МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* сумын ******* ******* намын хороо,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.*******,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хороо,
Хариуцагчийн төлөөлөгч: Ч.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нарын хоорондын “******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, ******* сумын ******* Ардын намын хорооноос нэр дэвшигчдийг бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Булган аймгийн ******* сумын ******* ******* намын хороог төлөөлж дарга Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., Ж., хариуцагч Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Ч., тус Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч нь “******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, ******* сумын ******* Ардын намын хорооноос нэр дэвшигчдийг бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-аар маргаж байна.
- Булган аймгийн ******* сумын ******* ******* намын хороо /цаашид “******* ******* намын хороо” гэх/ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус сумын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ.
- Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хороо /цаашид “******* сумын Сонгуулийн хороо” гэх/ нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдан “******* ******* намыг Булган аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” 02 дугаартай тогтоол гаргаж, нэхэмжлэгчийг бүртгэсэн байна.
- Гэтэл намын Булган аймгийн ******* сумын хорооноос 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “...******* сумын ******* ******* намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай албан бичгийг Булган аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлснийг тус Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай албан бичгээр ******* сумын Сонгуулийн хороо руу шилжүүлжээ.
- ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдан дээрх албан бичгээр хүргүүлсэн өргөдөлд тусгасан асуудлыг хэлэлцээд “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” маргаан бүхий 01 дугаартай тогтоолыг гаргасан байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...сонгуулийн нам, эсвэл нэр дэвшихээр бүртгүүлэх, нэр дэвшигчид тодруулах хугацаа маш богино бөгөөд хуулийн цаг хугацаатай уялдуулсан арга хэмжээ байхаас гадна 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө нам эвслүүдийн зүгээс өөрсдийн нэр дэвшигчдээ тодруулах юм.
...******* сумын ******* ******* намын хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.1-т заасны дагуу сонгуульд оролцохоо сумын сонгуулийн хорооны дарга Г.д илэрхийлж, холбогдох материалыг хүргүүлсэн.
Сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.2-т заасан эрх хэмжээний хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор “******* ******* намыг Булган аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” гэсэн тогтоол гаргаж баталгаажуулсан.
Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Сонгуулийн хороо нь хуралдаж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот “******* сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” гэсэн тогтоол гаргаж сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн.
Уг шинээр байгуулагдсан сонгуулийн хороо нь зохион байгуулалттайгаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж анхны шийдвэрээр буюу 01 дугаартай тогтоолоор ******* ******* намын хороог сонгуульд оролцохоор бүртгүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, илт нэг намын буюу намын улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргасан.
Дээрх хууль бус шийдвэрийн улмаас ******* сумын ******* ******* нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж улс төрийн нам, түүний нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрх, мөн намын гишүүд дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөх болоод байна.
******* сумын ******* ******* намын хувьд эрх барьж буй улс төрийн хүчин болох намын хүчтэй сөрөг хүчин болж байдаг. Гэтэл сөрөг хүчин болох ******* ******* намыг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосноос нам дангаараа, өрсөлдөгчгүй сонголтгүй сонгууль болж ардчиллын үндсэн зарчим алдагдаж байна.
******* улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох” үндсэн эрх хөндөгдөж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн үндсэн зарчим нь энэхүү сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэнэ. Гэтэл аймаг сумын сонгуулийн хорооны хариуцлагагүй байдал, хууль бус шийдвэрээс болж нэг сумын нэг намын бүх гишүүдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөхөд хүрч байгаа тул хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болж шударга ёсыг тогтоолгохыг хүсч байна.
Булган аймаг болон ******* сумын хувьд төрийн эрх мэдлийг нам удирдаж, засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Түүний дагуу аймгийн сонгуулийн хороо болон сумын сонгуулийн хороод эрх баригч намын үзэл баримтлал, ашиг сонирхлыг илэрхийлсэн хамгаалж ...аймаг сумдын сонгуулийн үйл ажиллагааг хууль дүрэм журмын дагуу зохион байгуулах, иргэдийн сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, аль нэг намын эрх ашиг сонирхлоос ангид төвийг сахиж ажиллах ёстой байтал улс төрийн шийдвэр гаргаж ...хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Булган аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолын тухайд:
Миний бие Булган аймгийн ******* сумын ******* ******* намыг орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг өгөхөөр сумын сонгуулийн хорооны дарга Г.тай түүний дугаар луу залгаж ярьсан.
Г. дарга нь манай намын хүсэлтийг хүлээн авсан болохыг надад илэрхийлсэн. Ингэхдээ танай хүсэлтийг хүлээн авлаа, харин манай сонгуулийн хорооныхон бүгд ажилтай, байхгүй байгаа учир би танай намын материалыг 8 дугаар сарын 12-ны өдөр хянаж үзнэ гэж хэлсэн .
Би Г. даргад холбогдох баримтыг биетээр хүргэж өгөхөөр 2024 оны 08 сарын 09-ны өдөр сумын сонгуулийн хорооны өрөөнд очсон боловч Сонгуулийн хорооныхон өрөөндөө байгаагүй. Би тухайн өдөр сонгуулийн хорооны гишүүд болон дарга нар яагаад байхгүй байгаа болон ажлын цагаар өрөө нь цоожтой байгаа талаар Сумын тамгын газрын Санхүү албаны дарга тэй уулзаж тодруулсан боловч Сонгуулийн хорооныхон бүгд байхгүй байгаа, 2 гишүүн нь ээлжийн амралттай байгаа тул ажиллахгүй, 1 гишүүн нь Эрдэнэт хотруу чөлөө аваад явсан ажиллахгүй, харин 1 гишүүн нь танай намын материалыг хүлээн авч чадахгүй, харин дарга нь Айрагны баярт явсан ирэхгүй ээ гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ сонгуулийн хорооны гишүүдийн талаар Сумын ИТХ-ын дарга Ганболдтой утсаар ярьж гишүүн нэг бүрээр нь тодруулж асуусан.
Ингээд би сонгуулийн хорооны ажпын өрөөг 2024.08.11-ний өдрийг дуустал удаа дараа очиж онгойхыг нь хүлээж, материалаа барьж хүлээж байсан. Мөн Г. дарга руу 2024.08.09-нөөс 2024.08.11-ний өдрийг дуустал удаа дараа залгасан, ажпын байранд нь олон дахин давтамжтай очсон.
Харин 2024.08.12-ны өдөр Г. даргатай ажилдаа ирмэгц нь өрөөнд нь уулзаж холбогдох материалын бүрдлээ шалгуулсан. Тухайн үед Г. дарга танай намын хүсэлтийг хугацаанд нь хүлээн авсан. Харин манай сонгуулийн хороо нь ажилтай, айрагны баярт нэгдсэн байдлаар хүмүүс хамрагдсан, сонгуулийн хорооны өрөө цоожтой байсан, би мөн өөрийн өрөөндөө утсаа орхисон байсан тул таны залгасан дуудлаганд хариулж чадаагүй гэж тайлбарласан. Манай сонгуулийн хороо танай материалыг хугацаанд нь хүлээн авсан тул, холбогдох материалын бүрдлийг шалгаж тогтоолыг танилцуулна гэж хэлсэн.
Түүний дагуу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай “******* Ардын намыг Булган аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” ******* сумын сонгуулийн хорооны тогтоол гарсан. Ингээд Орон нутгийн хурлын сонгуульд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулаад байхад Булган аймгийн Сонгуулийн хороо хууль бусаар ******* сумын сонгуулийн хорооны даргыг чөлөөлж, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Уг сонгуулийн хорооны нөхөн томилогдсон албан хаагчид 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргаж ******* Ардын намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож бүртгэхээс татгалзсан. Миний бие сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд гаргасан нь нэхэмжпэлд хавсаргасан баримтаар тогтоогдох ба сонгуулийн хороо өөрсдийн алдаа дутагдлыг цаашид сайжруулах атал эсрэгээрээ сонгох, сонгогдох эрх бүхий иргэдэд хүндрэл учруулж буйд гомдолтой байна.
Уг тогтоолыг гаргасан бүрэлдэхүүн харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах 1 дугаартай тогтоол гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Дээрх хууль бус бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй ба уг хууль бус шийдвэрийн улмаас ******* сумын ******* Ардын нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, улс төрийн нам, түүний нэр дэвшигчдийн хувьд сонгох эрх, мөн намын гишүүд, дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөх болоод байна. Иймд Булган аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024.08.26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Мөн түүнчлэн Аймаг Нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд "Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Иймд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ажил есдүгээр сарын 2-нд эхэлж сонгуульд оролцох нам нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм. Гэтэл дээрх ******* сумын сонгуулийн хорооны 01 тоот тогтоол буюу уг хууль бус шийдвэрээс шалтгаалж уг хугацаанд нэр дэвшигчдээ бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
...миний бие дээрх шийдвэрүүдийг 2024.08.27-ны өдөр хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Булган аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024.08.26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, ******* сумын ******* Ардын намын хорооноос нэр дэвшигчдийг Аймаг, нийслэл. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
-
- Нэхэмжлэгч ******* ******* намын хорооны дарга Э.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Болсон процессийг тайлбарлая. Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж байсанд цахимаар оролцсон. Хурлын үеэр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний нэг нь Сонгуулийн хорооны бүтцийг байгуулахад санал хүргүүлэх тухай байсан. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* Ардын намыг сонгуульд бүртгэх тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан тул нэр дэвшигчдээ бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Ингээд явж байтал 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Сонгуулийн хорооны дарга Алтаншагай дээр маргаан ирж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан... Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Сонгуулийн хороо нь хуралдаж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот “******* сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргаж сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Уг шинээр байгуулагдсан Сонгуулийн хороо нь зохион байгуулалттайгаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж анхны шийдвэрээр буюу 01 дугаартай тогтоолоор ******* сумын ******* ******* намын хороог сонгуульд оролцохоор бүртгүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, илт нэг намын буюу намын улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргасан. Булган аймаг болон ******* сумын хувьд төрийн эрх мэдлийг нам удирдаж, засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Түүний дагуу аймгийн Сонгуулийн хороо болон сумын Сонгуулийн хороод эрх баригч намын үзэл баримтлал, ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж ...аймаг сумдын сонгуулийн үйл ажиллагааг хууль дүрэм журмын дагуу зохион байгуулах, иргэдийн сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, аль нэг намын эрх ашиг сонирхлоос ангид төвийг сахиж ажиллах ёстой байтал ...хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Булган аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолын тухайд миний бие Булган аймгийн ******* сумын ******* ******* намыг орон нутгийн сонгуульд ...оролцох хүсэлтийг өгөхөөр сумын сонгуулийн хорооны дарга Г.тай түүний дугаар руу залгаж ярьсан. Г. дарга нь манай намын хүсэлтийг хүлээн авсан болохыг надад илэрхийлсэн. Ингэхдээ танай хүсэлтийг хүлээн авлаа, харин манай сонгуулийн хорооныхон бүгд ажилтай, байхгүй байгаа учир би танай намын материалыг 8 дугаар сарын 12-ны өдөр хянаж үзнэ гэж хэлсэн. Би Г. даргад холбогдох баримтыг биетээр хүргэж өгөхөөр 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр сумын сонгуулийн хороо өрөөнд очсон боловч Сонгуулийн хорооныхон өрөөндөө байгаагүй. Би тухайн өдөр сонгуулийн хорооны гишүүд болон дарга нар яагаад байхгүй байгаа болон ажлын цагаар өрөө нь цоожтой байгаа талаар Сумын тамгын газрын Санхүү албаны дарга тэй уулзаж тодруулсан боловч Сонгуулийн хорооныхон бүгд байхгүй байгаа, 2 гишүүн нь ээлжийн амралттай байгаа тул ажиллахгүй, 1 гишүүн нь Эрдэнэт хотруу чөлөө аваад явсан ажиллахгүй, харин 1 гишүүн нь танай намын материалыг хүлээн авч чадахгүй, харин дарга нь Айрагны баярт явсан ирэхгүй гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ Сонгуулийн хорооны гишүүдийн талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ганболдтой утсаар ярьж гишүүн нэг бүрээр нь тодруулж асуусан. Ингээд би ...Г. дарга руу 2024 оны 08 дугаар сарын 09-нөөс 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуустал удаа дараа залгасан, ажлын байранд нь олон удаагийн давтамжтай очсон. Харин 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г. даргатай ажилдаа ирмэгц нь өрөөнд нь уулзаж холбогдох материалын бүрдлээ шалгуулсан. Тухайн үед Г. дарга танай намын хүсэлтийг хугацаанд нь хүлээн авсан. Харин манай Сонгуулийн хороо нь ажилтай, айрагны баярт нэгдсэн байдлаар хүмүүс хамрагдсан, Сонгуулийн хорооны өрөө цоожтой байсан, би мөн өөрийн өрөөндөө утсаа орхисон байсан тул таны залгасан дуудлаганд хариулж чадаагүй... холбогдох материалын бүрдлийг шалгаж тогтоолыг танилцуулна гэж хэлсэн. Түүний дагуу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай ...тогтоол гарсан. Ингээд сонгуульд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулаад байхад Булган аймгийн Сонгуулийн хороо хууль бусаар ******* сумын Сонгуулийн хорооны даргыг чөлөөлж, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Уг Сонгуулийн хорооны нөхөн томилогдсон албан хаагчид 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргаж манай намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн хороо өөрсдийн алдаа дутагдлыг цаашид сайжруулах атал эсрэгээрээ сонгох, сонгогдох эрх бүхий иргэдэд хүндрэл учруулж буйд гомдолтой байна. Г. дарга өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн даргыг буруутай гэдгийг аймгийн Сонгуулийн хороо ч гэсэн мэдсэн атлаа давхар манай намыг сонгуульд оролцуулахгүйгээр хохироож байна. Дээрх хууль бус бүрэлдэхүүний гаргасан ...хууль бус шийдвэрийн улмаас ******* сумын ******* ******* нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, улс төрийн нам, түүний нэр дэвшигчдийн хувьд сонгох эрх, мөн намын гишүүд, дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөх болоод байна. Иймд Булган аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... даргатай Сонгуулийн хороо хууль бус ажил хийсэн учраас хариуцлага алдсан. д хариуцлага тооцсон. Тэр тухайн шийдвэрийг гаргахдаа шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр биш учраас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тогтоолоор хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргаад байгаа процесс маань хаанаас эхлэх ёстой вэ гэхээр 26-наас эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэлт тодруулж хэлмээр байна. 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр болоод байгаа үйл процесс маань өөрөө ******* сумын намын дарга нь аймгийн Сонгуулийн хороонд хандаж ...гомдол гаргасан байдаг. Энэ гомдолдоо 15-ны өдөр дарга ******* ******* намыг бүртгэсэн нь хуулийн хүчин төгөлдөр биш байна гэдэг. ... Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчилье гэдэг байдлаар 9 дугаартай бүрэлдэхүүн өөрчлөх тогтоол гаргасан. Энэ тогтоол дээр ыг албан үүргээс нь чөлөөлж, хавсралтад баталсан хүмүүсийг Сонгуулийн хорооны гишүүнээр томилсугай гэсэн тогтоол гарсан. Тухайн тогтоол тухайн өдөртөө гарч байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль болон хуралдааны дэг, тэмдэглэлд тусгах журмын дагуу яах ёстой вэ? гэхээр тухайн бүрэлдэхүүнийг өөрчилсөн, эсвэл Сонгуулийн хороог шинэчлэн баталсан бол тухайн тогтоолыг нийтэд ил тавих ёстой. Дээрээс нь тухайн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан тусгай эрх бүхий этгээд буюу төрийн байгууллагын албан тушаалтан байх ёстой гэдэг хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байгаа. Аймгийн Сонгуулийн хорооны 9 дүгээр бүрэлдэхүүн өөрчлөөд байгаа тогтоол нь захиргааны дотогш чиглэсэн акт гэж байгаа боловч тухайн ... 9 дугаартай тогтоолоор орж ирж байгаа бүрэлдэхүүн нь хууль бус юм гэж тайлбарлаж байгаа юм. Учир нь ... 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дарга өөрөө тусгай сургалтад сууж, гэрчилгээ авсан байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрчилгээ авсан хүн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр даргаар томилогдоод тогтоол гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл болж байна. ... хариуцагчийн тайлбар дээр сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тайлбарлалаа. ... сонсох ажиллагаа явуулах шаардлагыг хуульд тодорхойлсон. Тухайн эх сурвалж болгоод байгаа хуулийнхаа зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Энэ тогтоол нь бусдаас ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүднээс гаргаж байгаа тул сонсох ажиллагаа явуулахгүй байх ёстой гэж заана. Ингэж зааж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь сонсох ажиллагаа явуулах шаардлага маань өөр ямар хуулийн зохицуулалттай байдаг вэ? гэхээр тухайн эрх ашиг сонирхол, зөрчигдөж байгаа этгээдийг захиргааны байгууллага өөрөө тодорхойлох ёстой. Гэтэл өргөдөл гомдол ороод ирсэн учраас бид нар өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүднээс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тогтоолыг гаргахын тулд Ууганбаярт мэдэгдэх ёсгүй гэх тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийнхаа 28 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Энэ нь өөрөө буруу тайлбарлаж байгаа шалтгаанаасаа болж эрх нь зөрчигдөж байгаа хэн гэдгийг тодорхойлохгүйгээр шууд шийдвэрлэсэн нь тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгох 2 дахь гол шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлвэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Өргөдөл, гомдол гэж тайлбарлаж байгаа нь өөрөө намын дарга даргын өргөдөл, гомдлыг хэлж байх шиг байгаа юм. Гэтэл дарга сумын Сонгуулийн хороонд гомдол гаргаагүй, аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан албан бичиг бөгөөд аймгийн Сонгуулийн хорооноос сумын Сонгуулийн хороо руу явуулж байгаа албан бичиг зэргээр нотлогдож байгаа. Тэгэхээр гомдол аймгийн Сонгуулийн хорооноос сумын Сонгуулийн хороо руу шилжиж ирсэн байна гэж үзэхээр байна. Өргөдөл гаргагч нь хэдийгээр гэж байгаа боловч 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоол дээр болон намын эрх ашгийн талаар тухайн намд хамаарах ямар ч асуудлыг хэлэлцээгүй. Эрх ашиг нь хэн зөрчигдөж байна вэ гэхээр Ардын намын эрх ашгийг зөрчигдөх тухай сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хэлэлцээд хурал хийгээд байгаа асуудал юм. Ууганбаяр Ардын намын төлөөлөгч нь гишүүн рүү залгаад ямар асуудал хэлэлцэх гэж байгаа юм бэ? гэж асуухад бид нар хуралдах гэж байна гээд утсаа салгаад хуралдсаныхаа дараа тогтоолыг гардуулж өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох ёстой. Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хороо нь эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийг буруу тодорхойлсноосоо болоод сонсох ажиллагаа хийгээгүй нь тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгох хуулийн маш том зөрчил, хууль зүйн үндэслэлтэйгээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг буруу тодорхойлсноосоо болж төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааг хөндлөнгийн этгээд болох Ардын намын сонгогч болон сонгогдогч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг нь хөндөж байгаа асуудал юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхыг шаарддаг. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Сонгуулийн хороо даргын гомдлыг хүлээж авлаа. Өдөр нь хуралдлаа. Үдээс хойш нь ******* сумын Сонгуулийн хороо байгууллаа. Байгуулсан даруйдаа яаж мэдээд байгаа нь мэдэгдэхгүй тодорхой хэдэн гишүүд нь цуглараад 26-ны өдөр хурал хийгээд маргаан бүхий актыг гаргаад байгаа юм. Энэ хурлаар Захиргааны ерөнхий хуулийн 27.5 дугаар зүйлд заасан тайлбар, мэдээлэл авах боломжит хугацааг огт олгоогүй. Тайлбар мэдээлэл авах аливаа хэмжээний боломжит хугацаа гэдэг чинь мэдсэн даруйдаа очоод холбогдох аливаа нэгэн хэлбэрээр хариу тайлбар, мэдээлэл өгөх хамгийн богино хугацааг боломжит хугацаа гэж үзнэ. Гэтэл тухайн өдөр аймгийн Сонгуулийн хороон дээр буюу Алтаншагай даргатай ******* уулзаад явсан гэдгийгээ нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийнхээ тайлбарт танилцуулдаг. Уулзаж яваад ******* сумаас аймгийн төв хүртэл машинаар хамгийн хурдандаа 3 цаг явдаг. Гэтэл очиж тайлбар хийх боломжит хугацааг огт олгоогүй. Сонгуулийн ерөнхий хуулиараа сонсох ажиллагааг утсаар хийх боломжтой гэж заасан байгаа. Утсаар хийх боломжтой байтал ******* нь надтай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа юм биш биз дээ гэдэг нөхцөл байдлыг олж мэдсэний улмаас гишүүн рүү залгатал бид нар хуралдах гэж байна гэсэн хариу тайлбар өгч байгаа нь түүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тэгэхээр захиргааны актыг гаргахын тулд заавал сонсох ажиллагаа хийх шаардлагатай нөхцөл байдал нь өөрөө сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд аливаа этгээдийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх тохиолдолд тухайн этгээдэд заавал мэдэгдэхийг хуулиараа шаардчихсан байдаг.
Тэгэхээр энэ хуулийн шаардлагыг биелүүлээгүй нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох гол үндэслэл болж байгаа юм. Захиргааны акт нь тогтоох хэсэг, үндэслэх хэсэг, захиран биелүүлэх хэсгүүдээс бүрддэг үндсэн бүтэцтэй юм. 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хамтын шийдвэр гаргаж байгаа учраас тогтоох хэсэг дээр хуулийн үндэслэлийг тодорхойлж өгөх ёстой. Тухайн хуулийн үндэслэлээр захирамжилж шийдвэр гаргаж, тодорхой эрх, эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа хэсэгт нь үндэслэх хэсэг орж явдаг. Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.3.2 дахь заалтыг үндэслэсэн байгаа юм. 27.3.2 дахь заалт маань өөрөө сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлэх гэсэн байгаа. Ирүүлэх заалтыг үндэслэчихдэг юм байж. Тэгвэл ямар учиртай энэ тогтоол гараад байгаа вэ? гэхээр тухайн тогтоол дээр ыг буруутгаж тодорхойлон тогтоол гаргасан. ******* сумын сонгуулийн хороо, хорооны дарга нь 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан нь тус хуулийг зөрчсөн тул гэж байгаа юм. Өөрөөр хэлвэл тогтоол дээр нь Сонгуулийн тухай хуулийн 25.1-г зөрчсөн тул Ардын намыг бүртгэхээс татгалзаж байна гэсэн байна. Энэ шийдвэр утга найруулгын бөгөөд агуулгын илэрхий алдаатай шийдвэр, илтэд хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Яг хэнийг бүртгэхээс татгалзаад байгаа юм. ыг бүртгэхээс татгалзаад байгаа юм уу? Энэ тогтоолоос агуулгын хувьд шууд ойлгомжтой, хэнд ч уншихад илэрхий ойлгомжтой байх, хуулийн шаардлага хангаагүй захиргааны акт, захиргааны актыг хэн ч уншаад ойлгоход амар, хоёр салаа утгыг агуулаагүй, шууд ойлгомжтой, тухайн актын үр дагаврыг биелүүлэхэд эргэлзээ төрөхгүй байх ёстой. Ийм үндсэн шаардлагыг захиргааны акт өөртөө агуулж байдаг. Гэтэл буруутай тул ... Сонгуулийн тухай хуулийн 25.1-ийг зөрчсөн ... юм бол даа хариуцлага тооцох ёстой байтал яагаад ын гаргаж байгаа тогтоолыг хүчингүй болгож байгаа юм бэ? Энэ нь өөрөө тухайн тогтоолыг хүчингүй болгох 4 дэх шалтгаан, за дээрээс нь агуулгын хувьд ойлгомжгүй, бүртгэхээс татгалзсугай гээд яг хэнийг бүртгэхээс татгалзаж байгаа юм. Энэ дотор бүртгүүлье гэж ганц өгүүлбэр, ******* намын тухай ганц ... өгүүлбэр энийг уншаад ойлгохгүй, бид нар процессоо мэдээд байгаа болохоос бүртгэхээс татгалзсугай гэдгийг Ардын нам байна аа л гэж ойлгоод байгаа юм. Ерөнхий агуулгаар нь авч хамааруулж ойлгоод байгаа болохоос биш яг энийг ингээд уншихад хэнийг бүртгэхээс татгалзаад байгаа юм, энэ Ардын намд мэдэгдэж ажиллахыг гэж 2 дугаар заалтаар байгаа болохоос биш ... бүртгэхээс татгалзаад байгаа ..., ямар хүсэлтийг юм бэ гэдэг зэргийг нь тодорхойлж өгөөгүй нь эрх зүйн актын байх ёстой хуулийн шаардлагыг хангаагүй захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа... хүлээж авах байгууллага нь хуулийн хариуцлага алдсан байна аа. Алдсан болохыг хариуцагчийн тайлбар төлөөлөгчийн тайлбараас тухайн хүн хариуцлага алдсан учраас төрийн албаны холбогдох байгууллагаас Засаг дарга нь тухайн хүнд сахилгын хариуцлага ...тооцож байгаа. Энэ тухайн үйл явдал нь өөрөө аливаа нэг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үүсэж байгаа үр дагавар, хор хохирол, хор уршгийг хэн арилгах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа юм. айрагдаад явсны төлөө эсвэл даргатай Сонгуулийн хорооны тогтоол нийтэд илэрхий болоогүй, Сонгуулийн хорооны гишүүд нь ч аль материалаа хүлээж авахаа мэдэхгүй байгаа. Тухайн Сонгуулийн хорооны хариуцлагагүй, хууль бус ажлын улмаас Ардын нам яагаад хохирох ёстой вэ гэдэг асуудлыг Сонгуулийн ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд зааж өгсөн байгаа. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна аа. Уг нь төр хариуцна. За энэ нь өөрөө яаж хариуцах вэ гэхээр ... төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр арилгана аа гэсэн байгаа. Гэтэл үнэхээр одоо ын буруутай үйл ажиллагаа байна аа гэдгийг хэн хүнгүй тогтоочихсон. өөрөө хүртэл тайлбар өгөхдөө. ... би 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан нь үнэн, ... Тэгвэл тухайн төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Ардын нам яагаад хохирох ёстой юм бэ? Энэ хохирлыг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн ...101.1-д заасныг зөрчиж, захиргааны актыг гаргахдаа үнэхээр төрийн байгууллага нь буруутай тул гэж авч өгсөн юм бол энэ дээр Ардын намыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна аа гэж үзэж байгаа юм. ... Тухайн хурал үнэхээр болоод олонхын саналаар эсэргүүцчихээд байхад хэзээ ч дарга эрх мэдэл үүсгэж тогтоол гаргахгүй,.. Эсвэл үнэхээр ийм ойлголт байгаад сумын сонгуулийн хороо үнэхээрийн сургалтад хамрагдаагүй, гэрчилгээ аваагүй болохоор буруу үйлдэл гаргаад байна уу?. Хэрэв тэгж байгаа бол тухайн бүртгэсэн нам болон бусад намыг бүртгэсэн тогтоол ч гэсэн хүчингүй байх магадлалтай. Гэтэл захиргааны хэрэг маргаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьж байгаа учраас бид нар бусад намуудын бүртгэсэн тогтоолыг өнөөдрийн хугацаанд нэхэмжлэлийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргаагүй учраас энэ тайлбар дээр дурдах хэмжээгээр ингээд тодруулаад өнгөрч байгаа юм. Аймгийн Сонгуулийн хороо, сумын Сонгуулийн хороонд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах ёстой байтал шууд чиглэл өгсөн гэсэн агуулгыг бас нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Энэ бол ингэж дурдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа. Сонгуулийн хороо хэлэлцэх асуудлуудыг 7 хоногийн өмнө баталж, хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй тавьсны үндсэн дээрээс хэлэлцэх ёстой гэсэн журмын зохицуулалт байгаа. ...2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол гаргахдаа хэлэлцсэн тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр хорооны 7 гишүүний 5 гишүүн нь ирээд 71,4%-ийн ирцтэй байгааг тэмдэглэж байгаа. даргын хувьд гомдол хэлэлцсэн учраас тухайн шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэж тодорхойлж тайлбарлаад байгаа боловч тэмдэглэлд хэлэлцсэн асуудлыг харахаар 3 асуудал хэлэлцсэн байна... Хурлын тэмдэглэлийг нэг бүрчлэн уншаад үзэхэд даргын гомдлыг хэлэлцсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн талаар огт зохицуулалт байхгүй. Дээрээс нь өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн төрийн байгууллага, иргэнд өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ зохицуулалтыг маргаан бүхий акт дээр огт дурдаж өгөөгүй байгаа нь түүний гаргаж байгаа үндэслэл тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Ийм учраас маргаан бүхий актыг хүчингүй болгож, ******* Ардын Нам болон түүний нэр дэвшигчдийг бүртгэхийг Булган аймгийн ******* сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.
-
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага. Энэ ч утгаараа 2 дугаартай тогтоолоор ******* Ардын намыг ... бүртгэсэн ... нөхцөл байдал байдаг. Маргаан бүхий үйл явдлын талаар тодруулга хийе. Үүнд: 110000037 дугаартай зөрчлийн хэрэгт ын гэрчээр болон холбогдогчоор өгсөн мэдүүлэгт “би 8 дугаар сарын 8-ны өдөр завгүй учраас *******т хандан хүсэлтийг авах боломжгүй байна, 9, 10, 11-ний өдрүүдэд хөдөө ажлаар явсан” гэдэг. Тухайн өдрүүдэд Сонгуулийн хорооны ажлын байран дээрээ байгаагүй үедээ Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарилалт болон цагийн хуваарийг батлаагүй. Тухайн Сонгуулийн хороонд томилогдсон гишүүдэд Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон шүү гэдэг байдлаар ерөөсөө мэдэгдээгүй. Мөн түүнчлэн зөрчлийн хэрэгт хариуцагч Ч. гэрчээр ...мэдүүлэхдээ “ дарга хэрвээ ажил үүргийн зөв зохион байгуулалттай хийчихсэн бол өнөөдөр ийм нөхцөл байдал болохгүй байх байсан. нам болон намын хүсэлтийг хүлээн авахдаа би тухайн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга байсан гэдгээ мэдсэн” гэж мэдүүлдэг. Мөн түүнчлэн ын эхнэр нь 8 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нөхрийн хамт хөдөө явсан. тухайн үед гэртээ машиндаа утсаа орхичихсон байсан. ын утсыг гэртээ орхисон байхад ******* залгаад ийм нөхцөл байдал байна, түүнтэй ... уулзах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө явчихсан байгаа учраас яриулах боломжгүй байна гэдэг талаар мэдээлээд утсыг нь унтраасан” гэдэг байдлаар мөн мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч *******ын хувьд Сонгуулийн хороонд материалаа өгөх гээд удаа дараа очсон, удаа дараа залгасан, тухайн Сонгуулийн хорооны гишүүдийг хайсан зэрэг материалаа өгөх идэвхитэй үйлдэл гаргасан байна. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Сонгуулийн маргаан бүхий захиргааны актын гол баримтлаад байгаа 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгоод байгаа зүйл заалтын хувьд бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр намыг бүртгэснийг татгалзаад байдаг. Энэ зүйл заалтад яг юу гээд заачихсан юм гэхээр орон нутгийн хурлын сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ гэдэг. Гэтэл ирүүлээгүй шалтгаанаар татгалзаад байдаг. Маргаан бүхий үйл явдлыг өөрийн буруутай үйлдэл гэдгийг нь мэдээд тухайн үед өөрөөс нь өөр хүн намын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдээд хугацаандаа ирүүлсэнд тооцоод, 2 дугаартай тогтоолыг гаргасан байдаг. ******* Ардын намыг бүртгээд 2 дугаартай тогтоолыг гаргасан. Гэтэл одоо 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэг дугаартай тогтоолын агуулга нь яг юу гэж дурдагдсан байдаг вэ? гэхээр ******* сумын ******* Ардын намын хорооны сонгуульд оролцох хүсэлтийг 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч бүртгэсэн нь өөрөө хууль зөрчсөн учраас хүчингүй болгож шийдвэрлэж байна гэдэг. Тогтоолын агуулга нь зөвхөн нь хууль зөрчиж бүртгэсэн учраас түүнийг Сонгуулийн хорооны даргаас чөлөөлж шийдвэрлэсэн ба ******* сумын ******* Ардын намыг хүсэлтээ хугацаа хэтрүүлж өгсөн гэх агуулга огт тусгагдаагүй байна. ******* Ардын намыг бүртгэсэн шийдвэрийг татгалзах нь зүйтэй байна гэдэг агуулгыг дурдчихсан. Үүнээс юу гэж харж байна вэ гэхээр нь Сонгуулийн хорооны албан хаагч өөрийн буруутай үйлдэл байгаа гэдгийг дээд шатны Сонгуулийн хороо болон бусад гишүүд нь хуралдаад түүний буруутай үйлдлийг тогтоочихсон. нь албан хаагчийн хувьд буруутай үйлдэл гаргаснаас биш Сонгуулийн хороо үүнд буруутай үйлдэл гаргаагүй гэдгийг нь өөрөө нотлоод тогтоол гаргасан. нь ******* сумын Сонгуулийн хороог бүхэлдээ төлөөлөхгүй юм. Гэтэл албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас одоо намын эрх ашгийг ингэж зөрчиж байгаа нь хууль бус, үндэслэлгүй тогтоол гарсан байна... өмгөөлөгч ...Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж хууль зөрчсөн тохиолдолд төр түүнийг хариуцна гэдэг байдлаар тайлбар хийсэн. Тухайн сумын Сонгуулийн хорооны гишүүдийн хуваарийг батлаагүй учраас тухайн материалыг авна гэсэн ойлголт угаасаа ... байдаг. сайн дураараа буюу намын материалыг хүлээж аваад байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг төрүүлээд байгаа юм. Мөн түүнчлэн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор бүтцэд өөрчлөлт оруулаад бүрэлдэхүүнд байгаа гишүүд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар сургалтад хамрагдаж гэрчилгээ аваагүй төрийн алба хаагчид томилогдсон нөхцөл байдал байгаа. Сургалтад сууж гэрчилгээ аваагүй хүмүүс Сонгуулийн хорооны гишүүн байх юм бол тухайн Сонгуулийн хороо өөрөө хууль бус бүтэц бүрэлдэхүүнтэй гэсэн үг юм. Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн Сонгуулийн хороонд гэрчилгээ авсан хүмүүсийг томилно гээд заасан. Мөн аймгийн Сонгуулийн хорооноос сумдууд руугаа чиглэл өгчихсөн, зөвхөн гэрчилгээнд хамрагдсан хүмүүсийг энэ бүрэлдэхүүнд томилно шүү гэдэг чиглэлийг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл нэр бүхий Сонгуулийн хорооны гишүүд нь уг тогтоол гарах үед ерөөсөө энэ сургалтад хамрагдаагүй. Одоо энэ нөхцөл байдлын талаар яриад эхлэнгүүт , нарын мэдээлэл бүртгэгдээгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад *******, нар нь Сонгуулийн хороодод ажилтны ийм сургалтад хамрагдсан гэрчилгээгээ 9 дүгээр сарын 11-ний өдөр авчихсан байдаг. Сонгуулийн хорооны гишүүн ******* нь 9 дүгээр сарын 5-ны өдрийн гэрчилгээ авчихсан ийм нөхцөл байдал байгаа юм. Иймээс одоо эдгээр нөхцөл байдлын улмаас тухайн маргаан бүхий захиргааны акт буюу 8 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэв.
- Хариуцагч Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны дарга Ч.гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... заасан... хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 15-нд ******* Улсын Их хурлын тогтоолоор ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтыг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлвэл 10 дугаар сарын 11-нээс өмнөх 60 хоногоос доошгүй гэж заасан хугацаа нь 08 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд үүнийг Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн 15-д заасан байдаг.
Гэтэл ******* сумын Сонгуулийн хорооны дарга Г. нь тус сумын ******* Ардын намын хорооноос ирүүлсэн сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ тухай тогтоол гаргасныг намын Булган аймгийн ******* сумын хороо 2024.08.16-ны 01 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд хандаж, ******* сумын ******* ******* намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байдаг.
Дээрх гомдолтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооноос ******* сумын сонгуулийн хорооны дарга Г.аас тайлбар авч, аймгийн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцээд ******* сумын Сонгуулийн хорооны дарга Г.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сумын сонгуулийн хороог бүрэн эрхийнхээ хүрээнд шинэчлэн байгуулсан болно.
Түүнчлэн аймгийн Сонгуулийн хорооноос намын Булган аймгийн ******* сумын хорооноос гаргасан “******* сумын ******* ******* намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 ...-т заасны дагуу ... аймгийн сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарахгүй тул манай сонгуулийн хороонд шилжүүлж, гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг өгсөн.
Үүний дагуу сумын Сонгуулийн хороо нь сумын ******* Ардын намын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтийг бүртгэж авсан 02 дугаар тогтоол буюу Г.ын хууль бус шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 26-нд хуралдаж, тогтоол гарган хүчингүй болгосон болно.
******* сумын ******* Ардын намын хорооны дарга Э.******* нь 2024 оны 08 дугаар сарын 09,10,11-ний өдрүүдэд сумын сонгуулийн хорооны дарга Г.ыг хайж олон удаа очиж, утас руу нь залгасан гэж байгаа боловч 08 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргын Тамгын газар дээр Э.******* дарга нь өөрөө очоогүй, манай ажилтан очсон гэж хэлж байсан атлаа одоо нэхэмжлэлдээ олон удаа давтамжтай очиж байсан, утас руу нь залгаж байсан тухай тусгасныг зөвшөөрөхгүй байна.
Сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч. нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргын Тамгын газарт жижүүрлэн ажиллаж иргэний танхимд нам, намын баримт бичиг хүсэлтийг хүлээн авсан байна. Гэтэл Засаг даргын Тамгын газрын дотоод ажил буюу ажилтны цагийн бүртгэл, хэн хэн чөлөөтэй, амралттай байгааг мэдэх ёсгүй. Албан тушаалын заавраар уг ажлыг хариуцдаггүй этгээд болох Санхүүгийн албаны даргаас асууж ярилцлага авснаа бичлэг болгон олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл буюу албан байгууллага дээр зөвшөөрөлгүйгээр дуу дүрсний бичлэг хийсэн асуудал нь Зөрчлийн хуулиар шийдэгдвэл зохих асуудал юм.
Мөн “...Булган аймгийн ******* сумын хувьд төрийн эрх мэдлийг нам удирдаж, засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Түүний дагуу аймгийн сонгуулийн хороо болон сумын сонгуулийн хороод эрх баригч намын үзэл баримтлал, ашиг сонирхлыг илэрхийлсэнг хамгаалж улс төрийн шийдвэр гаргаж байна...” гэсэн нь хууль тогтоомжийн хүрээнд шударгаар ажиллаж байгаа манай сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, гутаан доромжилж байна гэж үзэж байна.
Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж заасныг үндэслэн сумын сонгуулийн хороо нь өмнөх сонгуулийн хорооны даргын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь эрх зүйн үндэслэлтэй, зөв шийдвэр гэж үзэж байгаа тул хүчингүй болгох шаардлагагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно...” гэжээ.
-
- Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний хувьд нэхэмжлэгч талын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогтоол мэдэгдээгүй гэх асуудал яриад байна. Би Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй юм. ... За тэгээд 8 сарын 11-нд яагаад гэдэг хүн намуудаас материал авчихав аа? ...тэр талаар би тайлбар өгье... би 8 сарын 1-нд бол амарчихсан байсан... 8 сарын 11-ний өдөр би одоо Сонгуулийн хороонд томилогдсон. Ерөөсөө мэдээгүй байсан л даа. Тэгээд 8 сарын 11-ний өдөр надтай одоо худ ургийн хамаатай тэр хүн маань хагас сайн, бүтэн сайн өдөр өглөө манайд ирсэн. Эгээ би ингээд түлш авах гээд яваа юм аа. Хөдөөгөөс ингээд орж ирж байна. Одоо ингээд гарлаа гэж надад мэдээ хэлсэн... ажлаар ... сонин сайхан юу байна гээд ярихад за 8 сарын 8, 9-нд гэлүү хэд дэх өдөр нь хэдэнд гэлээ дээ ******* ажил дээр ирээд ...явахдаа ...нэр дэвших хүсэлтээ Сонгуулийн хороонд өгөх гэсэн юм аа даргыг хайгаад явна гээд ...ярьж байна лээ шүү гээд надад хэлсэн ... Тэгээд за ямар учиртай надад хэлж байгаа юм ... гэхэд би ******* Сонгуулийн хороонд ямар ямар хүмүүс байгааг нь Ганболд... Хурлын даргаас ...утсаар тодруулж өгсөн. Тэгэхэд таныг нарийн бичиг нь байгаа ыг бол дарга гэж ярьж байсан. Бусад нь хэн хэн гэж байлаа даа...та яг энэ нарийн бичиг нь байна лээ шүү гэхэд нь би гэнэт би уул нь 8 сарын 1-нд амрахдаа дарга би жоохон хүүхэдтэй учраас ... сонгуульд ажилламааргүй байна аа гэдэг хүсэлтээ хэлсэн. Тэгээд надад мэдэгдээгүй учраас би ...Сонгуулийн хороонд ороогүй гээд л 8 сарын 11-г хүртэл... тийм ойлголттой явсан... сонгуульд орсноо ээс сонсчихоод хуулиа судалж үзсэн. За энэ маань нөгөө хуулийн хугацаа хэтэрчихсэн байна уу, хэтрээгүй байна уу гэдгийг би хуулиас харсан. Яагаад гэхээр би урьд нь 4, 5 удаагийн орон нутгийн болон Улсын Их Хурлын сонгууль, ерөнхийлөгчийн сонгуульд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан... туршлагатай гэж бодож байгаа. Тэгээд хуулиа судлахад одоо 60 хоногийн өмнө буюу 8 сарын 11-нд нөгөө намууд маань хүсэлтээ өгөх хуулийн сүүлийн хугацаа байсныг олж харсан. За дарга руу холбогдох гэж үзсэн утсаа аваагүй, утас нь дуудаж байсан. 9 өнгөрч байхад ажлын байран дээр очиж өөрийнхөө өрөөнд сууж байсан. Яагаад гэхээр даргын өрөө хуучин яах вэ *******ын ярьж байгаагаар Сонгуулийн хороо байсан гэж яриад байна л даа. Тэр хүний өрөө цоожтой учраас би өөрийнхөө өрөөнд суухаас өөр аргагүй. 2 давхарт манай хурлын заал байнга онгорхой байдаг иргэний танхим учраас ямар ч үед ороод хэлэлцэх, зохион байгуулах хагас бүтэн амралт юу хийдэг юм тэр үеэр зохион байгуулах тийм ажлууд гардаг учраас онгорхой нээлттэй байдаг юм аа. би өрөөндөө ... хөдөө аж ахуйн мэргэжилтэн, үндсэн ажил мажил ганц нэг 1 юм байсан тэрийгээ хийгээд сууж байсан. ... над руу нам ...материалаа өгөх гэсэн юм аа гээд ...холбогдоход за би ажлын байран дээрээ байна аа. Ирээд та материалаа өгөөрэй гээд хэлэхэд над руу орой 5 хэд байлаа. Би минутыг нь санахгүй байна 5 өнгөрч байхад л лав над дээр ирж материалаа өгсөн... Сонгуулийн хороонд ямар ямар хэдэн хүн байгааг би одоо мэдээгүй учраас би ганцаараа ... өрөөндөө бол хамаагүй авч болохгүй байх. Тэгэхээр одоо ер нь цаашдаа бид нар хурлын заалыг Сонгуулийн хороо болгож ашиглах магадгүй байх аа. Дээшээ хурлын заал руугаа албан ёсоор хэдүүлээ аваад зураг хөргөө аваад ингээд баримтжуулаад авчихъя аа гээд хурлын заал руу гарч авсан байгаа. За тухайн үед намын дарга Л. ...дэд дарга Ганболд 2 авчирч өгсөн байгаа. ... тэр 2 болохоороо авчирч өгөөд би нөгөө Улсын Их Хурлын сонгуулиар ашиглаж байсан ирсэн явсан бичгийн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж он сар, өдөр, гарын үсгийн цаг минутыг нь бичээд хүлээж авсан л даа. Хуучин дэвтрээ ашиглаад за тэгээд тухайн үед өгөхдөө би ганцаараа байсан учраас нотлох баримт надад хэрэгтэй учраас гээд өөрийнхөө утсан дээр ч зургаа авсан. нам ч гэсэн зургаа аваад яг тэр 8 сарын 11-хээ өдрөө Тамгын газар юуны маягтын тэр нэг вебсайт дээр одоо манай нам хүсэлтээ өглөө мөглөө гэсэн нэг тиймэрхүү юм оруулчихсан л байна лээ л дээ. Би сүүлд л харсан. За тэгээд дараа нь орой 8 өнгөрч байхад нам надад материалаа авчирч өгсөн байгаа. Тэгээд би өөрөө тэр хооронд гарч орно шүү дээ. Өөрөө би жоохон хөхүүл хүүхэдтэй тэгээд ганцаараа сууж байгаа учраас өрөөгөө онгорхой орхиод явсан. За тэгээд харьж хүүхдээ хөхүүлээд орой 9 өнгөрч байхад ирээд 10 өнгөрч байхад би гэрээсээ гарч явсан харьж хүүхдээ хөхүүлж унтуулах зорилгоор за эргэж ирээд би дахиад үргэлжлүүлэн суусан. Би 11 өнгөртөл суусан... ******* Ардын нам бүхэл бүтэн 4 жилийн ...дараа орон нутгийн сонгууль болдог ...ач холбогдолтой ажил байхад арай хайнга хандахгүй байлгүй дээ. ... даргад өгөх гэж ингэж яваад байгааг ...ээс би сонссон учраас за даргатай холбогдоод өгчихсөн байлгүй дээ гэж ..дотроо ...бодож байсан. За ингээд энэ 2 намаар ...дуусгавар болж байгаа юм байна гээд 8 сарын 12-ны өглөө би даргад ...За дарга аа би амралтаа эдэлж байгаа... ингээд энэ 2 материал маань танд албан ёсоор байх ёстой... ******* Ардын нам материалаа бол өгөөгүй ээ танд өгсөн үү гэхэд дарга өгсөн гэж надад тайлбарласан. За тэгээд би материалаа өгчихөөд ...Би ...ажилдаа орох хугацаа маань болоогүй учраас ...хувийн ажилтай Эрдэнэт хот руу Булган хот руу ..явна аа. Байшиндаа засвар хийж байгаа учраас ...нэлээн хэд хоног явна шүү гэдгээ хэлээд би явсан байгаа. За тэр бичиг баримт хүлээж авсантай холбоотой асуудал бол нэг тиймэрхүү асуудал болсон” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бидний хувьд нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүрэг, нийслэлийн сонгуулийн товыг зарласан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг санал авах өдөр болно гэж тогтоосон. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулийн бүртгэлийг санал авах өдрөөс 60-с доошгүй өдрийн өмнө гэдэг нь 08 дугаар сарын 11-ний өдөр таарч байгаа юм. Гэтэл ******* сумын Сонгуулийн хороо нь 08 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* намын сонгуульд оролцох санал, хүсэлтийг хүлээн авсан байсан. Сонгуулийн байгууллага бол хамтын байгууллага 2/3-с доошгүй нь хуралд оролцсоноор шийдвэр хүчин төгөлдөр болно. Олонхын саналаараа тогтоол гаргаж баталгаажуулах ёстой. Тэгээд 8 дугаар сарын 15-нд хурлаа хийгээд нам, нам, Ардын нам 3-ын асуудлыг хэлэлцээд, ******* Ардын намаас бусад намыг бүртгэж, ******* Ардын намыг хуулийн хугацаа хэтрүүлсэн учраас материалыг нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан юм. Тэгж олонхын саналаар шийдсэн юм. Хурлаар ийм шийдвэр гарсны дараа нь дарга өөрөө хууль бус тогтоол гаргаад бүртгэсэн тухай шийдвэр гаргасан. Тэгээд үүнтэй холбогдуулаад аймгийн Сонгуулийн хорооноос даргыг Сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг даргад нь энэ хүнд хариуцлага тооц, хууль зөрчсөн үйлдэл хийсэн байж болзошгүй байна, та шалгаж тогтоогоод хариуцлага тооцно уу? гэх байдлаар албан бичиг явуулсан.
Тэгээд 2024 оны 8 дугаар сарын 26-нд шинээр Сонгуулийн хороог байгуулсан. Сонгуулийн хороог нь дээд шатны Сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн Сонгуулийн хорооны санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэсэн заалтынхаа дагуу энэ 2 цаг хугацааны хувьд давхардах магадлалтай байдаг ба зарим тохиолдолд давхарддаг юм. 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө байгуулагдсан байх ёстой гэдэг учраас сумын иргэдийн Хурал сонгуулийн хороог байгуулах, байгуулахад санал өгөх хуулийн зохицуулалт байхгүй. Тэгээд 8 дугаар сарын 26-нд Сонгуулийн хороог өөрчлөн байгуулаад тухайн үеийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан г сумын Сонгуулийн хорооны дарга болгоод, зарим гишүүдийг нь өөрчилж томилоод баталгаажуулаад явуулсан. Аймгийн сонгуулийн хороонд хандаж хүчингүй болгуулах тухай асуудлын хувьд ярихад 14.10 дугаар заалт гэдэг бол өөр зохицуулалт юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хувьд болбол аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хувьд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны байгууллага байна аа гэсэн тийм заалттай юм. Тэгэхээр сумын сонгуулийн хороо энийг буруу бүртгэчихжээ, та нар үүнийгээ хүчингүй болго оо гэж хэлэх эрх байхгүй. Бид нар хүчингүй болгох эрх байхгүй. Сум өөрөө л хүчингүй болгох ёстой гэсэн ийм зохицуулалттай байгаа. Тийм учраас шийдвэрийг нь хүчингүй болгоогүй. За 8 сарын 26-нд сумын Сонгуулийн хороо хуралдаад өмнөх Сонгуулийн хорооны даргын тогтоолыг хүчингүй болгосон байдаг юм. Тэгээд нэгэнтээ хуулийн хугацаа өнгөрсөн учраас үүнийг хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд зөвшөөрөхгүй байна аа гэж үзэж байгаа юм” гэв.
- Гэрч Г. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Сонгуулийн хорооны гишүүдээр томилогдсон алба хаагчдад тухайн үед мэдээлж амжаагүй байсан. Би албан ёсоор 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цуглуулж танилцуулсан байгаа. Харин гийн хувьд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрөө мэдчихсэн байсан. Би албан ёсоор аймгийн Сонгуулийн хорооноос мэдэгдэл тогтоол аваагүй. Санал хүргүүлсэнтэй холбоотойгоор бид томилогдсон байх ёстой гэж бодож байсан. ... Тогтоол гаргаж өгсөн, 12-ны өдөр материал хүлээн авсан гэх хоёр үйлдэл дээрээ буруутай. Хуулийн хугацаа хэтрүүлж материал хүлээн авсандаа шийтгэл авсан. Хууль зөрчсөн гэж Сонгуулийн хорооны даргын албан үүргээс чөлөөлөгдсөн. Засаг даргын захирамжаар 3 сарын хугацаанд цалинг 20% хасах шийтгэл хүлээсэн. ... гишүүн болохоор Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон байсан. Угаасаа сонгуулийн тухай хуулиар нь Сонгуулийн хорооны гишүүн бөгөөд нам, эвслийн материалыг хүлээж авах үүрэгтэй. Ээлжийн амралттай байсан д намын материалыг хүлээж авах үүрэг чиглэл өгөөгүй. 08 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд гадуур маш их ажилтай байсан тул гадуурх ажлаа хийгээд явж байсан. Тэгэхээр би 08 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд ажил дээрээ байгаагүй... ******* ******* намын дарга над руу мессеж үлдээснийг 08 дугаар сарын 12-ны өдөр харсан. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр биш, 08-ны өдөр утсаар ярьсан. Тиймээ би 12-нд авч болно гэсэн буруу ойлголттой явсан байна лээ. Тэгээд би *******т хандан чамд 11, 12-г хүртэл хугацаа байна шүү дээ гэж хэлсэн. Би өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Хуулийн хугацааг андуурч авсан буруутай. Материалаа өгөхөөр нэлээн хөөцөлдсөн байна, явсан байна, материалаа өгч чадаагүй нь миний алдаа гэдгээ ухамсарлаж 12-нд материалыг нь хүлээн авсан. ... 12-нд ******* ******* намын материал ирэхээр нь би авчихлаа, энэ маань хууль зөрчсөн үйлдэл болчихлоо гэхэд нөгөө хоёр гишүүн маань хууль зөрчсөн үйлдлийг дэмжихгүй байна гэж саналаа өгсөн. Саналаа илэрхийлээд байхад нь би хууль зөрчөөд тогтоол гаргаад өгчихсөн. Өмнө нь Сонгуулийн хороонд ажиллаж байсан туршлагагүйн улмаас Сонгуулийн хорооны ажил үүргийн хуваарь гаргаагүй байсан. Тухайн үед ажиллаж байсан бүрэлдэхүүн зөвхөн намыг бүртгэсэн 3 тогтоолыг л гаргасан... 2024 оны 08 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Засаг даргын тамгын газрын зарим албан хаагч нартайгаа гурван түмэн адууны баярт хэрэглэсэн зүйлсээ хурааж, цэвэрлээд ажлын байраар очоогүй... 2024 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд... “Хануй” амралтын газар луу яваад ....12-ны өдөр ажилдаа ирсэн” гэв.
- Гэрч Ц.Бямбацэнд шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өглөө ...амралтын өдөр байсан санагдаж байна. Өглөө 9 цаг болж байхад би боссон. Тэгээд 9 өнгөрч байхад ******* дарга манайд өглөөний цай уухаар ирсэн юм. Тэгэхдээ би Тамгын газар дээр оччихоод ирлээ. Сонгуулийн бичиг баримтаа өгөх гэсэн чинь цоожтой байна. Өнөөдөр амралтын өдөр юм чинь та Тамгын газрыг эргэж тойроод хаалга үүд нь онгойвол надад хэлээдхээч гээд үүрэг даалгавар өгсөн. Би тэгээд 10 цагт ажил дээрээ очсон. Миний ажлын байр Тамгын газартай ойрхон байдаг. 11 цагийн үед Тамгын газар дээр очоод Түвшин даргын хаалгыг үзэхэд цоожтой байсан. Цоожтой байхаар нь хүн байна уу? гээд хашгирсан. Тэгээд хүн байна уу? гэж хашхирахад ерөөсөө хүн гарч ирээгүй. Тэгээд би Ууганаа даргад хэлээд би одоо ажил руугаа явлаа. Хүн байхгүй байна шүү гээд явсан. 11 цагийн үед. ... Өглөө 11 цагийн үед, өдөр 14 цагт, үдээс хойш 16 цагт, орой 17 цагуудад очсон. Би очих болгондоо хүн байна уу? гэж хашгирдаг. ... Ууганаа дарга сонгуульд оролцох бичиг баримтаа Сонгуулийн хороонд өгөх гээд хүн байна уу? үгүй юу? гэдгийг шалгаад хүн ирвэл надад мэдэгдээрэй гэсэн үүрэг өгсөн юм. ... ******* Ардын намын тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны орой Ууганаа дарга хотод явна, очоод аваарай гэхээр нь очиж авсан. ... Би ******* сумын намын хорооны тэргүүлэгч. Хүрэмт багийн үүрийн дарга...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч нь - шинээр байгуулагдсан Сонгуулийн хороо нь зохион байгуулалттайгаар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 01 дугаартай тогтоолыг гаргаснаар ******* ******* нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, ******* сумын нэг улс төрийн нам, түүний гишүүд, дэмжигчдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөх болоод байна,
- аймаг, сумын Сонгуулийн хороо улс төрийн шийдвэр гаргаж байна,
- намын материалаа хуулийн хугацаанд өгөх гэж 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийг дуустал удаа дараа очиж хүлээсэн боловч Сонгуулийн хорооны ажлын өрөөнд хэн ч ирээгүй. Мөн Г. дарга руу удаа дараа залгасан. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г. дарга ажилдаа ирмэгц өрөөнд нь уулзаж холбогдох материалаа өгөхөд манай намын хүсэлтийг хугацаандаа хүлээн авсан талаар илэрхийлсэн байхад манай намыг хугацаа хэтрүүлж хүсэлтээ гаргасан гэсэн нь үндэслэлгүй,
- Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг нийтэд ил тод мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй,
- ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоос шалтгаалан хуулийн хугацаанд нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжгүй болоод байна,
-******* сумын сонгуулийн хороо 01 дугаартай тогтоолыг гаргахдаа манай намыг оролцуулж, сонсох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлээр маргаж байна.
Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Булган аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Сонгуулийн хороо байгуулах тухай” тогтоолоор ******* сумын Сонгуулийн хороог Г. /дарга/, Ч. /нарийн бичиг[1]/, Я., Б., Д.******* /гишүүд/ нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
- ******* сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч. нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 50 минутад намын, 20 цаг 55 минутад намын, тус Сонгуулийн хорооны дарга Г. нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* намын сонгуульд оролцох хүсэлтүүдийг тус тус хүлээн авсныг бүртгэсэн байна. /Хэргийн 40-42 дугаар хуудсууд/
- 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус Сонгуулийн хорооны дарга Г., нарийн бичгийн дарга Ч. /цахимаар оролцон/, гишүүн Д.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж хүсэлт ирүүлсэн намуудыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцуулах намаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн нам болон намуудыг бүртгэхээр бүх оролцогчид, ******* ******* намыг “хүсэлтээ хуулийн хугацаа хэтрүүлж ирүүлсэн” үндэслэлээр бүртгэхээс татгалзсан саналыг нарийн бичгийн дарга Ч., гишүүн Д.******* нар гаргасан нь уг хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /Хэргийн 46 дугаар хуудас/
- Харин дээрх хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бичгийн хэлбэрээр гаргахдаа 01 дугаартай тогтоолоор намыг, 02 дугаартай тогтоолоор ******* ******* намыг, 03 дугаартай тогтоолоор намыг тус тус Булган аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намаар бүртгэхээр шийдвэрлэсэн агуулгаар гарган, дарга Г. гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /Хэргийн 44-46 дугаар хуудсууд/
- намын Булган аймгийн ******* сумын хороо 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр ******* ******* намыг сонгуульд оролцуулах намаар бүртгэсэн сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг Булган аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлснийг тус Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ******* сумын сонгуулийн хороонд шилжүүлжээ.
- Түүнчлэн Булган аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай “******* сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Г.ыг ******* сумын сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үүнтэй холбогдуулан тус Сонгуулийн хорооны даргаар Ч. /нарийн бичгийн даргаар ажиллаж байсан/-г, нягтлангаар П.*******ыг, гишүүнээр Л.*******, П.*******, Г.*******, Д.******* нарыг нөхөн томилж шийдвэрлэсэн байна.
- Дээрх нөхөн томилогдсон бүрэлдэхүүн бүхий ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын “2”-т “Булган аймгийн ******* сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ыг оролцуулах эсэхийг шийдвэрлэх тухай” гэжээ.
- Уг хуралдаанд оролцсон нийт гишүүд 100 хувийн саналаар “******* сумын Сонгуулийн хорооны дарга Г. нь сумын ******* ******* намын сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч бүртгэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ....заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр ******* ******* намыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намаар бүртгэсэн тус Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 01 дугаартай тогтоолыг гаргажээ.
- Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр Булган аймгийн Сонгуулийн хороонд, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр ******* сумын сонгуулийн хороонд тус тус хүргүүлсэн байх ба тухайн шатны Сонгуулийн хороодоос гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгчээ.
- Нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад тус шүүхэд хүлээлгэн өгсөн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсгүүдэд заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй байна.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар бүлгээр нам, эвсэл сонгуульд оролцох харилцааг нарийвчлан зохицуулжээ. /Тухайн бүлэгт хуулийн 25-27 дугаар зүйл хамаарч байна/
- Дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь ******* Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана”, 27.2-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 27.3-т “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ”, 27.3.2-т “сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж тус тус заажээ.
- ******* Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож шийдвэрлэсэн байна.
- Харин ******* Улсын сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар “Цаг хугацааны хуваарь батлах тухай” тогтоолын “15”-ын “Хийгдэх ажил” хэсэгт “Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх”, “Хуанлийн хугацаа” хэсэгт “2024.8.12-ноос өмнө” гэж, “17”-ийн “Хийгдэх ажил” хэсэгт “Нэр дэвшүүлэх ажиллагаа”, “Хуанлийн хугацаа” хэсэгт “2024.8.27-ноос 2024.9.02-ыг дуустал“ гэж, “18”-ын “Хийгдэх ажил” хэсэгт “Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх”, “Хуанлийн хугацаа” хэсэгт “2024.9.05-ны дотор” гэж, “19”-ийн “Хийгдэх ажил” хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх”, “Хуанлийн хугацаа” хэсэгт “Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор” гэж тус тус тодорхойлжээ.
- Нэхэмжлэлийн “******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонгуулийн хороо энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 19.2-т “Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно”, 19.5-д “Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 19.6-д “Тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь тогтоолд гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй”, 19.7-д “Сонгуулийн хороод нь шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллаж болно” гэж Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалтыг хуульчилсан.
- ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
- Уг хуралдаанд Сонгуулийн хорооны нийт таван гишүүний гурав нь буюу дарга Г., нарийн бичгийн дарга Ч., гишүүн Д.******* нар оролцсон байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар тухайн хуралдаан нь хүчинтэй бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.
- Дээрх хуралдаанаас гарсан шийдвэр болох тогтоолуудад Сонгуулийн хорооны дарга Г. ганцаар гарын үсэг зурсан байх ба нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй шалтгааныг хариуцагчийн төлөөлөгч Ч. “…би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд цахимаар оролцсон..” гэх, гэрч Г. “…Ч. нь ээлжийн амралттай хол газар байсны улмаас хуралдаанд цахимаар оролцсон тул тухайн цаг хугацаанд түүгээр тогтоолд гарын үсэг зуруулах боломжгүй байсан. Тиймээс нарийн бичгийн хэсгийг бичилгүйгээр би дангаар гарын үсэг зурсан…” гэх тайлбар болон мэдүүлгийг гаргасан бөгөөд хэргийн оролцогчид түүнийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй.
- Дээрх нөхцөл байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.
- Харин тус сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг болох нэхэмжлэгч ******* ******* намыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулах намаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу нарийн бичгийн дарга Ч., гишүүн Д.******* нар бүртгэхээс татгалзсан саналыг гаргасан болох нь тухайн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдов.
- Гэтэл уг шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа ******* ******* намыг дээрх сонгуульд оролцуулах намаар бүртгэсэн агуулга “02” дугаартай тогтоолыг гаргаж, дарга Г. гарын үсэг зуран ёсчилжээ.
- Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна.
- Гэвч шүүх дараах нөхцөл байдлыг харгалзан ******* сумын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон маргаан бүхий 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь: Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан маргаан бүхий 01 дүгээр тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсгийг үндэслэн гаргажээ.
- ******* сумын сонгуулийн хороо нь үйл ажиллагаагаа /хамгийн оройтохдоо/ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлэх боломжтой байсан болох нь Булган аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
- Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* нь “…2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* намыг орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлэн… хүсэлтээ өгөхөөр сумын сонгуулийн хорооны дарга Г.тай түүний дугаар луу залгаж ярьсан…2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр …очсон боловч Сонгуулийн хорооныхон өрөөндөө байгаагүй… ингээд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуустал удаа дараа очиж онгойхыг нь материалаа барьж хүлээж… ажлын байранд олон дахин давтамжтай очсон… 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г. даргыг ажилдаа ирмэгц нь өрөөнд нь уулзаж холбогдох материалын бүрдлээ шалгуулсан…” гэж мэтгэлцэв.
- Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ч.гийн “…ээс …Сонгуулийн хорооны нарийн бичиг гэдгээ мэдсэн… 08 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг… 20 цаг… 22 цагийн үед ажлынхаа өрөөнд …ажлаа хийгээд сууж байсан...” гэх тайлбар, гэрч Г.ын “…сумын Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ч., Я., Б., Д.******* нарт тус Сонгуулийн хорооны гишүүдээр томилогдсон талаар тухайн үед мэдээлж амжаагүй байсан. Өмнө нь Сонгуулийн хороонд ажиллаж байсан туршлагагүйн улмаас Сонгуулийн хорооны ажил үүргийн хуваарь гаргаагүй байсан. Тухайн үед ажиллаж байсан бүрэлдэхүүн зөвхөн намыг бүртгэсэн 3 тогтоолыг л гаргасан... 2024 оны 08 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Засаг даргын тамгын газрын зарим албан хаагч нартайгаа гурван түмэн адууны баярт хэрэглэсэн зүйлсээ хурааж, цэвэрлээд ажлын байраар очоогүй... 2024 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд... “Хануй” амралтын газар луу яваад ....12-ны өдөр ажилдаа ирсэн...” гэх мэдүүлгээр ******* сумын сонгуулийн хороо нь 2024 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд тогтвортой байдлаар ажиллаагүй болох нь тогтоогдож байна.
- Сонгуулийн хороод нам, эвслээс сонгуульд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ...ирүүлнэ” гэж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Цаг хугацааны хуваарь батлах тухай” тогтоолд “2024 оны 08 дугаар сарын 12-ноос өмнө” гэж цагаар бус хоногоор тодорхойлж тогтоосон.
- Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.6-д “Үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ” гэжээ.
- Нам, эвслээс сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэх үүргийг ******* сумын сонгуулийн хороо буюу түүний дарга, гишүүд гүйцэтгэнэ.
- Харин нам, эвсэл холбогдох хүсэлтээ Сонгуулийн хороонд хүргүүлэх сүүлийн өдөр 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байх тул ******* сумын сонгуулийн хороо нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд нам, эвслээс гаргасан сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авахад бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
- Гэтэл Я., Б., Д.******* нар нь ******* сумын сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон талаараа 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээгүй болох нь тус Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Г.ын шүүх хуралдаанд гаргасан “…Би сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон талаар Ч., Я., Б., Д.******* нарт… 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бөөнд нь цуглуулахдаа мэдэгдсэн....” гэх мэдүүлгээр тогтоогдов.
- Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Ч. нь өөрийгөө ******* сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргаар ажилладаг С.ээс мэдэж 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тодорхой цагуудад өөрийн албаны өрөөнд байж нам болон намуудаас ирүүлсэн сонгуульд оролцох хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэсэн талаараа тайлбарлаж байна.
- Хариуцагчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хуралдааны тэмдэглэлд ******* ******* намыг “хуульд заасан хугацааны дотор сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй” үндэслэлээр бүртгэхээс татгалзах саналыг хуралдаанд оролцогчдын олонх гаргасан талаар өмнөх хэсэгт тусгасан.
- Хариуцагчаас дээрх үндэслэлээр шийдвэр гаргахын тулд нам, эвслээс хуульд заасан хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэж өгөх хэвийн нөхцөлийг хангаж ажилласан байх үүрэгтэй.
- Нэхэмжлэгч ******* ******* намын дарга Э.******* нь сумын Сонгуулийн хорооны гишүүд ажиллаж байгаа эсэхийг нь тодруулахаар 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдэд байрлаж буй байр руу нь удаа дараа өөрийн биеэр очиж болон намын үүрийн даргаа явуулж шалгасан боловч тухайн Сонгуулийн хорооны дарга, гишүүд ажлын байрандаа байж байгаатай нь таараагүй, дарга Г.ын утас руу мөн удаа дараа холбогдсон боловч амжилтгүй болсон талаараа тайлбарлаж байна.
- Харин хариуцагч талаас түүний тайлбарыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг гаргаж няцаасангүй.
- Хариуцагчийн төлөөлөгч Ч.гийн “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17 болон 20, 22 цагуудад албан өрөөндөө байж нам, намын хүсэлтийг хүлээж авсан. Би 23 цаг өнгөртөл байж байгаад явсан. ******* ******* намыг Г. даргад хүсэлтээ өгсөн байх гэж бодож байсан...” гэх тайлбараас нэхэмжлэгчийн төлөөлөгч сонгуульд оролцох хүсэлтээ гаргахаар явж байгааг мэдсэн гэж дүгнэхээр байна.
- Нөгөө талаар хариуцагчийн төлөөлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг болон 20 цагуудад албан өрөөндөө байж нам болон намуудын сонгуульд оролцох хүсэлтүүдийг хүлээн авсныг тухайн Сонгуулийн хороо нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтээ гаргах /хүлээлгэж өгөх/ хэвийн нөхцөлийг бүрэн хангаж ажилласан гэх дүгнэлтийг хийх үндэслэл болохгүй.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нам, эвслийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлэх үүргийг хүлээлгэсэн ч үүний цаана уг Сонгуулийн хороо нь нам, эвслийг дээрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах үүргийг давхар хүлээлгэж байна.
- Зүй нь хариуцагч нь өөрийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэрийг нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд тухайн суманд үйл ажиллагаагаа явуулдаг нийт нам, эвсэл бүгд хүсэлтээ ирүүлснээс бусад тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт зааснаар хууль болон журамд заасан хугацааг дуусталх хугацаагаар ажиллаж нам, эвслийг сонгуульд оролцох хүсэлтээ гаргах эрхийг хангах үүрэгтэй.
- Харин ингэж ажиллаагүйнхээ төлөө хүсэлтээ хүлээлгэж өгөх хуулийн хугацаа хэтрүүлсэн ******* ******* намыг буруутгасан шийдвэрийг гаргах эрхгүй юм. Тодруулбал: Хариуцагч нь дээрх шаардлагыг хангаж ажилласан боловч нам, эвсэл хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэг заасан “сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” үндэслэлээр нам, эвслийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргах эрхээ хэрэгжүүлэх учиртай.
- Гэтэл хариуцагчийн алдаатай үйл ажиллагааны улмаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж хүсэлтээ хүлээлгэж өгсөн нэхэмжлэгчийг буруутгаж, түүний сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн шийдвэрээс эсрэг агуулгаар гаргасан хэдий ч олонхийн ******* ******* намыг сонгуульд оролцох намаар бүртгэхээс татгалзаж буй үндэслэл нь хариуцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон сөрөг үр дагавар байх тул ******* ******* намын сонгуульд оролцох эрхийг хамгаалсан шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцнэ гэж шүүх дүгнэв.
- Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй маргаан бүхий актыг гаргасан” гэх тайлбар нь үндэслэлтэй. Учир нь: ******* сумын сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 01 дугаартай “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол нь нэхэмжлэгч ******* сумын ******* ******* намыг сонгуульд оролцох эрхийг хязгаарласан түүнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн захиргааны акт байна.
- Тиймээс хариуцагч нь тус 01 дугаартай тогтоолыг гаргахаас өмнө ******* ******* намтай Захиргааны ерөнхий хуулийн 22-27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах үүрэгтэй байтал тухайн үүргээ гүйцэтгэлгүй дээрх шийдвэрийг гаргасан нь хууль бус захиргааны акт болжээ.
- Харин хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн “аймаг, сумын Сонгуулийн хороо улс төрийн шийдвэр гаргаж байна” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
- Нэхэмжлэлийн “******* сумын ******* ******* намаас нэр дэвшигчийг бүртгэхийг ******* сумын сонгуулийн хороонд даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”, 29 дүгээр зүйлд “Нам, эвслээс нэр дэвшүүлэх”-тэй холбогдох харилцааг, 31 дүгээр зүйлд нэр дэвшигчийг бүртгэх зохицуулалтууд байх ба тус зүйлийн 31.1-д “Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно”, 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гээд шаардлагатай баримт бичгүүдийг жагсаажээ.
- Харин мөн зүйлийн 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно”, 31.7-д “Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно”, 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”, 32 дугаар зүйл “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” гэж, 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана” гээд татгалзах үндэслэлүүдийг тус тус хуульчилсан.
- Дээрх хуулийн зохицуулалтуудад зааснаар тодорхой болзол шаардлагыг хангасан хүн намаас нэр дэвшигч байхаар байна.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн сонгуульд оролцох намаар бүртгэгдсэн шийдвэр хүчинтэй болж буйтай холбогдуулан тэрээр өөрийн нэр дэвшигчийг бүртгүүлэх үйл ажиллагааг хуульд заасан шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх эрхийг эдэлнэ.
- Нэхэмжлэгчийн дээрх эрх нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлэх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцагчийн мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаас бусад үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах эрх хязгаарлагдахгүй. Тодруулбал: ******* ******* намаас нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдэл болон тэдгээрийг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгаж шийдвэрлэх эрх, үүрэг тухайн шатны Сонгуулийн хороонд хэвээр хадгалагдана.
- Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн ******* ******* намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэх үйл ажиллагаатай холбогдох маргаан байхгүйн дээр тус намаас бүртгүүлэхийг хүсч буй нэр дэвшигчид нь хэн хэн байгаа нь тодорхойгүй, хуульд заасан шаардлага хангасан хүн /гишүүн/-ийг нэр дэвшүүлэх эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх ******* сумын сонгуулийн хороонд ******* ******* намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ******* сумын сонгуулийн хорооны гишүүдийг хуульд заасан сургалтад хамрагдан, гэрчилгээ авах болзлыг хангаагүй гэх агуулгаар мэтгэлцэж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
- Гэвч нэхэмжлэлийн шаардлагад ******* сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилсон Булган аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай тогтоолтой холбогдох маргаан байхгүй тул шүүх тухайн асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
- Мөн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-нд хуулбарласан 2 хэсэг дүрс бичлэгийг нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэдий ч тухайн дүрс бичлэгүүдийг хийсэн огноо тодорхойгүй, түүнд тусгагдсан ярианд оролцогч хүмүүсийн нүүр царай тодорхой бус байсан тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.3.2, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн Булган аймгийн ******* сумын ******* ******* намын хорооноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Булган аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгуульд оролцох намыг бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн “******* сумын ******* ******* намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг Булган аймгийн ******* сумын сонгуулийн хороонд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй..
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Булган аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай тогтоолд тусгагдсанаар оруулав.