХААН банкны ногоон өнгөтэй / ... / виза карт олсон, манай хажуу талын айлын Мандахаа эгчийн карт байна лээ. ... Би ХААН банкны картных нь нууц үгийг мэднэ. Гурвуулаа 300 000 төгрөг аваад хуваагаад авчихья гэхэд нь “яах юм бэ, би айгаад байна, хэрэггүй байх” гэж хэлэхэд Цоомоо 300 000 төгрөг авахад мэдэхгүй шүү дээ. ... би гэрээ цэвэрлэж үлдээд Дөлгөөн, Цоомоо хоёр манай гэрээс явсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 52-53/

Насан хүрээгүй гэрч ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хичээлээ тараад гэртээ орж хувцасаа сольж өмсчихөөд, ******* 2-5 тоотод Батхишигийн гэрт очоод ... сууж байхад гаднаас ******* ах орж ирээд хашааныхаа урд талаас ХААН банкны ногоон өнгийн виза карт олсон. Манай хамаатны хүний карт юм аа. Би сая АТМ явж шалгачихаад ирсэн. 600 000 гаруй мянган төгрөг байна лээ. Виза картных нь кодыг мэднэ.” гээд ээс амны хаалт аваад намайг хамт яваад өгөөч гээд бид хоёр үйлчилгээ рүү алхаад ******* супермаркетын үүдэнд байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 400 000 төгрөг авсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 62-63/  гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 07/  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 08-12/  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 13-17/ хохирол төлсөн тухай нотлох баримт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 23/ А.Цолмон-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, /хх 81,95/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Бодонгууд овогт А.Цолмон-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэнийг, 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Цолмон-Эрдэнийг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

6. Аймгийн ерөнхий прокурор  бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч *******д ... хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчмыг алдагдуулж хуулийг буруу хэрэглэсэн. 

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт нь өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан тохиолдолд эдлэх ялыг хоёр дахин багасгаж хэрэглэх зохицуулалт юм.

Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасан. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг заавал хүчингүй болгохгүйгээр  өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь  дээрх хуулийн  заалтыг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлах байтал мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамласан нь буруу байх тул зөвтгөх боломжтой гэж тус шүүх үзэв.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” журмыг, мөн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж заасан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон баримтлах атал мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, ... гэж баримталсан нь буруу байх ба уг алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлтэй байх тул магадлалаар залруулж зөвтгөх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Аймгийн ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтооолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж тус шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгосон  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, ...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, ...” гэж,

 тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэнийг, 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ...” гэснийг “ ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ...” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Тогтоох хэсгийн “ 4, 5, 6, 7, 8 ” дахь заалтын дугаарыг “3, 4, 5, 6, 7” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.УРТНАСАН

                      ШҮҮГЧИД                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ