Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/01648

 


 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

           Дугаар 102/ШШ2023/01648

Улаанбаатар хот

 

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 200.295.249 төгрөг 38 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч Н.О зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 61.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 61.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 63.295.249 төгрөг 38 мөнгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиодолд үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн 2201012935 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн  0 дугаар хороо, “Орбит”-ын 00 дугаар гудамжны 000/0 тоот, 00 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2201003311 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаарр хороо, “Орбит”-ын 00 дугаар гудамжны 000/0 тоот, 700 метр квадрат талбайтай, нэгж талбарын 000000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Улсын бүртгэлийн Ү-2201019373 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, “Орбит”-ын 00 дугаар гудамжны 000/0 тоот, 176 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, “Дэнж”-ийн 0 дүгээр гудамжны 00-А тоот, 385 метр квадрат талбайтай, нэгж талбарын 000000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газаText Box: р, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, “Дэнж”-ийн 0 дүгээр гудамжны 00 тоот, 98 метр квадрат талбайтай, хувийн орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.229.627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6.148,1351 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж хураамж 6.148.135 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА