Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/02656

 

 

 

 

 

 

 

2022 06 08

101/ШШ2022/02656

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ын /рд:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,695,*******5.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овгийн овогтой нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр Голомт баиктай тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 4,700,000 төгрөгийн эрхтэй, 100 ам.долларын эрхтэй төгрөг долларын хосолсон валюттай карт бөгөөд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* байр ******* тоот хаягт оршин сууж байсан. *******ны зүгээс тус хаягаар тоот кредит картын зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 хэлтсийн тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, амгалан хотхоны ******* дугаар байр 1 орц ******* тоот гэж тогтоосон болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй ******* cap хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд:

1.Төгрөгийн эрх /4,700,000 төгрөг/

-Зээлийн үндсэн төлбөр 4,902,444.84 төгрөг,

-Зээлийн хүүний төлбөр 6,775,388.05 төгрөг,

-Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 763,617.95 төгрөг,

-Зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 546,835.31 төгрөг,

 

2. Долларын эрх /100.00 ам.доллар/

-Зээлийн үндсэн төлбөр 94.35 ам.доллар,

-Зээлийн хүүний төлбөр 136.78 ам.доллар,

-Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 7.24 ам.доллар,

-Зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 7.43 ам.доллар,

 

Нийт 13,695,*******5.60 төгрөг төлөөгүй байна.

 

2022 оны 03 сарын 10-ны өдрийн Монгол банкны албан ханш /1.00 ам.доллар 2,876.32 төгрөг/-аар тооцов.

Зээлдэгч Г.ээс Голомт бапктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,695,*******5.60 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас төгрөгийн зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр 763,617.95 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 546,835.31 төгрөг, ам.долларын зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 7,24 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 7,43 ам.доллар, нийт 14,67 ам.доллар буюу 42,195.61 төгрөг, бүгд нийлээд 1,352,648.87 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэх 12,342,636.72 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

2. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022.02.14-ний өдрийн 26ж3-3/744 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.10-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2021.09.20-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, *******наас д олгосон итгэмжлэл, *******ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ны гүйцэтгэх захирлын 2021.08.04-ний өдрийн 734 дүгээр тушаалын хуулбар, 2017.10.13-ны өдрийн дугаартай *******наас Г.тэй байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар, 2022.03.10-ны өдөр хэвлэсэн *******ны Зээлийн картны хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь, хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,695,*******5.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 1,352,648.87 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12,342,636.72 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* ХХК, Г. нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах дугаартай гэрээ байгуулж, 4,700,000 төгрөгийн, 100 ам.долларын зээлийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний хүү сард 2%, бэлэн мөнгө авсны хүү сараар 3,5%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2%, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1%-тэй, 2 жилийн хугацаатай байхаар зээлийн эрхийн ерөнхий нөхцлийг талууд тохиролцжээ. Түүнчлэн бэлэн мөнгө АТМ-аас авахад төлөх шимтгэлийн хувь хэмжээг тухайн банкны АТМ, дотоодын бусад АТМ болон гадаадын банкны АТМ тус бүрээр, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь зэрэг нөхцөлүүдийг талууд гэрээгээр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй гэж үзлээ.

Зээлийн картны хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн картын зарлага, орлого, үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү бодогдож 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч нь төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт 4,902,444.84 төгрөг, бэлэн зарцуулалтын хүүнд 4,733,770.90 төгрөг, бэлэн бус зарцуулалтын хүүнд 2,041,617.15 төгрөг, зээлийн хүү нийт 6,775,388.05 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 763,617.95 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 546,835.31 төгрөг, нийт 12,988,*******6.15 төгрөг, ам.долларын зээлийн үндсэн төлбөр 94.35 ам.доллар, бэлэн зарцуулалтын хүү 100.35 ам.доллар, бэлэн бус зарцуулалтын хүү 36.43 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 7.24 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 7.43 ам.доллар, нийт 245.80 ам.доллар бодогдсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, мөн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

Иймээс хариуцагч нь дээрх тооцоллын дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 2022.03.10-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ханш 1 ам.доллар=2,876.32 төгрөгөөр тооцсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, зээлийн картны хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж зэрэг баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн банкинд тайлбарлаж байсан нөхцөл байдлыг харгалзан уг зээлийн гэрээний дагуу бодогдсон төгрөгийн болон ам.долларын зээлийн хугацаа хэтрүүлсэн болон зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг 1,352,648.87 төгрөгийн хэмжээнд бууруулж, 12,342,636.72 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүх шаардлагын хүрээнд хариуцагчаас уг мөнгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх мөнгөнөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон бодож нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.ээс зээл, хүү нийт 12,342,636.72 /арван хоёр сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун гучин зургаан төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулж ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 212,432 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ