Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01444

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

  Дугаар 102/ШШ2023/01444     

Улаанбаатар хот

 

 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 318.463 төгрөгийг хариуцагч С.У төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.205 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5.103 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 5.103 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Г.АРИУНАА