Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02876

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/02876 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нгийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е ХХК, Б.Мийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч ЕХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Манай банк бус санхүүгийн байгууллагатай Б.М 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 1.299.900 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөхгүй байсан учраас оршин суух хаягаар нь удаа дараа очиход байхгүй, олдохгүй байгаа тул Б.Мийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Нд олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.Мийг иргэний үнэмлэхний хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй төлбөрөө төлөхгүй удаа дараа очиход хаягтаа оршин суудаггүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.М мөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 1.299.900 төгрөгийг зээлсэн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

6.УШ регистрийн дугаартай Б.М Сонгинохайрхан дүүрэг, 40 дугаар хороо, Хайрханы 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суудаг, гар утасны дугаар 0 гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Нямсүрэнд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА