Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/04424

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04424

Улаанбаатар хот

  

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

Биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9.427.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байгууллага офисс түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл "Г" ХХК 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай, манай өмчлөлийн 0 тоот, 0 метр квадрат талбайн 1 метр квадрат талбайг 26 316 төгрөгөөр тооцон 1 сарын түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын байрыг түрээслэсэн.

Иймээс 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 8 400 000 төгрөг. Алданги 1 027 000 төгрөг нийт 9 427 500 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлага 9.427.500 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлага 9.427.500 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

     

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 270.900 төгрөгийг хариуцагч Г ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 83.495 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 83.495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА