| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/04619/И |
| Дугаар | 102/ШШ2024/04423 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04423
| Дугаар 102/ШШ2024/04423 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 316.460 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Г" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай "Ш" бичгийн хэрэгслийн бөөний төвд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "M супермаркет" хүнсний дэлгүүрээс бичиг хэргийн барааны захиалга өгсний дагуу хаягаар нь хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа тул 316.460 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Хариуцагч Э фүүдс ХХК нэхэмжлэлийн шаардлага 316.460 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Г" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 316.460 төгрөгийг хариуцагч Э фүүдс ХХК төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч "Г" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 316.460 төгрөгийг хариуцагч Э фүүдс ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.144 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5.072 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 5.072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА