Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/01646

 


 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

           Дугаар 102/ШШ2023/01646

       Улаанбаатар хот

 

  

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Г” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 98.393.251 төгрөг 21 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч “Д” ХХК, Б.А, П.Д, Б.Б

            -2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг

           -2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг

           -2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг

           -2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг

           -2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг

           -2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг

           -2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг

           -2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4.500.000 төгрөг

           -2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 55.893.251 төгрөг 21 мөнгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649.916 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 324.958 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 324.958 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА