Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Ц.Нэргүй

                                           Шүүгдэгч П.О

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн П.О-т холБох эрүүгийн  2326000490050  дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн Ц.Цаар “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Д.О  ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холБжээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

П.О-ийн үйлдлийг ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс: ******* аймгийн прокуророос шүүгдэгч П.О-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч П.О-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.О-т мэдэгдэн,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.О-ээс 5,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.А-д 1,000,000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 1,000,000 төгрөгийг, хохирогч Ч.А  1,000,000 төгрөгийг,  хохирогч Д.О 500,000 төгрөгийг, хохирогч Д.Н 650,000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э-ын  нэхэмжилсэн 450,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Н 150,000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие залилангийн хэргээр анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Би хохирлыг 5-н сардаа барагдуулах тул 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, учирсан хохирол хор уршгийг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байгаа.

Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч П.О нь анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байхад хохирол төлбөр төлнө гэж 5 хоногийн завсарлага авсан. Тухайн хугацаандаа хохирол мөнгийг төлж барагдуулаагүй. Мөн одоог хүртэл хохирол мөнгийг төлж барагдуулаагүй байгаа.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж дүгнэж ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо өгөөгүй байгаа нь миний буруу. Надад оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 6 сар болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч П.О-ийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

П.О нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Д.Э 1 ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн Б.Ц-аар “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Д.Н 1,000,000 төгрөгөөр ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн Б.Ц-аар “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч 1,700,000 төгрөгөөр ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Б сумын иргэн Б.Ц-аар “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Д.А-д ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн Ц.Ц-р “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Ч.А-д  1,100,000 төгрөгөөр ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн Б сумын иргэн Ц.Ц-аар “Б сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний ******* зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холБсон хохирогч Д.О  ******* зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байтал манай найз фейсбүүк орж байснаа Д.Ц” гэдэг хүн Б сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний ******* зарна” гээд зар тавьсан байна, утас руу нь залгаарай” гэхээр нь зар дээр байсан 80875837 тоот дугаар луу нь ярьтал “ суманд багш ажилтай П.О” гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 ******* байна” гэхээр нь яриад , , манай 3 нэг нэг ******* авахаар болоод тохиролцсон. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот П.О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу манай нөхрийн эзэмшлийн ... тоот данснаас Б сумын Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн.

Тэгээд *******гээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирч, авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ, ******* аймаг руу машины сэлбэгийг захисан байгаа машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад *******г чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд ******* авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 ******* олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих гэхээр нь манай нөхөр Ц.А нь бас О-ээс ******* авна гэсэн Б, Б нартай Төгрөг сум руу *******г нь хариулдаг Б гэдэг хүний хүү Азаа гэдэг залууг сураглаж яваад А-гийн аав Баяраа гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний *******г танай хүү хариулдаг гэсэн. Бид нар идэшний ******* авна гэж мөнгө өгөөд *******гээ авах гэж явна” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний ******* болон О-ийн *******г хариулдаггүй. Манайхан ******* зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж тэр хүн хэлсэн. Тэгээд манай нөхөр, , нартай хамт сумаар дайраад манай нөхөр П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзаад “яагаад худлаа яриад байгаа юм” гэсэн чинь “мөнгийг чинь буцаагаад өгнө” гээд бичиг хийж өгсөн гэсэн. Би утга дээр нь “ТЭМЭЭ” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Наашаа цаашаа яваад шатахууны үнэ өндөр зарлага их гарсан. Бензиний мөнгө 450,000 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд байж байхдаа манай хүү Б нь “Д.Ц” гэдэг хүн Б сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний ******* зарна” гэж зар тавьсан байна гээд манай хүү Баасансүрэ зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж яриад асуусан чинь “тиймээ зарж байна, бүтэн сайн өдөр ачиж Б суманд хүргэж өгнө гэсэн” гэхээр нь би өөрийнхөө 5545015807 тоот данснаас урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... тоот П.О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу сумынхаа Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн. ... Фейсбүүкээр зарыг нь хараад итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан. “Өнөөдөр өгнө, маргааш өгнө, одоо өглөө” гээд ерөөсөө өгөхгүй байгаа юм. Даруй хугацаанд мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,

хохирогч Г.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад гар утсаараа фейсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Д.Ц гэдэг хүн Б сумын зарын фейсбүүк групп дээр “Идэшний ******* зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж ярьтал сумын П.О гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 ******* байна. 3 нь зарагдсан, одоо 2 атан ******* нь зарагдаагүй үлдсэн байна” гэж хэлсэн. Ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь “1 ат нь 1,700,000 төгрөг” гэж хэлсэн.

Тэгээд зарах гэж байгаа *******гээ Б сумын төв дээр ачиж авчирч өгнө. Очоод авах гэж байгаа *******гээ үзэж хараад үнийг нь доош нь ярьж хөөрч болно. Урьдчилгаа нэг сая төгрөг явуулчих” гэхээр нь би итгээд хэлсэн ёсоор нь урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот П.О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийнхөө ... тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд *******гээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирсон юм. Авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ. ******* аймаг руу машины сэлбэгийг захисан. Машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад *******г чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд ******* авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 ******* олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих” гэхээр нь манай нөхөр Д.Б, бас Оээс ******* авна гэсэн Б, А нартай Төгрөг сум руу *******г нь хариулдаг Б гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний *******г танай хүү хариулдаг гэсэн.Бид нар идэшний ******* авна гэж мөнгө өгөөд *******гээ авах гэж яваа” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний ******* болон О-ийн *******г хариулдаггүй. Манайхан ******* зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж хариулсан.

Тэгээд манай нөхөр, Б, А нар сумаар дайраад манай нөхөр Д.Б П.О гэдэг хүний аавтай нь уулзаад хамт явсан нөгөө 2 хүн нь П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзсан гэсэн. Тэмээ байхгүй гэдгийг нь мэдсэн чинь манайд “мөнгийг буцааж өгнө, өнөөдөр өгнө, маргааш өгнө” гээд худлаа яриад өгөхгүй өдий хүрч байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,

хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх өвөл болоод идэш хоол хүнсэнд хийх ******* хайж байсан юм. Тэгээд Насантогтох гэдэг хүнийг “******* мал зарах хүн байна уу, фейсбүүкээс хайгаад өг” гэсэн чинь “ийм зар байна, 4-5 настай ******* зарна гэсэн байна” гээд 80.. гэсэн утасны дугаар өгсөн. Тэр утас руу нь ярьтал “би танай сум руу ******* зарж байгаа юм. Мал хариулдаг залуу 4 настай ******* яаралтай зармаар байна гээд 1,100,000-д өгмөөр байна. Урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлчих. Маргааш *******г чинь ачаад Б сум оруулж өгнө” гэхээр нь би итгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө ... тоот данснаас мобайл банк ашиглан 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө хүн рүүгээ залгасан чинь “Суманд түлш тасарсан байна. Жолооч нь аймгаас түлш авч ирээд 3 дахь өдөр буюу 3 хоногийн дараа *******гээ хүргэж өгнө” гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь залгасан чинь “Тэмээ ачих машин суучихлаа. Тэгээд ч шинийн 15 таарчихлаа. Хагас сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд хагас сайн өдөр нь залгасан чинь яг маргааш хүргэж өгнөө гэсэн.

 Тэгэхээр нь маргааш нь залгасан чинь “Хөдөө байна, хүүхэд *******гээ олохгүй байна. Орой олох байх. Тэгээд аваад очно” гээд тэр шөнөө хоноод маргаашаас нь надтай адилхан ******* авна гээд мөнгө шилжүүлээд *******гээ авч чадахгүй байна гэсэн хүн залгаад бид нар хууртаж залилуулснаа мэдсэн. Тэрнээс хойш залгахаар мөнгийг чинь өнөө, маргаашгүй өгнө л гэж надад хэлдэг. Мөн надад хэлэхдээ би өөрөө бас хүнд мөнгө залилуулаад авч чадахгүй байгаа юм. Тэгээд бараг хүний өмнөөс би хэрэгтэн болох гээд байна гэж яриад байсан. Сүүлийн үед утсаа авахгүй, авахаараа одоо өглөө гээд дандаа худлаа ярьдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143 хуудас/,

хохирогч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад фэйсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Д.Ц гэдэг хүн Б сумын зарын фэйсбүүк групп дээр “Идэшний ******* зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80... тоот утасны дугаар луу нь залгаж ярьтал эмэгтэй хүн “би 5 тоотой ******* зарах гэж байгаа. 4 настай 2 *******, 5 настай 2 *******, 1 атан ******* зарах гэж байгаа” гэсэн. 4 наст нь ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь “1,200,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд ярьж байгаад надад 1,000,000 төгрөгт зарахаар болоод “2 хоногийн дараа сумын төв дээр туугаад хүргэж ирнэ” гэхээр нь би итгээд урьдчилгаа мөнгө болох 800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот П.О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу нөхрийнхөө ... тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Маргааш нь утсаар ярьсан чинь “наанаас чинь 3 залуу ирж *******гээ авах гэж байгаа. Тэр залуучуудад багтвал *******г чинь өгч явуулна” гэсэн юм. Тэгээд манай сумаас , нар бас тэр хүнд ******* авна гэж мөнгө өгөөд тэр өдөр *******гээ авахаар Төгрөг сум руу очиж Баян гэдэг газарт Баяраа гэдэг айлд очсон чинь “П.О гэдэг хүний ******* ерөөсөө байхгүй. Манайх ******* зарна гэж зар тавиулаагүй” гэж хэлээд бид нар худлаа гэдгийг нь мэдсэн. Түүнээс хойш мөнгийг нь буцааж өгнө гэж өдөр болгон мессеж бичдэг, утсаа авдаггүй юм. Төгрөг суманд байдаг Хөндлөн Баяраа гэдэг хүний хүү Азаа гэдэг залуу миний *******г хариулдаг гэж ярьсан. Би бол Азаа гэдэг залуутай нь холБоогүй, харин эндээс бас ******* авна гэж залилуулсан , гэдэг залуучууд Төгрөг сум ороод Баяраа гэдэг айлд очиж уулзаад тийм зүйл байхгүй гэдгийг нь мэдэж ирсэн. Тэр П.О гэдэг хүнтэй ярихад бол зах зээлийн ханшнаас арай хямд, тэгээд сумын төв дээр хүргэж авчирч өгнө гэхээр нь тэрэнд нь болж итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан. Би хүнээс мөнгө авах ёстой тэр хүн мөнгө өгөхгүй байна, зээл авах гэхээр зээл бүтэхгүй байна гэж хэлээд тэгээд маргааш өгнө, одоо өглөө гээд ерөөсөө өгөхгүй байгаа юм. Даруйхан хугацаанд мөнгө олж авмаар байна. Энэ хүнд залилуулснаас болж давхар зөндөө ажил болж байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 232-233 хуудас/,

хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б сумын зар фейсбүүк групп дээр Ц гэдэг багш идэшний ******* зарна гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу холБож ... маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө 5545120312 тоот данснаас мобайл банк ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд *******гээ авчирч өгнө гэсэн өдөр нь залгахад “******* ачих машин суучихлаа, бүтэн сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд бүтэн сайн өдөр нь залгахад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан юм.Тэгээд фэйсбүүк дээр зар тавьсан Ц багшаас “нөгөө ******* авчирч өгнө гэж танаар зар тавиулсан хүн чинь мөнгө авчихаад *******гээ авчирч өгөхгүй байна” гээд асуусан чинь “би холБож өгье” гээд тухайн хүнтэй холбоо бариад “би *******гээ аваачиж өгнө, миний ажил болохгүй байна” гэж Ц багшид хэлсэн гэсэн. Тэгээд малчнаа Төгрөг сумын Баяраа гэдэг хүнийг гэж хэлсэн болохоор нь сураглаад Баяраатай ярихад “ёстой тийм зүйл байхгүй, тэр худлаа, тэр хүний ******* манайд байдаггүй” гэсэн. Буцаад нөгөө хүнтэйгээ ярьсан чинь “одоо ******* байхгүй боллоо, мөнгөө буцааж ав, өнөөдөр хийнэ, маргааш хийнэ” гэсээр өдий хүрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-186 хуудас/,

гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд ирээд гэх найзындаа орсон чинь Б сумын зарын нэгдсэн группид “Д.Б” нэртэй фейсбүүк хаягаас “******* зарна” гэсэн зар байна гэхээр нь эхнэр Д.Энхжаргал бид хоёр тухайн зар дээр байсан 80... дугаарын утас руу залгахад “би суманд багш ажилтай, П.О гэдэг хүн байна. Урьдчилгаа мөнгөө хийвэл би *******г чинь Б сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс ******* авахаар болоод эхнэр миний эзэмшлийн ... тоот Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. П.О гэдэг хүнтэй Б бид хоёр уулзсан чинь “эгч нь маргааш мөнгийг чинь аргалаад явуулъя, та хоёр дансаа өгчих” гээд бид хоёрт “мөнгийг чинь 2022 оны 12 дугаар сарын 14-ний 10 цаг 00 минут гэхэд өгнө, өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. П.О-ийн бичиж өгсөн баримт одоо надад байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд манай эхнэр ******* аймгийн Б сумын зарын нэгдсэн группид “Д.Ц” нэртэй фэйсбүүк хаягаас 5 ******* зарна гэсэн зар байна, би яриад үзье гээд эхнэр бид хоёр тухайн зар дээр байсан 80875837 тоот утас руу залгаад ямар *******, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “Би суманд багш ажилтай П.О гэдэг хүн байна. Би 5 тооны ******* зарах гэж байгаа. Тэмээнүүдээ Б сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс ******* авахаар болоод эхнэр өөрийнхөө Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа *******гээ авчирч өгнө гэсэн болохоор нь тэр өдөр нь О гэдэг хүн рүү эхнэр ярьсан чинь “Тэмээ ачих гэж байсан машин нь эвдэрсэн. Хэд хоног хойшлуулъя” гэхээр нь хараад байсан. Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, *******нийхээ хагасыг олсонгүй, 3 ******* бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би А, Б нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Б-ийн Азаа гэдэг хүнийг хайж яваад аав Б-ийнд нь очсон чинь Б- гэдэг хүн “Тийм хүний ******* манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний *******г хариулдаггүй. Манайх ******* зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн. Тэгээд бид нар О гэдэг хүнд ******* байхгүй гэдгийг нь мэдээд буцаад сум ороод би О-ийн аав П гэдэг хүнтэй уулзаж “танай охин О гэдэг хүн бид нарт ******* зарна гээд мөнгө авсан. Бид нар *******гээ авах гэж явна” гэсэн чинь П гэдэг хүн “Манайх ******* байхгүй, байсан 6 тооны *******гээ 2021 өвөл зах зээлд борлуулсан” гэж хэлсэн. Надтай хамт явсан А, нар О гэх хүнтэй өөртэй нь биечлэн сургуулийнх нь гадаа очиж уулзсан чинь О гэдэг хүн “маргааш өглөө 10 цагт мөнгийг чинь өгнө, та нар явж бай” гэж нэг хүсэлт шиг юм бичиж өгсөн гэсэн. Тэрнээс хойш худлаа яриад өгнө, өгнө гээд өгөхөө больсон юм. А, Б нар бас надтай адилхан тэр ******* зарна гэсэн зарын дагуу холБоод О гэдэг хүн рүү ******* авах гэж урьдчилгаа мөнгө шилжүүлээд залилуулсан хүмүүс” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 67, 106-108, 227 хуудас/,

гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.О-ийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тавьсан зар фейсбүүк групп дээр одоо гарч ирээд байгаа. Тэрнээс өмнө хэдхэн хоногийн өмнө бас адилхан зар тавиулсан юм. Хоорондоо сайндаа л 6-7 хоногийн зөрүүтэй хоёр зар оруулж өгсөн. Намайг зар тавьсан үеэр бас “идэшний ******* зарна” гээд манай сумын Ц багш О-ийн утасны дугаарыг тавиад яг миний зар шиг зар оруулсан байсан. Өөр хүн зар оруулсан үгүйг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 147-148, 235 хуудас/,

гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б сумын зарын нэгдсэн группид “Д.Ц” нэртэй фэйсбүүк хаягнаас “идэшний ******* зарна” гэсэн зар байхаар нь 80875837 тоот утас руу залгаад ямар *******, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “би суманд багш ажилтай, П.О гэдэг хүн байна, 4-5 настай ат зарна” гэсэн. Тэгээд ярилцаад 4 настай ат авахаар болоод маргааш нь ээж П.О-ийн данс руу урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бүтэн сайн өдөр ******* авчирч өгнө гээд тэр өдрөө авчирч өгөөгүй. Яасан гээд ярьсан чинь машин болохгүй байна гэсэн. Тэгээд 3 дахь өдөр болгоод тэр өдрөө бас л авчирч өгөөгүй.  Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, *******нийхээ хагасыг олсонгүй. 3 ******* бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би А, нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Б-ийн А гэдэг хүнийг хайж яваад аав Б-гийнд нь очсон чинь Б гэдэг хүн “Тийм хүний ******* манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний *******г хариулдаггүй. Манайх ******* зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д.О, П.О нартай төрөл, садангийн холбоо байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.О гэдэг хүн 80875837 дугаарын утсаар миний 99259773 тоот утас руу залгаад ярихдаа “Та сумынхаа фейсбүүк групп дээр 4-5 настай идэшний ******* зарна гээд зар тавиад өгөөч, би группэд байдаггүй болохоор болохгүй байна” гэхээр нь өөрийнхөө Tsagaanaa tsagaanaa нэртэй фейсбүүк хаягаасаа 4, 5 настай ******* зарна. Утас 80875737 /Жич: Хүний зар/ гэсэн зарыг тавьж өгсөн. Ойролцоогоор арваад хоногийн дараа манай хамт ажилладаг багш Мөнхнаран “таны зарын дагуу манай нөхрийн дүү Ч.А- ******* авна гээд мөнгө шилжүүлсэн боловч удаа дараа худлаа шалтаг тоочоод авчирч өгөхгүй өдий хүрлээ” гэж надаас асуусан.

Түүний дараа Д.О гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж уулзаад “таны тавьсан зарын дагуу ******* авах гээд урьдчилгаа шилжүүлсэн чинь *******гээ өгөхгүй байна” гэсэн. Тэгээд би О-тэй утсаар ярьсан чинь үдээс хойш гэхэд бүх хүмүүсийн мөнгийг буцаагаад хийнэ гэсэн. Тухайн зар одоо фейсбүүк дээр байхгүй би устгасан. Тухайн зарыг хуулбарлаж зурган хэлбэрээр утсан дээрээ хадгалсан баримт байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 хуудас/,

яллагдагч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 онд идэшний 6 ******* зарж байсан. 2022 онд идэшний ******* зарах гэхэд манайд том ******* байхгүй байсан учир шавь Б.Азжаргал руу утсаар ярихад “Бага ******* зарна, том ******* аав дээр байдаг, би мэдэхгүй” гэсэн. Тэгээд би Ц руу утсаар яриад та идэшний ******* зарна гээд зар тавиад өгөөч гээд зар тавиулсан. Зарын дагуу Б, Н, А, О, Б нартай утсаар яриад ******* зарахаар болсон.

Мөн Б-ийн ээж А утсаар ярьж тохирсон. Би тухайн хүмүүсээс төлбөрийг нь урьдчилж өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу  шилжүүлж авсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод байх гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу Нямсүрэнгээс 800,000 төгрөгийг, Бандиас 1,000,000 төгрөгийг, өөс 1,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А-ээс 1,000,000 төгрөгийг,  2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А-ээс 1,000,000 төгрөгийг,  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О-ээс 500,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Тухайн мөнгөө фэйсбүүк группид байдаг буцаан олгогдохгүй тусламж гэх зээлийн сангийн данс руу хийгээд залилуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 86, 124, 167, 107, 243 хуудас/,

хохирогч Д.А-гийн Хаан банкны харилцах 5545015807 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 хуудас/, хохирогч Д.Э-ын хамтран эзэмшлийн Хаан банкны харилцах ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 8 хуудас/, хохирогч Г.Даваасүрэнгийн Хаан банкны харилцах ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 96 хуудас/, хохирогч Хаан банкны харилцах ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 134 хуудас/, хохирогч хамтран эзэмшлийн Хаан банкны харилцах ... тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 216 хуудас/, шүүгдэгч П.Оийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-26, 62, 110, 154-156, 196-197, 218-219  хуудас/,  Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №5540-035 дугаартай “...... тоот данстай П овогтой О нь /ЙД72112509/ ХААН банкинд бүртгэлтэй хаяг *******, , 4-р баг, Аргуйт тоот Утас: 80875837, 90868699 байна. ... тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэлх дансны хуулгыг хүргүүлж байна” гэсэн албан бичиг /хх-ийн 109 хуудас/, гэрч Ц.Ц-аас гаргаж өгсөн зар мэдээлэл фейсбүүкт байршуулсан талаарх баримт /1хх-ийн 180 хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-ийг  хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.О нь давж заалдах шатны шүүхэд “...5-н сардаа хохирлоо төлж барагдуулах тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч П.Оийн холБсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь Эрүүгийн хуульд ...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул  шүүгдэгч П.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 6-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

а/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

б/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.