Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02743

 

 

 

 

 

 

2022 06 13

101/ШШ2022/02743

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* өргөн чөлөө ******* хаягт байрлах, ******* ******* банк ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, ******* ******* хотхон *******-р байр, ******* тоот хаягт байрлах, овогт /рд:ЦГ690*******428/-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагч Н.,

хариуцагчийн өмгөөлөгч /Ү-*******52/,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн чгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК нь ******* ******* банктай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №-н тоот Зээлийн гэрээ-г №ЗБ/ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 48,*******5,000,000 /дөчин найман тэрбум долоон зуун хорин таван сая/ төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь №-н тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол /13342/, , *******, -н тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ елүүлээгүй тул тус компаний зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол /13342/, , ХД-*******, ХД- дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018-н тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу банкны өмчлөлд шилжсэн. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд хариуцагчийн оршин сууж байгаа ******* дугаар байрны ******* тоот орон сууц багтсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ******* ******* банк нь барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан.

*******, ******* банк нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн аас шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 ...Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна..., мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 ...мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно... хэмээн тус тус заасны дагуу банк орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу банк өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлж мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл банкны өмчлөлийн орон сууцанд ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэр бүлийн хамт амьдарсаар байна.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгг заасны дагуу хариуцагч Н.ыг *******, ******* банкны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, -р хороолол ******* ******* хотхон *******-р байр ******* тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.гэв.

2. Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо дугаар хороолол ******* ******* хотхоны *******-р байрны ******* тоот орон сууцыг анх 6,000,000 төгрөгийн төлбөрийг бэлнээр төлж орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг ХХК-тай байгуулсан. Миний е ХХК-ийн толгой компани болох Өндөр буянт холдинг ХХК-тай 2014 оны 09 сарын 12-ны өдрийн № тоот Бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу 76,000,000 төгрөгний үнэ бүхий хивсэнцэрийн цавуу нийлүүлсэн. Мөн ,000,000 төгрөгний үнэ бүхий цахилгааны тусгаарлалтын хоолой нийлүүлсэн. Өндөр буянт холдинг ХХК-д нийлүүлсэн дээрх бараа, материалын төлбөрийг ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон ба миний е үүргээ елүүлсэн. Гэтэл уг байрыг ******* ******* банкинд 2016 оны 5 сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээний дагуу барьцаалсан болохыг шүүхэд гаргасан нэхэмжпэлээс олж мэдлээ. Өөрөөр хэлбэл миний е уг байрны үнийг төлж гэрээний дагуу захиалан бариулсан орон сууц байхад өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээгүй харин өөр компани буюу нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээ гарган өгч намайг хохироосоор байна.

Хоёр: Орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу бариулсан өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, хууль бусаар эзэмшиж буй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* банк болон ХХК, Өндөр буянт холдинг ХХК-ийн хоорондын гэрээ хэлцлийн улмаас захиалагч иргэд хохирч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 3-20 дугаар талд авагдсан баримтуудыг,

хариуцагчаас 1 дүгээр хавтаст хэргийн 78-92 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр 1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дугаар тал, 1*******-250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-65 дугаар талд авагдсан нотлох баримтууд бүрдүүлэх ажиллагааг хийсэн, шүүх хуралдааны үед гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, -р хороолол ******* ******* хотхон *******-р байр ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч д холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамж гарч, нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч ыг Н.аар сольсон байна. /хх-26-27/

 

3. Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай, Би Эйч Проперти ХХК, нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу эзэмшиж, уг байрны мөнгийг бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх байдлаар төлсөн тул хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

4.1. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн № дугаартай гэрээгээр ******* ******* банк ХХК нь 48,*******5,000,000.0 төгрөгийг Би Эйч Проперти ХХК-д зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, , *******, -н тоот орон сууцны барилгуудыг барьцаалсан байна. /1 хх-8-17/

Би Эйч Проперти ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ елүүлээгүй, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр дээрх орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* банкинд шилжүүлэн авч, ******* ******* банк нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, /13342/ хд ******* байр, 14, 17, 27, 40, *******, 77 тоот хаягт байршилтай 380,******* м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /1 хх-7/

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

4.2. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрээгээр, гүйцэтгэгч Би Эйч Проперти ХХК, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол хаягт байрлах HAPPY TOWN орон сууцны ХД-******* дугаар байрны 1 орцны 9 давхарт ******* тоот, 67,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж босгон захиалагч д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /1 хх-78-81/

Хариуцагч нь уг гэрээг тайлбарлахдаа нь миний нөхөр, уг гэрээ цуцлагдаагүй, д 2014 оноос хойш уг байрандаа амьдарч байгаа, байрны үнэнд 6,000,000 төгрөгийг бэлнээр, 76,000,000 төгрөгийн хивсэнцэрийн цавуу, 16,631,965.98 төгрөгийн цахилгааны уян хоолой, нийт 92,631,965.98 төгрөгийн барилгын материалыг ХХК-д нийлүүлсэн гэж тайлбарлаж, энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн, мөн хариуцагч гэрээ, тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, гэрлэлтийн баталгааны лавлагаа, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /1 хх-82-90/

Орон сууц захиалгын гэрээний үнэ 126,843,600 төгрөгөөс хариуцагч Н., түүний нөхөр нар 98,631,965.98 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч, тооцооны үлдэгдэлтэй гэж үзэхээр байгаа төдийгүй ХХК-д барилгын материал нийлүүлснийг орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн эсэхийг уг маргаанаар дүгнэж шийдвэрлэхгүй юм.

5. Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзээд шүүх дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд;

Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, дугаар хороолол, /13342/ хд ******* дугаар байрны 17, 27, 40, *******, 77 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ******* банк ХХК бүртгэлтэй талаар лавлагаа тодорхойлолт, түүнд хавсаргасан 174 хуудас баримтаас үзэхэд, маргаан бүхий ******* тоот орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өмчлөгчөөр анх бүртгэгдсэн, үүний дараа бүртгэлд өөрчлөлт орсон, ******* ******* банк нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1 хх-7/

******* ******* банк нь уг орон сууцны өмчлөгч болсон үндэслэл нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр иргэн ын өмчлөлөөс Би Эйч Проперти ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №-н тоот зээлийн гэрээний өр төлбөрийн тодорхой хэсгийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Уг гэрээний 1.1.2-т маргаан бүхий ******* тоот орон сууц багтсан байна.

Хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь уг орон сууцанд 2014 оноос амьдарсан гэх ба 2018 онд уг орон сууц ******* ******* банк ХХК-ийн өмчлөлд шилжих үед орон сууц хариуцагчийн эзэмшилд байсан хэвээр байжээ.

Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2.1.7-д Төлбөр төлөгч нь зээлийн өр төлбөрт шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар хөлслөгч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байгаа эсэх талаар банканд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв й бол тэдгээрийн эрхийн талаар зааж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсныг тодорхойлох үүрэгтэй, 2.1.8-д Гэрээний 1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө нь ямар нэгэн эрхийн болон ет байдлын доголдолгүй байх ёстой ба хэрэв эрхийн болон ет байдлын доголдолтой байсны улмаас банканд хохирол учирвал түүний төлбөр төлөгч хариуцах үүрэгтэй, 2.1.10-т Төлбөр төлөгч нь гэрээний 1.1-т заасан үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар чөлөөлж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

******* ******* банк ХХК нь өмчлөлдөө авсан орон сууцыг бодит байдалд өөрийн эзэмшилдээ аваагүй байгаа ба гэрээ байгуулсан талаасаа орон сууцны эзэмшлээ шилжүүлэхийг шаардах нь зүйтэй гэж үзлээ.

******* ******* банк ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь аас ******* Таун хотхоны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээг иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөх эрх авч, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч Би Эйч Проперти ХХК, нар нь уг хэргийн оролцогч ш, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамаарахгүй тул хүлээн авахаас татгалзсан юм.

******* ******* банк ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба энэ тохиолдолд нэхэмжлэгч өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх нь маргаанд ач холбогдолтой ба уг хэрэгт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн болон орон сууц захиалгын гэрээтэй хамааралтай этгээдүүд болох , Би Эйч Проперти ХХК, ХХК, нар оролцоогүй ба шүүх гэрээний талуудын хүсэл зориг, тайлбарыг авахгүйгээр тэдгээрт хамаарах гэрээнд эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай ******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.5, 1*******.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ елүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ\