| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 181/2022/04626/И |
| Дугаар | 183/ШШ2024/03854 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03854
2024 оны 09 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03854 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго
даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 0 дугаар
байр, 0 тоотод оршин суух, Б овогт -гийн А
/РД:000000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, То ван
гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Б овогт Д-н У
/РД:00000/-д холбогдох
Нотариатчын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Ч.А, хариуцагч Д.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн тойргийн нотариатч Д.У
(тамганы №000 дугаар) нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Худалдаа
хөгжлийн банк, Б.А бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах
гэрээг гэрчлэхдээ Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль
тогтоомжийг зөрчсөн тул нотариатын тухайн үйлдлийг хүчингүйд тооцуулах
нэхэмжлэлийг гаргаж байна банк, барьцаалуулагч талаас
Б.А оролцож, нэгж талбарын 0000 дугаар бүхий 250 м.кв газар
эзэмших эрхийг барьцаалах №БГ-0000001-2 дугаартай Үл хөдлөх 000 оны 5
дугаар сарын 22-ны өдрийн огноотой хэлцлийг 2017 онд гэрчилсэн Нотариатын
тухай хуулийн Нотариатын үйлдэл, нотариатын бүртгэл, хугацааны тухай
Зургадугаар бүлгийн 29 дүгээр зүйл /Нотариатын үйлдэл хийх хугацаа/-ийн 29.1
дэх хэсгийг зөрчсөн. Гэрээний зүйлийн тухай Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
энэхүү гэрээний зорилго нь...зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай
холбогдуулан барьцаалах үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг тогтоох,
тэдгээрийн үнэлгээ, чанарыг тодорхойлох, барьцааны зүйлийг хадгалж, хамгаалах,
ашиглах болон барьцааны эрхээ хэрэгжих үндэслэл бүрдсэн нөхцөлд талуудын
эдлэх эрх. хүлээх үүргийг тодорхойлоход оршино гэж заасан байхад, Барьцааны
зүйлийн тухай Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "барьцааны зүйлийн үнэ (төгрөг):
0.00 барьцаагаар хангагдах үүргийн дүн: 0.00, нийт дүн: 0.00 төгрөг" гэж бичсэн нь
Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг
зөрчсөн, агуулгын хувьд бодит байдалтай нийцэхгүй, бүрэн бус нөхцлөөр гэрээг
гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл /Нотариатын үйлдэл
хийхээс татгалзах/-ийн 31.1 дэх хэсэг, 31.1.1, 31.1.6, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.1,
46.2.2, 46.2.3, 46.2.4, 46.3, Нотариатын үйлдэл хийх зааврын Тавдугаар зүйлийн
5.1 дэх заалтыг зөрчсөн. Гэрээний Гуравдугаар зүйлд Барьцааны зүйлийг
Барьцаалуулагч нь гуравдагч этгээдэд давхар барьцаалах, түрээслүүлэх,
хөлслүүлэх зэргээр аливаа үүрэг ногдуулах тохиолдолд Банкнаас зөвшөөрөл авна.
Зөвшөөрөл аваагүй хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт Ипотекийн үйл болох үл
хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар
гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин
төгөлдөр бус байна", Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт, Үл
хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад
Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор
гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар
бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй. /Энэ хэсгийн "... барьцаалагчийн
зөвшөөрөлтэйгээр..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-
ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./ тус тус заасныг зөрчсөн.
Худалдаа хөгжлийн банк" ХХК хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоох,
төлөөлөх бүрэн эрхийг шалгах, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулах тухай
Нотариатын хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт тусгайлан заасан
шаардлагууд зөрчсөн. Нотариатын тухай хуульд зааснаар, "хууль дээдлэх; хараат
бус, бие даасан байх; тэгш эрхийг хангах; шударга ёсыг сахих; үйлчлүүлэгчийн
нууцыг хадгалах, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах" зарчмын дагуу
нотариатын мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж
буй тус нотариатч нь №БГ-RCC2014062714-1-2 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө,
түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г гэрчлэхдээ "төрийн нэрийн өмнөөс
хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд
хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн
чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байтал, барьцаалагч тал болох "Х
банк" ХХК-д илт давуу байдлыг олгож, 2015 оны огноотой гэрээг 2017 онд гэрчилж,
барьцааны зүйлийн үнийг 0 /тэг/ төгрөгөөр үнэгүйдүүлж тогтоосон, Иргэний
хуулийн 156.2 дахь хэсгийг зөрчсөний хувьд мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт Энэ
хуулийн ... 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болох үр
дагавартай болохыг тайлбарлаж өгөлгүй, бусдад ашиглуулах эрхийг
барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх эрхийг үгүйсгэсэн, Монгол Улсын
Үндсэн хуулийг хүртэл зөрчсөн заалтыг агуулсан, талуудын тэгш байдлыг бүхэлд
нь алдагдуулсан хэлцлийг гэрчилсэн. Энэ нь нотариатч холбогдох хууль
тогтоомжийн шаардлагыг зөрчсөнийг илтгэхийн зэрэгцээ, нөгөө талаар Х ХХК барьцааны гэрээ хэлцлийг зөвхөн тухайн банкны гэрээт
нотариатчаар гэрчлүүлэх бодлого хэрэгжүүлдэг, энэхүү үйл ажиллагаанд нэр бүхий
нотариатч нар оролцдогтой холбоотой. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах
шаардлагын хувьд Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцээ хугацаа үйлчилж
буй тул тухайн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулснаар тухайн газар
эзэмших эрхийн эзэмшигч Б.А миний хувьд газар эзэмших эрхээ хууль
ёсоор хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх ач холбогдолтой байх тул энэхүү
нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан
гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулснаар
нэхэмжлэгч Б. А миний хуульд заасан журмын дагуу олж авсан газар
эзэмших эрхийг үнэгүйдүүлж, гэрээний оролцогч талуудын тэгш байдлыг
алдагдуулсан, хуульд харшилсан байдлаар барьцаалах хэлцлийг гэрчлэн
баталгаажуулсан нотариатчийн үйлдлийн мэргэжлийн алдааны улмаас бий болж
буй эрх зүйн сөрөг үр дагаврыг арилгуулах, нотариатын тухай хуульд зааснаар
үйлчлүүлэгчийн эдэлбэл зохих эрх анхны байдалдаа сэргэх, улмаар цаашид
энэхүү хэргийг зохих журмаар шийдвэрлүүлсний дараагаар тухайн хэлцэл нь
хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн
шинжтэй эсэх асуудлыг дэвшүүлэн тавих зэрэг ач холбогдолтой байна.
Нийслэлийн тойргийн нотариатч Д. У 2017 оны 4 дүгээр сарын 27- ны өдөр
Х ХХК, Б.А нарын хоорондын №БГ-
RCC0000000-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн
барьцааны гэрээг гэрчлэхдээ нотариатын тухай хууль тогтоомжийг зөрчсөн
үндэслэлээр нотариатчийн тухайн үйлдлийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлд бичгээр дэлгэрэнгүй хариу
тайлбараа өгсөн. Нотариатын үйлдэл гэрчлэхдээ 2015 оны 05 дугаар сарын 22-ны
өдрийн огноотой гэрээг 2017 онд гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 29,30,31-
г зөрчсөн байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан байдаг. Миний бие иргэн
Б.А-нгийн хүсэлтээр Х банк ХК-тай байгуулсан үл хөдлөх
хөрөнгийн барьцааны гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж
гэрчилсэн. Энэ өдөр Б.А ажлын байр нь дээр барьцааны зүйл болох
өөрийн хөрөнгийн гэрчилгээ, Х ХК-тай байгуулсан
барьцааны гэрээг 4 хувь үйлдсэн гарын үсэг зурсан орж ирсэн. Тус бичиг
баримтуудыг үзэж, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар
үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, өөрийн тайлбарыг сонсож, яагаад 2015
оны 05 дугаар сарын 22-ны өдрийн огноотой байгаа талаар лавлаж асуусан.
Б.А үндсэн гэрээг Х ХК-тай 2014 оны 07 дугаар
сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны
гэрээнүүдийн эх хувийг авч ирсэн байсан. Тэгээд би хувийн байдлыг нь тогтоож,
үндсэн гэрээг шалгасан. Б.А тайлбарлахдаа би банкнаас 2014 оны 07
дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж орон сууцны зээлийн
гэрээг авсан. Газар эзэмших эрхээ миний дээр шилжсэний дараа
барьцаалуулахаар тохирсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д Газрын
гэрчилгээ гарсны дараа барьцаалуулна гэж тохиролцсон байсан учраас барьцааны
гэрээг хийж байгаа гээд гэрчилсэн. Огнооны хувьд яагаад 0000 оны 05 дугаар
сарын 22-ны өдөр байсан гэхээр газрын гэрчилгээг авч, барьцааг бүртгүүлэхээр
явсаар байгаад ирсэн гэсэн. Үүнийг гэрчлэхэд ямар нэгэн хууль зүйн хувьд зөрчил
байгаагүй. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа
дуусаагүй байсан. Тиймээс энэ гэрээг хуульд заасан журмын дагуу гэрчилсэн.
Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хойшлуулах, 30, 31 дүгээр
зүйлд зааснаар үйлдэл хийхээс татгалзах нөхцөл байдал тухайн үед тогтоогдоогүй.
Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдэл хийх
хугацааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд
зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ гэж заасан.
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үйлдлийг хийлгэе гэж орж ирсэн. Энэ нь
тухайн хугацаа юм. Энэ үйлдлийг гэрчлүүлмээр байна, газрын албанд бүртгүүлнэ
гэж ирсэн. Үүнд хууль зөрчсөн зүйл байгаагүй. Үйлчлүүлэгч согтуураагүй,
мансуураагүй, ямар нэгэн бодис хэрэглээгүй, өөрийн үйлдлээ хянах чадвартай
байсан бөгөөд бичиг баримтууд нь хуульд нийцсэн, эрхийн талаар шүүхээс ямар
нэгэн гомдол санал шийдвэр гарсан зүйл тогтоогдоогүй. Нотариатын тухай хуулийн
31 дүгээр зүйлд зааснаар хууль зөрчөөгүй. Миний гэр бүлтэй холбоотой ямар
нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс миний бие хууль зөрчөөгүй талаараа маш
дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. Барьцааны үнэлгээг 0 төгрөг гэж тавьсан гэж
тайлбарлаж байна. Талууд гэрээг банкан дээр хийж, хүсэл зоригоо илэрхийлж,
нотариатаар орж гэрчлүүлж, газрын албанд бүртгүүлэх гэж авч явж байгаа шүү дээ.
Барьцааны зүйлийг 0 төгрөг гэж бичнэ үү, 1 сая төгрөг гэж бичнэ үү, хэдэн
төгрөгөөр үнэлэх асуусалд нотариат оролцох боломжгүй. Х
ХК-ийг оролцуулаагүй, мөн барьцааны лавлагааг аваагүй гэж тайлбарлаж байна.
Миний гэрчилсэн гэрээний 3.1-д барьцааны зүйлийг өөр этгээдэд
барьцаалуулаагүй тухай лавлагаа гэдэгт зураас татсан байгаа. Энэ зураас нь
аваагүй гэсэн утгатай. Мөн Газрын тухай хуулийн 38.5-ийг ярьж байна. Энэ хуулийн
дагуу газрын өмчлөгч нь Төр юм, Б.А-гийн хувьд тодорхой хугацаанд газрыг
эзэмшиж байгаа хүн. Тухайн үед 3 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Давхар
барьцаалж болохгүй гэх хуулийн заалт нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
байгуулсан гэрээний хугацаанд хамаарахгүй байсан учраас гэрчилсэн. Х ХК-ийн хувийн байдлыг тогтоох, төлөөлөх бүрэн эрхийг шалгах,
бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулаагүй гэх үндэслэлийг ярьж байна. Банкны
тухай хуульд зааснаар банк эрх бүхий этгээдийн тухай хуульд хуульчилсан тусгай
хууль байгаа. Хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх
зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Эрх
бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл гардаг учраас тухайн банкны хувийн байдлыг
тогтоох шаардлагагүй. Нийтээрээ банк бол зээлийн үйл ажиллагаа явуулдаг
гэдгийг мэднэ. Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн учраас банкыг дуудаад байх
шаардлага байхгүй. Банкыг байлцуулах шаардлагагүй гэдэг нь ажил үүргийн
хүрээнд тогтсон заншил юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй
нотариач банкны хувийн байдлыг тогтоохгүйгээр зээлдэгчийн хувийн байдлыг
тогтоож гэрээг гэрчилдэг, тогтсон заншил байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд Х ХК итгэмжлэгдсэн төлөөлөгч
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн байр суурийг дэмжиж
оролцож байна. Давхцуулахгүйгээр хэдэн хэдэн зүйлийг хэлье. Нэхэмжлэгч талаас
Нотариатын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлийг зөрчсөн гэж ярьж байна.
Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлд үйлдэл хийхээс татгалзах эсвэл
нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэнээс бусад
тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийхээр заасныг нотариатаар
гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрээ байгуулагдсан тухай бүрт нотариатаар гэрчлэх
агуулгагүй. Уг зохицуулалт нь Нотариатын үйлдэл хийхээр хандсан үйлчлүүлэгч
хуульд заасан нотариатын үйлдлийг хойшлуулах, түдгэлзүүлэх эс үйлдэл хийхээс
татгалзах нөхцөл бүрдээгүй тохиолдолд нотариатын үйлдэл хийх агуулгатай.
Тиймээс нотариат нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн гэрээг 2017
онд гэрчилсэн. Яагаад гэрчилсэн болох нь тодорхой байгаа. Учир нь 2014 оны 11
дүгээр сарын 06-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,
Б.А-нгийн нэр дээр газрыг шилжүүлсэн. Нотариат нь үүнийг үндэслэж
нотариатын үйлдлийг хийсэн байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн
189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг
өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Энэ хуулийн 56.3.Энэ хуулийн 56.1.2-
56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл
зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр
илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ
заасан. Нэхэмжлэгч талаас газрыг 0 төгрөгөөр үнэлсэн, гэрээг сүүлд 2017 онд
гэрчилсэн гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй юм. Учир нь гэрээ аль хэдийн хүчин
төгөлдөр болсон гэрээ байгаа. Мөн Нотариатын тухай хуульд заасны дагуу үл
хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг Хууль зүйн дотоод хэргийн
сайдын0000 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар зааварлах тухай
тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдлийн 5.2-т заасны дагуу заавал
гэрчилнэ гэж заасан. Уг гэрээнд барьцааны гэрээ байхгүй байгаа. Иймд гэрээг
хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд
барьцаалуулаагүй тухай лавлагааны номер гэсэн байгаа. Энэ лавлагааны номер
нь 0000 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.А-д шилжүүлсэн иргэн хуулийн
этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр баталгаажиж байгаа. Гэрчилгээний ард
эрхийн гэрчилгээг барьцаалсан тухай тэмдэглэгээ байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний
үнэмлэхний хуулбар, 2015.05.22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй
холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2014.11.06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд
газар эзэмшүүлэх гэрээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар
эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нотариатын бүртгэлийн дэвтэр, С ХХК-ийн тайлан, орон сууцны зээлийн өргөдөл, 2014.07.03-ны өдрийн орон
сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн
гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014.07.03-ны өдрийн Үл хөдлөх эд
хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн
хуваарь, нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, 2014.01.02-ны өдрийн хөдөлмөрийн
гэрээ, 2014.06.04-ний өдрийн албан бичиг, 2018.11.13-ны өдрийн мэдэгдэл
хүргүүлэх тухай, 2019.06.17-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021.05.20-ны
өдрийн мэдэгдэл, 2013.08.15-ны өдрийн №00000 санхүүгийн түрээсийн
гэрээ, 2014.06.16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн
бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2014.07.07-ны өдрийн баталгаа, 2018.10.01-
ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,
2016.12.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн
барьцааны гэрээ, 2018.06.11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой
эрхийн барьцааны гэрээ, 2024.05.28-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг
нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: 2015.05.22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй
холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2014.07.03-ны өдрийн Орон сууц зээлийн
гэрээ, Б.А-гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2014.11.06-ны өдрийн Иргэн,
хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2023.11.14-ний өдрийн Өмгөөлөл, хууль
зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Гуравдагч этгээд: 2023.10.04-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн
гэрчилгээний хуулбар, 2021.02.08-ны өдрийн итгэмжлэл, 2024.08.06-ны өдрийн
тодорхойлолт, 2024.08.06-ны өдрийн итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2024 оны 8
сарын 06-ны өдөр 5/000 албан бичиг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А хариуцагч Д.У-хад холбогдуулан 2017 оны 4
сарын 27-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай
нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Ундрах уг үйлдлийг хийхдээ Нотариартын тухай хууль тогтоомж
зөрчөөгүй тул Б.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж
байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад Б.Амийжингийн
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2014 оны 7 сарын 03-ны өдөр Х ХХК, Б.А нар
орон ЗГ-RCC000000-1 тоот гэрээ байгуулж, 360.000.000 төгрөгийг жилийн
19.20 хувь, сарын 1.60 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, зээлийг зөвхөн орон
сууц худалдан авах зорилгоор олгож, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, ................тоот, 254.52 м.кв хувийн сууц, 39
м.кв гаражийн хамт, 452.150.000 төгрөгөөр үнэлж, газрыг гэрчилгээг гаргаж
барьцаалуулахаар тохиролцжээ.
Улмаар 2015.05.22-ны өдөр БГ-RCC2.....-1-2 тоот үл хөдлөх эд
хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн
нутаг дэвсгэрт Засаг даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн А/920 тоот
шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын .../0...дугаар бүхий 250 м.кв газрыг /3
жилийн хугацаатай/ барьцааны үнэ 0 тооцож барьцаалжээ.
ХХК, Б.А нарын хооронд байгуулагдсан
зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д
зааснаар хуулийн хүрээнд, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж байгуулсан
байна.
Нэхэмжлэгч Б.А 2015.05.22-ны өдрийн БГ-RCC....1-2 тоот
үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг 2017 оны 4
сарын 27-ны өдөр нотариатч Д.У-аар батлуулахад хариуцагч Нотариатын
тухай хууль, Иргэний хууль, холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн тул хүчингүй
болгож өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч Д. 2015 оны 5 сарын 22-ны өдрийн барьцааны гэрээг 2017
оны 4 сарын 27-ны өдөр Б.А авчирч батлуулсан гэх бөгөөд Нотариатын
тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс
татгалзах, хойшлуулах, түдгэлзүүлэх үндэслэл байгаагүй гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийг Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн
29.1-д Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нотариатын
үйлдлийг тухай бүрт нь хийнэ гэх заалтыг зөрчиж, 2015 оны барьцааны гэрээг 2017
онд баталсан нь хууль зөрчсөн гэх боловч энэ нь 2015 оны гэрээг 2015 онд
батлана гэсэн үг биш бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1-д
талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2-т бусдын
дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3-д
агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4-т
үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягталж батлахаар хууль
зохицуулсан байна.
Нотариатч Д.У гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, байгуулсан
гэрээг батласан нь хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 30,
31 дүгээр зүйлд заасан нотариатын үйлдлийг хийхээс татгалзах, хойшлуулах,
түдгэлзүүлэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Үйлчлүүлэгч
согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт
тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл
хийхийг хойшлуулна, 30.2-т Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний
хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх
шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар
хойшлуулж болно, 30.3-т Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн
талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн
тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн
хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол
шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.
31 дүгээр зүйлийн 31.1-д Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл
хийхээс татгалзана: 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж,
Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, 31.1.2-т өөртэй нь болон
түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал, 31.1.3-т өөрийнх нь
байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд
нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл, 31.1.4-т үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй,
эсхүл төлөөлөх эрхгүй байвал, 31.1.5-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг,
31.1.6-д хуульд заасан бусад.
31.2-т Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр
нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй. 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг
зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч
этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж хуульчилсан.
Үүнээс үзэхэд Д.У-хыг Нотариатын тухай хууль, Иргэний хууль тогтоомж
зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд
Б. Х банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээг
2014.07.03-ны өдөр байгуулж, уг гэрээний 4.1-д газрын гэрчилгээ гаргаж
барьцаалах хүсэл зоригийг гэрээний талууд хэн аль нь илэрхийлж,
баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Б. ипотекийн гэрээний үндсэн дээр газрын гэрчилгээг
2017 онд авч очиход Х банк 2015 оны огноотой барьцааны гэрээ
байгуулсан, барьцааны зүйл болох газрын үнэлгээг 0 төгрөг гэснийг хараагүй гарын
үсгээ зурсан гэх боловч тэрээр гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж
баталгаажуулсан бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-нд Хуулийг
мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан
хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Д.У-хыг Нотариатын тухай хуулийг зөрчиж үйлдэл
хийсэн гэж байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Б.А-гийн
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй
байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Б.У-ад
холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Б.А-ингийн
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн
улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр
үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд,
тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг
шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан
хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд
заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО