Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/04425

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04425

Улаанбаатар хот

  

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7.664.823 төгрөг 28 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.М, Б.Э нар манай банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 0 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Зэээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардахад төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 3.686.524 төгрөг 42 мөнгө, хүү 3.978.298 төгрөг 86 мөнгө нийт 7.664.823 төгрөг 28 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн шаардлага 7.664.823 төгрөг 28 мөнгөнийхөө 1.164.823 төгрөг 28 мөнгөнөөс татгалзаж, 6.500.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б.М, Б.Э төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

-2024 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг .

-2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

-2025 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөг

 

-2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 812.500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Э нар төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн шаардлага 7.664.823 төгрөг 28 мөнгөнийхөө 1.164.823 төгрөг 28 мөнгөнөөс татгалзаж, 6.500.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б.М, Б.Э нар 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, сар бүрийн 20-ны өдрийн дотор 812.500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.788 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 69.394 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 69.394 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА