| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
| Хэргийн индекс | 158/2024/0029/З |
| Дугаар | 158/ШШ2024/0030 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 158/ШШ2024/0030
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан Г.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй ******* аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нар “******* аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.*******, Ц.******* нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах“ шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 158/2024/0029/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ