Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02867

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/02867 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК, Ц.Нийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Манай компани худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлсэн архи,шар айргийг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй У кароакег ажиллуулж байсан Ц.Нийн захиалгын дагуу бараа нийлүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба төлбөрөө төлөхөө илэрхийлж 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 2 хувааж төлөх хүсэлтийг гаргаж өгсөн.

Гэтэл төлбөрөө төлөхгүй байсны улмаас шүүхэд нэхэмжлэл гарган хандахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ц.Нийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Мд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүйн улмаас шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ц.Нд холбогдуулан 700.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Н мөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7.ЗЮ регистрийн дугаартай Ц.Н Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Хасбаатарын гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Н-г эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Нямсүрэнд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА