| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/01537/И |
| Дугаар | 102/ШШ2023/01443 |
| Огноо | 2023-04-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/01443
| 2023 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/01443 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.054.477 төгрөгийг хариуцагч О.А, З.Д нар 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1.382.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.380.477 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд О.А эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, “Одонт”-ын 00 дугаар гудамжны 000 тоот, Улсын бүртгэлийн Э-000000000 дугаартай, 699 метр квадрат талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.022 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 131.011 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 131.011 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА