| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/05061/И |
| Дугаар | 101/ШШ2022/00215 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/00215
| 2022 о 01 с 03 ө | Дугаар 101/ШШ2022/00215 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ...овогтой ... /РД:../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, .. дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-04-28 өдрийн 1460 тоот шийдвэрээр Б.Баясгалан би 85,357,824 төгрөгийг Капитрон банканд өгөх болсон. Тэгтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... хороо ...дугаар гудамжны ... тоотод байрлах хувийн сууц газар, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгүүдийг хурааж шинжээчээр үнэлүүлсэн. Үнэлгээний Дамно ХХК Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах 230 м.кв талбайтай нийтийн байрны зориулалтаар ашигладаг, мөн халуун усны зориулалтаар ашиглаж сар бүр тогтмол орлого олдог эд хөрөнгийг маань 622 м.кв талбайтай газрын хамт 221,585,230 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байна. Ингэж үнэлэхдээ шинжээч бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эд хөрөнгөтэй харьцуулж үзэлгүйгээр үнэлсэн нь иргэн миний эд хөрөнгийн үнэлгээг шүүхэд гаргана гэсний дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах 230 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 83.6 м.кв талбайтай хувийн сууц, 622 м.кв талбайтай газрын хамт 221,585,230 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
2020 оны 12 сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө гарсан. 230 м.кв талбайтай 2 давхар байшин нь мансардтай 3 давхар байсан, гэрчилгээнд мансард нь ороогүй байдаг. Түүний хажууд 150 м.кв талбайтай 2 давхар объект байдаг байсан. Тэгээд галд 3 давхар байшингийн мансард, 150 м.кв талбайтай 2 давхар объект бүхэлдээ өртсөн. Манай өөрийн объектын урд талаас 300 м-ийн зайтай орон сууцнууд баригдаад эхэлсэн, манай газар газарт ороход бэлэн болсон, тэр хавиар судалгаа явж байгаа учир газрын үнэлгээ өндөр байгаа гэж үзэж байгаа. Манай байр бохирын шугам нь хүртэл төвийн шугамд холбогдсон, нөөцийн сав зэрэг олон зүйлсийг хийсэн. Шатсанаас нь хойш 30,000,000 гаруй төгрөгөөр засвар хийсэн тэр нь хүртэл үнэлгээнд ороогүй байсан. 86 м.кв объект нь огт галд өртөөгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1460 дугаар шийдвэрийн дагуу Б.Баясгалангаас 85,357,820 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Баясгалангийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг .. хороо, газарчингийн ... тоотод байрлах хувийн сууц, газрыг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээч 221,585,230 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч тал энэ үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаан үүсгэсэн байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэс, шаардлага нотлох нотлох баримтаа гаргаж өгсөн байх шаардлагатай байдаг. Хэргийн материалтай танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Дамно ХХК-ийн үнэлсэн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур гэдгийг нотолсон баримт байхгүй байгаа, тиймээс зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: үнэлгээний мэдэгдэл 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрийн хуулбар 3 хуудас, 2020.09.02-ны өдрийн 1341 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар 1 хуудас, Дамно ХХК-ийн 2021 оны 10 сарын хөрөнгийн үнэлгээний тайлан 19 хуудас, Дамно ХХК-иас ...д олгосон итгэмжлэл 1 хуудас, ...ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл 1 хуудас, өмчлөх эрхийн гэрчилгээ 1 хуудас, нас барсны гэрчилгээ 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 2020.09.02-ны өдрийн 1341 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар 1 хуудас, 2020.04.28-ны өдрийн 1460 дугаартай шийдвэрийн хуулбар 3 хуудас, Капитрон банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт 1 хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21380149 дугаартай тогтоол 1 хуудас, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 167/01 дугаартай тогтоол 1 хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх 213380149 дугаартай мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг, хариуцлага танилцуулах тухай тэмдэглэл 3 хуудас, зарлан дуудах мэдэгдэл 1 хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан тоот 1 хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 2 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, эд хөрөнгө хураах тухай тогтоол 2 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...д хүргүүлсэн мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, ...аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт 1 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, Капитрон банкнаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт 1 хуудас, шинжээч томилох тухай тогтоол 1 хуудас, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт 1 хуудас, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт 1 хуудас, Дамно ХХК-ийн 2021 оны 10 сарын хөрөнгийн үнэлгээний тайлан,19 хуудас, Дамно ХХК-иас ....д олгосон итгэмжлэл 1 хуудас, .ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл 1 хуудас, Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт 1 хуудас, үнэлгээний мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ 3 хуудас.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... хариуцагч ...т холбогдуулан Ү-2204082284 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ...гудамж, тоот хаягт байрлах 83.6 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Газарчин ... тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоотод байрлах 622 м.кв талбайтай ... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 221,585,230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн талаар нэхэмжлэгч баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01460 дугаар захирамжаар Б.Баясгалангаас 85,357,824 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгох, энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 6 гудамж, тоот хаягт байрлах 83.6 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... хороо, ...тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ...тоотод байрлах 622 м.кв талбайтай ... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болохыг баталсан байна.
Уг шийдвэрт 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 01341 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явуулсан болох нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх ... дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Б.Баясгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ...тоот хаягт байрлах 83.6 м.кв талбайтай хувийн сууц, ...дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ...тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ... тоотод байрлах 622 м.кв талбайтай ...нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр битүүмжлэн, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан болох нь эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч ...ийн хувийн сууцууд болон газрыг 900,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримтгүй, зөвшөөрөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 10/250 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.
Дамно ХХК ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... хороо, ...хаягт байрлах 83.6 м.кв талбайтай хувийн сууцыг 68,162,438 төгрөгөөр, Ү-2204082285 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай хувийн сууцыг 129,543,324 төгрөгөөр, ... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах 622 м.кв талбайтай ... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 23,879,468 төгрөгөөр тус тус, нийт 221,585,230 төгрөгөөр үнэлжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талын ... газрыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн, бусад ижил төстэй газар, объекттой харьцуулаагүй... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
Төлбөр төлөгч ...д үнэлгээний мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч ...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гардуулж өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлыг талууд шүүхэд 7 хоногийн дотор гаргах хуулийн зохицуулалттай ба төлбөр төлөгч Б.Баясгалан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн атлаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх хэдий ч хариуцагч тал энэ талаар маргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэв.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон, Дамно ХХК нь хувийн сууцууд, газрыг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ...гийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоот хаягт байрлах 83.6 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоотод байрлах 622 м.кв талбайтай ... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 221,585,230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ...т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ