| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/04948/И |
| Дугаар | 101/ШШ2024/05375 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/05375
| 2024 11 15 | 101/ШШ2024/05375 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О*******ын Б******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******,
Хариуцагч:Б*******д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөн бичилт хийхийг даалгаж, 2,404,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б 28 хорооны иргэн О.Б******* нь Б Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-т 2019 оны 12 сараас хойш ачигчаар ажиллаж байсан боловч Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 6 сарын 21-ний өдрийн 72 тогтоолыг үндэслэн 2023 оны 12 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ, холбогдох бичиг баримтыг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т заасны дагуу Б Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024-03-29-ний өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04-р сарын 04-ний өдөр гардан авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШ-ийн шүүгчийн 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн 101/Ш32024/11779 дугаартай захирамжаар "...Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаас үзвэл, Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТУТ-т ажиллаж байгаад гарсан, уг газар нь тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцахаар байх ба нэхэмжлэгч нь Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТУГ-т хандсан эсэх, ямар хариу өгсен талаар тодорхойгүй гэжээ.
Шийтгэлийг нөхөн төлөөгүй талаарх гомдлоо Нийгмийн датгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн эсэх, ямар хариу өгсөн талаар тодорхойгүй" гэжээ.
Ажил олгогч "Нийтлэг үйлчилгээний *******" ОНӨААТУГ нь татан буугдсан бөгөөд одоо ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд үүнийг баталгаажуулан ажил олгогч "Нийтлэг үйлчилгээний *******" ОНӨААТУТ-ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр "одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй" тухайгаа Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийгмийн даатгалын шимтэл төлүүлэх, хөдөлмөрийн харилцаа цуцалсны тэмгэмжийн асуудал бол хөдөлмөрийн эрхийн маргаан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зуйлийн 154.2-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, урьдчилан шийдвэрлүүлсэн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д "Иргэдийн
төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна", мөн зүйлийн 2 дахь хэсэг "Орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурал дараахь бүрэн эрхтэй-ийн 4-д "орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих" гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсан.
Мөн БЗДИХАШШ-ийн нгүүгчийн 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн 101/11132024/11779 дугаартай захирамжаар болон Засаг даргын тамгын газрыг хамтад нъ хариуцагчаар татсан үндэслэл тодорхойгүй, 2 шаардлагыг ямар учраас Б болон ******* холбогдуулж гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой дурдаагүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичигт одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны Об-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэснээс дүгнэхэд татан буугдаж байгаа нь батлагдаж байгаа болно.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д Иргэдийн ******* нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийгхүн амаа төлөөлөн өмчлөгч нъ байна , мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн ******* дараахъ бүрэн эрхтэй- ийн 4-д иорон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нъ хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах' гэж Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу ХАРИУЦАГЧ-аар ажил олгогч Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан" , уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын тэтгэмжийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 4 жил ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно. 2019 оны 12 сард ажилд орж 2023 оны 12 сарын 22-ны өдөр ажлаас гарсан 4 жилийн хугацаанд, нэхэмжлэлийн дүн 1,202,340 төгрөгийг 2 дахин 2,404,680 төгрөг. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2024 оны 03-р сарын 29-ний өдрийн тэмдэглэлийг 2024 оны 04-р сарьш 04-ний өдөр гардан авсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан хугацаа2024 оны 04-р сарын 18- ны өдөр дуусах байсан бөгөөд тухайн өдөрт нгүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШШ-ийн нгүүгчийн 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн 101/Ш32024/11779 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг бүрдүүлбэр хангаад дахин нэхэмжлэл гаргасан болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ын ачигчаар ажиллаж байсан О.Б*******гийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,404,680 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү, 8, 9, 10 сарын цалингаар цалингийн дундаж бодвол 1,202,340 төгрөг, 4 жил ажилласан тул 2 сар тэтгэмж 2,404,680 төгрөг нэхэмжилсэн, 2022.12 сараас 2023 оны 10 сарыг дуустал НДШ-ийн тайлан гаргаж өгсөн боловч шимтгэлийг төлөөгүй байгаа тул төлж бичил хийлгэх шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Б*******гийн нэхэмжлэлтэй Б иргэдийн *******д холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,404,680 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна.
Б иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн нарт үүрэг болгосны дагуу дүүргийн ас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01а/1629 тоот албан бичгээр Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн *******д олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд туд, асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ- ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжпэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн ******* нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг дүүргийн томилж, чөлөөлнө", 3 дугаар зүйлийн 3-6 дахь хэсэгт Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн тогтооно, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Газрын захирал нь дүүргийн тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажпаа хариуцан тайлагнана гэж тус тус заасан.
Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт дүүргийн тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. Нийтлэг үйлчилгээний ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн тай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь Нийтлэг үйлчилгээний ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжпэгчийн хувьд ажил олгогч байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Б иргэдийн ******* биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:
Нийтлэг үйлчилгээний ******* орон нутгийу- өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.
Нийтлэг үйлчилгээний ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна.
Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм.
Иймд Б иргэдийн *******, дүүргийн Засагдаргад тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,404,680 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Б иргэдийн *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1-18, 22-р талд авагдсан баримт, хариуцагч Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хавтаст хэргийн 30-45-р талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч Б*******, Б*******д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөн бичилт хийхийг даалгаж, ажлаас халагдсаны тэтгэмж 2,404,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б******* нь нэхэмжлэлийг хариуцахгүй, хөдөлмөрийн харилцаа цуцалсан тэтгэмж олгох субьект биш тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргаж, хариуцагч Б******* тайлбар ирүүлээгүй, хариуцагч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гарсан байна.
3. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б нийтлэг үйлчилгээний газар-3, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ачигчийн албан тушаалаас Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгоогүй, мөн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийгээгүй тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулна гэж тодорхойлсон.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.
Нэхэмжлэгч О.Б******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдлоо Б хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 16 дугаартай тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан тус хорооны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзнэ.
6. Хариуцагч Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй.
Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн Б Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Б*******г тус газрын ачигчийн ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
7. Хэрэгт авагдсан Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 1.1-т Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүүргийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг авахад дэмжлэг үзүүлэх, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж, 1.4-т Газрын өмчлөгч нь дүүргийн байна гэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь хэсэгт нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх хэсэгт орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн *******д байхаар тус тус зохицуулсан.
Хэдийгээр Б******* нь хуульд заасан дээрх эрх хэмжээний хүрээнд Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-ыг тус тус татан буулгасан байх боловч уг тогтоолоос үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй байна.
Мөн Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3.6, 3.7 дахь хэсэгт тус тус зааснаар нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцаж, газрын дарга нь тай гэрээ байгуулж, ажлаа тайлагнадаг байх тул татан буугдсан Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтанд олгох тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүргийг хариуцагч Б******* хамтран хариуцахаар байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан.
Тодруулбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийг ажилтанд олгох үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч О.Б******* нь Б Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2019 оны 12 дугаар сараас ын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 3 жил 11 сар ажилласан байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй тул уг тэтгэмжийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо 2023 оны 07 сард 1,792,353 төгрөг, 2023 оны 08 сард 1,551,565 төгрөг, 2023 оны 09 сард 1,463,000 төгрөгөөр тооцож дундаж цалин 1,602,306 төгрөг гарсныг 2 сараар тооцоход 3,204,612 төгрөг болсон ба нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,404,680 төгрөгөөр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилтийг хийгээгүй байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлж, зохих бичилт хийх шаардлагыг хангаж шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 123,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б*******, Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 2,404,680 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч О.Б*******д олгож, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ