| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
| Хэргийн индекс | 158/2024/0027/З |
| Дугаар | 158/ШШ2024/0031 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 158/ШШ2024/0031
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Ц.*******ын нэхэмжлэлтэй ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдох “******* аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын Ж.*******ын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч “Оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ж.*******ын гэр бүлд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох” нөхцөлтэйгээр тус тус харилцан тохиролцож ”Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0027/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл”-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсний дагуу нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ