Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Урансувд

Шүүгдэгч                                                               *******           

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2121003000349 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, Баян-Өлзий гэх газарт “Норд бенз” маркийн ******* ДОР улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодож яваад зам дээр ослын зогсолт хийхдээ захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-т “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр зогссоны улмаас УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дуусмагц тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар оршуулгын зардалд шүүгдэгч *******гээс 2 070 592 /хоёр сая далан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг, иргэний хариуцагч оос 3 035 296 /гурван сая гучин таван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг, иргэний хариуцагч өөс 3 035 296 /гурван сая гучин таван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2-78 тоотод оршин суух, овогт ийн /РД: ЖК 91042001/-д олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 31 625 000 төгрөг нийт 34 125 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, , нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч давж заалдах гомдол гаргаж байна.

Би анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хулээсэн, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, зүйлчлэлд огт маргаагүй. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйд гомдож байна. Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 12 141 184 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг төлсөн ба иргэний хариуцагчаар оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээр хувааж төлүүлнэ гэж миний өмгөөлөгч ойлгуулсан учраас би өөрийн хариуцах хувиа төлсөн байсан. Гэтэл энэ нь хохирол төлөөгүй гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болсонд маш их харамссан.

Хохирол төлбөр төлсөн тухайд: Миний бие шүүхийн шийтгэх тогтоолын дагуу тэр даруй цагдан хоригдсон. Үүний дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор заасан 2 070 592 төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны өдөр талийгаачийн охин Б.ийн дансанд 2 100 000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хариуцагч Б.Мөнх-Оргил мөн өдөр 3 000 000 төгрөгийг, Б.Баянмөнх 3 000 000 төгрөгийг хохирогчийн харилцах дансанд шилжүүлсэн. Үндсэндээ 12 100 000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн шинжээчийн төлбөрт төлөх 800 000 төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны өдөр Цагдаагийн хэлтсийн төрийн сан дахь дансанд төлсөн. Улмаар миний эхнэр хөөцөлдөн хадам ээжийн тэтгэврийн зээл авч 10 000 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2023 оны 04 сарын 03-ны өдөр дансаар шилжүүлж нэмж төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг шилжсэн байхад иргэний хариуцагч нараас хохирол гаргуулах тухай огт яригдахгүй байсан. Хэрэв эдгээр хүмүүс болон миний эрхийг хамгаалж байсан өмгөөлөгч эна талаар ойлголт өгч арга хэмжээ авсан бол харьцангуй хөнгөрүүлэх боломжтой байсан болохыг би ойлгосон. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Манай ар гэрийнхэн ч уулзаад уучлалт гуйсан гэсэн.

Хувийн байдлын талаар: Миний бие эхнэр 11 наснаас 3 сартай 3 хүүхэдтэй ба охин маань одоо 3 сар гарантай учраас эхнэр Баясгалан маань нярай хүүхдээ хараад гэртээ байдаг. Охин маань нялх байгаагаас гадна намайг хоригдох хугацаанд хатгаа авч эмнэлэгт ээж нь сахин 2 удаа хэвтсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг аав, хань хүн. Намайг цагдан хоригдсоноос хойш ар гэр минь маш хүнд байдалд орлоо.

... Түүнчлэн саяхан лизингээр байртай болсон сард 2 000 000 гаруй төгрөг зээлийн гэрээний дагуу Хас банк болон Ашид капитал ББСБ-д төлөөд үлдсэн багахан орлогоор гэр бүлээ тэжээж амьдардаг байсан. Бид хувь лизингээр байртай болсон учраас хувь лизинг давхар төлдөг. Хорих ял авах хүртэл би зээлээ хэвийн  төлж байсан. Намайг хоригдсоноос хойш эхнэр маань төлж чадахгүй шаардуулж байна.

Миний бие том ачааны машины жолооч, оператор учраас ажлын байр олддог, МАК компанид тогтвор суурьшилтай жолоочоор ажилладаг. Сайн жолооч, хамт олны дунд нэр хүндтэй, машинаа чадварлаг эзэмшдэг, бусдад тусалдаг хүн болохоор хамт олон маань маш их санаа зовж намайг хоригдсон хугацаанд хэд хэдэн төлөөлөл ирж уулзсан.

Осол болох үед ковид гарч хил хаагдаад сул зогсолттой байсан тул мөнгө олох зорилгоор найз нөхдийнхөө гуйлтаар тус дэм болж олон жил эзгүй хаягдсан машиныг авчирч өгөх гэж явж байсан. ... Ослын зогсолт хийгээд тодорхой анхааруулах тэмдэг тавьсан байсан боловч осол гарах үед хийсээд замын хажуугийн жалганд унасан байсан болох нь гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байсан. Ийм л санамсаргүй, болгоомжгүй байдлаар би гэмт хэрэгт холбогдож, хохирогч гуайн амь нас эрсэдсэн юм. Би үүнийг маш сайн ойлгож байна.

... ******* маань 62 настай бамбай булчирхайн болон сахарын өвчтэй эмнэлгийн хяналтанд байдаг.

... Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, миний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуулийн дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж дүгнэхээр байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу хуулиар заасан хөнгөрүүлэх заалтыг хэрэглэхгүй байгаа нь шударга ёсны, хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна.

*******гийн хувийн байдлын талаарх нотлох баримт хэрэгт тун хангалтгүй цуглуулж бэхжүүлсэн байгаа нь нэг талдаа шүүхээс хөнгөн ял оногдуулах боломжийг үгүйсгэсэн байна гэж дурдмаар байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэх ба хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй өмгөөлөгчийн зүгээс тун хайхрамжгүй хандсан байна.

... Нэг талдаа хүний амь нас эрсэдсэн хэрэг хэдий ч гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд болгоомжгүй үйлдлийн, хөнгөн ангиллын гэмт хэрэг юм. Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл *******гийн гол буруутай үйлдэл нөлөөлж байгаа ч талийгаач нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа нь ослын үед самбаачлах боломжийг хязгаарлаж хор уршгийг ихэсгэсэн нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүхээс анхаарч үзэх үндэслэл гэж үзэж байна. Мөн *******гийн машины эд ангийн эвдрэл гэнэт үүсэн ослын зогсолт хийсэн байсан бөгөөд хүнд даацын ачааны машиныг замаас бүрэн гаргах аргагүй замын нөхцөл байдал эрсдэлтэй байсан зэрэг шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээ шүүхэд хуулиар оногдуулсан байгааг харгалзан үзэхийг хүсч байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирлыг бүрэн барагдуулсан, нэмж 10 000 000 төгрөг төлж уучлалт гуйсан, шүүгдэгчийн аргагүй хувийн байдал, гэмт хэрэг болсон нөхцөл шалтгаан, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “******* бага насны хүүхдүүдтэй шүүгдэгчээс өөр хүн орлого олдоггүй мөн биднээс өөрөө болон ар гэр нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хохирогчийн зүгээс гомдол санал барагдсан, нэхэмжлэх зүйлгүй болсон. Залуу хүний ирээдүйн амьдрал, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд, элэг бүтэн амьдралыг бодож шүүх бүрэлдэхүүн *******д оногдуулсан хорих ялыг өөрчилж, өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье. Цаашид өөрийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байгааг харгалзан үзэхийг хүсье.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Би гомдол дээр бүрэн дурдсан байгаа. Тиймээс гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ... Хор уршиг учирсан гэдгийг ойлгож байна. Хийсэн үйлдэлдээ л хайхрамжгүй хандсан байгаа. Тухайн жолоодож явсан машины хувьд маш том хэмжээтэй байсан. Хий авахаа больсон учраас зогсоох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Чиргүүл хэсэг нь бүрэн орж чадахгүй үлдсэн байгаа. Хор уршгийг ихэсгэх нөхцөл байдал нь хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж харж байгаа. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолоор тусгагдсан хохирлын хэмжээг хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Хохирол төлбөргүй гэж үзсэн байгаа. Анхан шатны шүүхээс хүний амь нас эрсэдсэн байдал, хохирогчийн санал гомдлын дагуу 2 жилийн хорих ялаар шийтгэсэн гэдгийг дурдсан байсан. Тэгвэл өнөөдөр хохирогч гомдол саналгүй болсон байна. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан гэдэг зүйл ярьж байна. Энэ гэмт хэрэг 2021 онд гарсан. 2023 онд энэ хэргийг шийдвэрлэсэн ба энэ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар нэг ч зүйл ярьдаггүй байсан. Мөн хохирол төлбөр огт төлж байгаагүй. Анхааруулга тэмдэг тавьсан асуудалтай маргадаг. Анхааруулга дээр сав биш гурвалжин тэмдэг тавих ёстой байсан. Мөн замыг бүрэн чөлөөлөх боломжтой байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд “үүргээ бүрэн биелүүлсэн бол миний аав одоо амьд байх боломжтой байсан” гэдэг зүйлийг ярьдаг. Захиргааны хэм хэмжээ, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэг хүний амь эрсэдсэн байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар эрх хасах ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ДОР улсын дугаартай, Beiben North Benz маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг Баян-Өлзий гэх газарт зам дээр ослын зогсолт хийж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-т “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”, мөн дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас УБҮ улсын дугаартай, Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед болсон асуудалд ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Би өөрөө осол гарах үед машин дээр байгаагүй. Албан ёсны жолооч нь ч биш. Машин аваад ирээч гэж хэлэхээр нь Дорноговь аймгаас тээвэрт явсан эвдрэл гэмтэлтэй машинд 25 тонн цемент ачиж 10 дугаар сарын цасан шуургатай үед, мотор нь эвдэрсэн машин авч ирсэн. Би хүнд машин механизмын оператор мэргэжилтэй учир машиныг засаж янзлаад унадаг. ... Дорноговь аймгаас Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ирэх хүртлээ 10 гаран хоног явсан. ... Хөлөнбуйрын пост өнгөрөөд нойр хүрээд байсан учир тэндээ хоносон. Өглөө нь машинаа асаагаад хоньтой хөшөө рүү өгсөж явахад араа салаад машин явах боломжгүй болсон. Би аль болох замаа чөлөөлж зогсоод маслоны саван дээр чулуу, хантаазаа осол гарахаас сэргийлж хүмүүст анхааруулж тавьсан. ... Бүтэн өдөр, бүтэн шөнө болоход өчнөөн олон машин явж л байсан. Харагдахгүй биш харагдаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 50/ 

Иргэний хариуцагч ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Тухайн машиныг анх ******* нарыг явуулж, худалдаж авч байсан. надад Дорноговь аймгаас Дорнод аймаг руу машин татах асуудлыг хэлсэн. Хараа хяналтгүй машин байж байснаас Дорнод аймаг руу татсан нь дээр байсан. ******* тухайн үед фейсбүүкээр надаас ажил байна уу.” гэж асуусан. Би д ******* ажилгүй, нутаг руугаа бас явах сонирхолтой байна. Чи яриад үз.” гэж хэлж , ******* нарыг холбож өгсөн. Би тухайн машинд цемент ачиж явсныг сүүлд мэдсэн. Улаанбаатар хотоос надад сэлбэг захиж, машиныг засаж байсан. Урьд нь тухайн машиныг ын танил тал жолоодож, тээвэрт явдаг байсан. Осол гарсан талаар сүүлд мэдэхэд намайг иргэний хариуцагчаар татсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 55/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Замын хөдөлгөөний зохих заалтуудыг шүүгдэгч зөрчөөгүй байсан бол гийн гэх хүн өдийд 57 настай, ахуй амьдралаа эрхлээд явах боломжтой байсан. Захиргааны хэм хэмжээгээр тогтоосон актыг зөрчсөний улмаас осол гарч миний аавын амь нас хохирсонд гомдолтой байна. ******* өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэрийнхэнтэй албан ёсоор уулзаагүй. Тухайн үед эвдэрсэн тээврийн хэрэгслийн үнийг нэхэхгүй. Гэхдээ энэ бол прокурор хянавал зохих ажиллагааны нэг. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу оршуулгын зардалд 12 141 184 төгрөг, хууль зүйн тусламж авч өмгөөлөгчид 2 500 000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжилнэ. Мөн хүний амь насыг өмнө нь үнэлэх боломж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний тухай хууль гарсан. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан. Энэ үндэслэлийн дагуу амь насны хохирлыг нэхэмжилж байна. Үүнийг дараах байдлаар тооцоолсон. Статистикийн газраас гаргасан судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсын эрэгтэй хүний дундаж наслалтыг 67,5 гэж тогтоосон. Талийгаач осолд орох үедээ 56 настай байсан бөгөөд дундаж наслалтын зөрүү нь 11,5 жил байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэн тогтоосноор 550 000 төгрөгийг 11,5 жилд үржихэд 31 625 000 төгрөгийг амь насны хохиролд нэхэмжилнэ. Нийт 46 266 184 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч шүүх хуралдааны өмнө 4 000 000 төгрөгийг төлсөн тул 42 266 184 төгрөгийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 58/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан чинь аавын төрсөн дүү Бадамханд утсаар яриад “аав нь зам тээврийн осолд ороод нас барсан байна.” гэхээр нь би Хөлөнбуйр сум руу ирэхэд зам дээр өөрийн машинтайгаа том оврын ачааны машины араас мөргөөд нас барсан байсан. ... 2021 оны 10 сарын 05-ны орой 19 цаг орчим “мөнгө мобайл банкаар шилжүүлэх гэсэн чинь болохгүй байна, яаж шилжүүлдэг билээ.” гээд над руу залгаж асуухаар нь би хамт байсан Моонко ахад зааж өгсөн боловч мөнгийг шилжүүлж чадахгүй байсан. Аавыг ярианаас сонсоход бага зэрэг архи уусан байдалтай байсан. Манай аав бол хааяа хааяа архи уусан үедээ жолоодоод явж байдаг. ... ” гэсэн мэдүүлэг, /1хх 24-25/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамт ажилладаг дүү ******* утсаар яриад “би хотоос В3 маркийн машинтай явж байсан чинь Хөлөнбуйр сумын төвөөс аймаг руу дөнгөж гараад явж байтал машины кроп эвдрээд машин зогсчихлоо. Та ажлын Викап машиныг унаад хүрээд ирээч.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгаас Хөлөнбуйр сум руу гараад 22 цагийн орчим *******гийн эвдэрсэн машин дээр ирсэн. Намайг ирэхэд ******* машиныхаа кропыг сугалсан байсан ба миний унаж ирсэн машинд кропоо ачаад “та машин хараад үлдчих, би аймаг руу явж янзлуулаад ирье.” гэхээр нь зөвшөөрч үлдээд машиндаа ганцаараа унтсан. Ингээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим би машинаас буугаад гадаа хүндээр бие засч байсан чинь ертөнцийн зүгээр баруун талаас бүдэг гэрэлтэй машин их хурдтай ирж байхаар нь гүйгээд гараараа даллахад харалгүй, тоормос дуугарах чимээ сонсогдож байгаад, ачааны машины араас мөргөсөн. ... 2021 оны 10 сарын 04-ний орой ирээд ослын гурвал ирээд ослын гурвалжинг байрлуулсан байсан боловч маргааш нь салхинд хийсээд яг осол болох үед замын жалга хэсэг рүү унасан байсан юм байна лээ. ...” гэсэн мэдүүлэг, /1хх  40-41/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2021 оны 10 сарын 05-ны орой ... ах над руу яриад “ах нь мобайл банкаар мөнгө шилжүүлэх гэсэн юм аа. Ах нь шилжүүлж чадахгүй байна, чи чадах уу.” гэж асуухаар нь “чадна аа” гэж хэлсэн. ... талийгаач ... ах 20 минут орчмын дараа манай гэрт өөрийн ... тээврийн хэрэгслийг жолоодоод ирсэн. ... мөнгийг нь шилжүүлэх гэсэн чинь болохгүй байсан учраас охин тэй утсаар ярьж шилжүүлэх аргыг зааж өгсөн боловч ахиад шилжүүлж чадахгүй байж байтал ах “чи чадахгүй юм байна, би явлаа, Даваагийн гэрээр орчихоод гэр рүүгээ харина гээд ... явсан. ... ах манайд ирэхдээ архи уусан, машинаа бариад, ганцаараа ирсэн. ... Манай гэрээс явахад нь “та архи уусан байгаа юм чинь би хүргэж өгөх үү.” гэхэд “яах юм бэ, би өөрөө гэртээ харьчихна.” гэж хэлээд явсан. ... Хэнтэй хаана архи уусан талаар огт хэлээгүй. Их яарсан, “мобайл банкаар мөнгө шилжүүлж чадахгүй бол би явлаа.” гээд яваад өгсөн. ... хааяа бол архи уугаад машинаа бариад явж байдаг болохоор гэрт нь хүргэж өгөөгүй явуулсан юм. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 44-45/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... намайг ажиллаж байх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төвд ажилтай байгаад сум руугаа явахад Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, Баян-Өлзий гэх газарт аймгийн төвөөс 118 км зайд ******* ДОР улсын дугаартай шаланз маркийн тээврийн хэрэгслийн араас УБҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гарч УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нас барсан байхаар нь би хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж ажилласан. Намайг хэргийн газар очиход ямар нэгэн ослын гурвалжин ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд огт байгаагүй. Би гэгээтэй үед хэргийн газар очсон учраас ойр орчмоор нь харахад гурвалжин огт харагдахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 36-37/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймагт ажилтай явж байгаад буцаад сум руугаа явж байтал 19 цагийн үед хоньтой хөшөөний орчим ******* ДОР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн араас УБҮ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж жолооч нь нас барсан байхаар нь хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Ямар нэгэн ослын гурвалжин байрлуулаагүй байсан. Би ойр орчмоор нь үзэхэд гурвалжин байрлуулаагүй. Мөн газарт ослын гурвалжны эвдэрч бутарсан хэсэг огт байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 53-54/

Иргэний хариуцагч ын мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн: “... би зөвшөөрөөд *******тэй утсаар холбогдоод Дорноговь аймагт нүүрс тээвэрлэж байсан машинаа ковидын улмаас зогссон байсан тул 40 тонн цемент ачуулаад аймаг руу авчируулахаар болсон. Ингээд замдаа ******* “Хэнтий аймагт машин эвдрээд явахгүй байна.” гэхээр нь би дөнгөж мотор худалдаж аваад тавьсан тул мотор авсан хүнээ “очоод үзээд өгөөч” гэхэд зөвшөөрөөд машиныг Хэнтий аймагт очиж үзээд “яндан хаагчтайгаа олон км хүчилж явсан байна. Тэрнээс биш мотор зүгээр байна.” гээд жижиг засвар хийгээд буцаад хөдөлсөн. Нэлээн хэдэн цагийн дараа ******* “Хөлөнбуйрт ирээд байна, унтаад маргааш хөдөлье.” гэхээр нь зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө шиг санагдаж байна, ******* яриад “Хөлөнбуйраас дөнгөж гараад явж байсан чинь араандаа орохоо больчихлоо.” гэхээр нь би таньдаг машин засдаг хүмүүсийг үзээд ир гээд явуулахад “кроп ямар ч нэмэргүй болсон байна, шинэ кроп тавихаас өөр аргагүй байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос кроп захиад байтал /орой нь шиг санагдаж байна/ орой нь машины араас жижиг тэрэг мөргөөд “жолооч нь нас барсан байна.” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх  61-62/

Иргэний хариуцагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... гэх хүнийг 2011 оноос хойш таньдаг болсон. Бид хоёр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу өвс тээвэрлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын орчимд УАН улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг дундаасаа мөнгө гаргаж байгаад худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийг авах санаачлагыг анх гаргаж байсан ба би тухайн үед үзэж хараагүй, өөрөөсөө 27 орчим сая төгрөг гаргаж байсан. Энэ тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш өвс тээвэрлэлт хийгээгүй учраас Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” ХХК-ийн цементийн үйлдвэрийн нүүрсний тээвэрт хэсэг явуулсан. Ингээд  явж байхдаа зам тээврийн осолд орж, эвдрэл гэмтэл учирч бид нар Улаанбаатар хотоос сэлбэгийг нь явуулж засаж сэлбээд тэндээ байхад нь Дорнод аймаг руу татаж авахаар болсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны хавьцаа Дорноговь аймгаас Дорнод аймаг руу нэг жолооч барьж явах үедээ машины яндан хаагчийг нээхгүй явсны улмаас замдаа мотор нь халаад зогсох үед энэ осол гарсан гэж сонссон. Намайг той дээрх тээврийн хэрэгслийг худалдан авах үед УАН улсын дугаартай байсан. Одоо ямар дугаартай болсон талаар мэдэхгүй. Миний нэр дээр бүртгэлгүй, дугаар сольсон гэдгийг сая мэдэж байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх  230/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 123 тоот дүгнэлтэд: 1. Талийгаач ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны зүүн урд чамархайн урд хэсгээс чулуулаг ясны дээд хэсгээр турк эмээлийн дунд хэсэг баруун чулуулаг ясны дээд хэсэг рүү үргэлжилж баруун чамархайд хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дээд хэсэг, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, өвчүү, баруун талын 2-5 дугаар хавирга, зүүн талын 2-7 дугаар хавирганы хугарал, доод эрүү ясны хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд үүдэн шүднүүдийн булгарал, дээд, доод уруулын язарсан шарх, эрүү, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гавлын ясны зүүн урд чамархайн урд хэсгээс чулуулаг ясны дээд хэсгээр турк эмээлийн дунд хэсэг баруун чулуулаг ясны дээд хэсэг рүү үргэлжилж баруун чамархайд хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дээд хэсэг, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлүүд нь 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, доод эрүү ясны хугарал, дээд үүдэн шүднүүдийн булгарал, өвчүү, баруун талын 2-5 дугаар хавирга, зүүн талын 2-7 дугаар хавирганы хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, эрүү, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021.10.05-ны өдөр дээрх гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  5. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1,3 промилли спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно.” гэсэн дүгнэлт, /1хх 64-67/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаар дүгнэлтэд:  “ийн цогцосноос авсан цусанд 1,3 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, /1хх  68-69/

Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/24  дугаар дүгнэлтэд: “... ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дүгээр заалт буюу Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна., 9.5 дугаар заалт буюу “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Равдангийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дугаар заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 болон 9.5 дугаар заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь мөн дүрмийн 3.7”а” дугаар заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт, /1хх 85-86/

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/53 дугаар дүгнэлтэд: “... Nord Benz маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна., мөн дүрмийн 14.10Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Равдангийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Nord Benz маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн боловч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй байна. Түүнд дээрх арга хэмжээг авах боломж цаг хугацааны хувьд байсан гэж үзэж байна. Nord Benz маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ослын дохионы гэрэл асаагаагүй, ослын тэмдэг байршуулаагүй нь Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй явдал гэж үзэж байна. Суурин газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг 30 метрээс багагүй зайд байрлуулна гэдэг нь тухайн замд /суурингийн гаднах замд хөдөлгөөний дээд хурд 80 км/цаг хүртэл хурдтай явах боломжтой гэж үзэж/ тохирсон зайд байрлуулах нь зүйтэй гэсэн шинжлэх ухааны туршилтан дээр үндэслэсэн тооцоолол юм. Өөрөөр хэлбэл 80 км/цаг буюу түүнээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч уг тэмдгийг хөдөлгөөний явцад хараад тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох үйлдэл хийх бүрэн боломжийг түүнд олгодог. ...” гэсэн дүгнэлт, /1хх 96-99/  

*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Хөлөнбуйр сумаас гараад хоньтой хөшөө өгсөж байхад машин араагүй болоод хөдөлж чадахгүй болсон. Ингээд би аль болох замаа чадах хэмжээгээр чөлөөлөөд сүүлдээ аргагүйн эрхэнд зогсоход машины арын тэнхлэг 1,5 метр хөвөө хэсэг рүү орж чадаагүй үлдэж зогссон. Машинаас буугаад кроп эвдэрснийг мэдээд машиныг бүрэн зогсоогоод 20 литрийн маслоны савыг, машины ард 50 метр орчим зайд байрлуулаад, дээр нь ослын гурвалжин тавиад чулуугаар салхинд хийсгэхээс хамгаалж бэхжүүлсэн. ... Кропоо ачаад аймагт ирсэн боловч засварлах боломжгүй гээд хот руу захиад ирэхийг нь хүлээгээд аймагт ирээд нэг хоноод өдөр нь өнгөрөөд байхад буюу машин Хөлөнбуйрт эвдрээд зогссоноос хойш 36 цагийн дараа 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим машин дээр байсан хүн над руу залгаад “машины араас хүн мөргөчихлөө, хүрээд ир” гээд ... очиход УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Норд бенз маркийн машины араас мөргөж жолооч нь нас барсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 151-152/

*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, /1хх 01-04/  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, /1хх 11-15, 16, 17/ зам тээврийн осолд холбогдсон УБҮ улсын дугаартай, Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлд, ******* ДОР улсын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 18-19/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 73-74/ иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг, /1хх 32-33/ шинжээчийн дүгнэлтийн төлбөрийн нэхэмжлэх, /1хх 89/  гэрч ын мэдүүлэг, /1хх 44-45/ гийн мэдүүлэг, /1хх 233-234/ ийн мэдүүлэг, /1хх 239-240/ гийн мэдүүлэг, /1хх 243-244/ гийн мэдүүлэг, /1хх 247-248/ ийн мэдүүлэг, /2хх 01-02/ гийн мэдүүлэг, /2хх 10-11/ ийн мэдүүлэг, /2хх 14-15/ гийн мэдүүлэг, /1хх 176-177/ , нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, /1хх 235-236/ шинжээч ын мэдүүлэг, /1хх 101-102/  иргэний хариуцагч ын мэдүүлэг, /1хх 185-186/  Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан УБҮ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, /1хх 106/  Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан ******* ДОР улсын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, /1хх 107/  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд, /1хх 109-130/  *******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, /1хх 158-159/  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 161/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас  “хохирол төлбөрт 4000 000 төгрөгийг хохирогч Б.эд шилжүүлсэн тухай” банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дуусмагц тоолохоор шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэж,  УБҮ улсын дугаартай, Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан чинь аавын төрсөн дүү Бадамханд утсаар яриад “аав нь зам тээврийн осолд ороод нас барсан байна.” ... Аавыг ярианаас сонсоход бага зэрэг архи уусан байдалтай байсан. Манай аав бол хааяа хааяа архи уусан үедээ жолоодоод явж байдаг. ... ” гэсэн мэдүүлэг, /1хх 21-25/ гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2021 оны 10 сарын 05-ны орой ... ах манайд ирэхдээ архи уусан, машинаа бариад, ганцаараа ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 44-45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 123 тоот дүгнэлтийн 5-д “Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1,3 промилли спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно.” гэсэн дүгнэлт, /1хх 64-67/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаар дүгнэлтэд:  “ийн цогцосноос авсан цусанд 1,3 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, /1хх  68-69/

Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/24  дугаар дүгнэлтэд: “ ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Равдангийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дугаар заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь мөн дүрмийн 3.7 “а” дугаар заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 85-86/ зэргээр тогтоогдсон ба дээрх гэмт хэрэг гарахад амь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болсон гэж үзэхээр байна.

7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь “шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал зэргийг төлсөн болон ар гэрийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

8. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас амь хохирсон хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, амь хохирогчийн оршуулгын зардалд 12 141 184 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ба дээрх зардлын 50 хувь болох 6 070 592 төгрөгийг шүүгдэгч *******гээс, үлдэх 50 хувийг /6 070 592 төгрөг/ иргэний хариуцагч Б.Мөнх-оргил, нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д заасантай нийцсэн байна.

9. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэсэн заалтыг нэмжээ.

10. 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 40.2 дугаар зүйлийн 40.2.1-д “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх;”, 40.2.2-т “энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх;”, 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх;”, 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан.

11. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 31 625 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг,  нийт 34 125 000 төгрөг нэхэмжилснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалт мөрдөгдөж эхлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.

12. Шүүгдэгч ******* нь /түүний ар гэрээс/ анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа 2023 оны 03 сарын 15-ны өдөр амь хохирогчийн оршуулгын зардалд төлөх төлбөрт  2 100 000 төгрөгийг, /2 070 592 төгрөг төлөх байсан/  иргэний хариуцагч Б.Мөнх-Оргил  3 000 000 төгрөгийг, Б.Баянмөнх 3 000 000 төгрөгийг, 2023 оны 04 сарын 03-ны өдөр шүүгдэгч ******* 10 000 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн дансанд, 2023 оны 03 сарын 15-ны өдөр Цагдаагийн газрын төрийн сан дахь дансанд шинжээчийн зардалд 800 000 төгрөгийг тус тус шилжүүлж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасан.

14. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 22 100 000 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800 000 төгрөгийг тус тус төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ажиллаж байсан МАК ХХК-ийн Нарийн сухайтын уурхайн тодорхойлолт, тус уурхайн хамт олноос шүүгдэгч *******г батлан даахаар гаргасан хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн шүүгдэгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан “******* бага насны хүүхдүүдтэй шүүгдэгчээс өөр хүн орлого олдоггүй, мөн биднээс өөрөө болон ар гэр нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хохирогчийн зүгээс гомдол санал барагдсан, нэхэмжлэх зүйлгүй болсон.  ... шүүх бүрэлдэхүүн *******д оногдуулсан хорих ялыг өөрчилж, өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье. ...”  гэсэн тайлбар  зэргийг үндэслэн тус шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

15. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас  суллах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 4 дэх заалтын “ ... шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дуусмагц тоолсугай.” гэснийг “... шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг хохиролд  2023 оны 03 сарын 15-ны шүүгдэгч ******* 2 100 000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Мөнх-Оргил  3 000 000 төгрөгийг, Б.Баянмөнх 3 000 000 төгрөгийг, 2023 оны 04 сарын 03-ны өдөр шүүгдэгч ******* 10 000 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.эд, 2023 оны 03 сарын 15-ны өдөр Цагдаагийн газрын төрийн сан дахь дансанд шинжээчийн зардалд 800 000 төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.

4. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас  сулласугай.

5. Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 81 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Тогтоох хэсгийн “ 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ” дэх заалтын дугаарыг “3, 4, 5, 6, 7, 8, 9, 10” гэж тус тус өөрчилсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.УРТНАСАН

                      ШҮҮГЧИД                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ