Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02389

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02389

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.У, Б.Н нарт Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо,Консул-ын 700 метр квадрат талбайг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, Гаалийн байрны 0тоот орон сууцыг нэхэмжлэгчид насан туршид үнэ төлбөргүй эзэмшиж ашиглуулахыг даалгах, Баянгол дүүрэг, Гаалийн байрны 0тоот орон сууцанд амьдрах боломжоор хангаж байрыг чөлөөлж өгөхийг Б.Нд даалгах, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг Гаалийн байрыг чөлөөлтөл нэхэмжлэгчид эзэмшүүлж байхыг Б.Уд даалгах, 141.169.700 төгрөгийг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол,0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

Нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.У, Б.Н, хариуцагч Б.Уын өмгөөлөгч Б.Ч нарын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие талийгаач О.Бтай 2000 оноос эхлээд 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Хамтран зазаамьдрах 15 жилийн хугацаанд бид гэрлэлтээ батлуулах гэсэн боловч бичиг баримтын зөрчилтэй байсны улмаас албан ёсоор батлуулж чадаагүй. Иймээс шүүхэд хандаж хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Бид гэр бүлээ батлуулаагүй боловч олон зүйл дээр санал нийлдэг байсан бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 0 дугаартай дансыг нээлгэж хамтран эзэмшиж эхэлсэн. Мөн хамтын амьдралтай байсан учраас орон сууц худалдан авахаар тохиролцон иргэн н.Д-той уулзаж Баянгол дүүрэг, 0дүгээр хороо, Гаалийн 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож дундын эзэмшлийн 0 дугаатай данснаас иргэн н.Д-ын 0 дугаартай дансанд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд гаалийн байранд талийгаач бид хоёр 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нүүж ирж амьдарсан. Гэтэл нөхрийг маань нас барсны дараа Б.У ирээд Богд-Ар хороололын байр руу намайг нүүж ор гэхээр нь юу ч бодохгүй ороход түүний төрсөн ээж Г.Ц-ын нэр дээрх байр болохыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Одоо намайг Б.У ээжийн байрыг суллаж хүүхдүүд рүүгээ яв гэх зэргээр ээжтэйгээ нийлж тал талаас дарамталж байна. Би хариуд нь Гаалийн 0 тоот байрыг суллаж өг гэхэд миний дүү Б.Н амьдарч байгаа чадахгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн дээрх 5 шаардлагатай нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороололын 0 дугаар байрны0 тоот, 0 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Гэтэл энэ орон сууцанд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч С.Х амьдарч байна. Нэхэмжлэгч тухайн байранд амьдарч байгаа шалтгаан тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/00 дугаартай Шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй холбоотой байсан бөгөөд дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаснаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчийг тус байранд амьдруулах үүргийг би хүлээгээгүй буюу захирамжаар үүргээс чөлөөлөгдсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч С.Х Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо,Консул-ын 700 метр квадрат талбайг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, Гаалийн байрны 0 тоот орон сууцыг нэхэмжлэгчид насан туршид үнэ төлбөргүй эзэмшиж ашиглуулахыг даалгах, Баянгол дүүрэг, Гаалийн байрны0 тоот орон сууцанд амьдрах боломжоор хангаж байрыг чөлөөлж өгөхийг Б.Нд даалгах, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг Гаалийн байрыг чөлөөлтөл нэхэмжлэгчид эзэмшүүлж байхыг Б.Уд даалгах, 141.169.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Б.У Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол,0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

 

Хариуцагч Б.У Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороололын 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг С.Хд насан туршид нь үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглуулах хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх, худалдах, эзэмшүүлэх, ашиглуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалах, батлан даалт гаргахгүй байх үүргийг хүлээж мөн Б.Уын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол мандалын арын 2 дугаар гудамжны гэр бүлийн хэрэгцээний газар болон улсын бүртгэлийн 0 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалангийн 69 айлын0 дугаар орцны 0 тоот, 16 метр кавдрат талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.Хд шилжүүлэх, Б.Уын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Гацууртын шар хоолой гудамж, нэгж талбарын 0 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 699 метр квадрат талбайтай газар эзэмших эрхийг С.Хы нэр дээр шилжүүлэх, Б.У өөрийн өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээний төлбөр, татвар, хураамж, цахилгаан, дулааны ашиглалтын зардлыг хариуцан төлж эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг өгөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.У нарын эвлэрэл хариуцагч Б.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүйг зөвшөөрч харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.272.879 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Х Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо,Консул-ын 700 метр квадрат талбайг дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, Гаалийн байрны 0 тоот орон сууцыг нэхэмжлэгчид насан туршид үнэ төлбөргүй эзэмшиж ашиглуулахыг даалгах, Баянгол дүүрэг, Гаалийн байрны 0 тоот орон сууцанд амьдрах боломжоор хангаж байрыг чөлөөлж өгөхийг Б.Нд даалгах, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг Гаалийн байрыг чөлөөлтөл нэхэмжлэгчид эзэмшүүлж байхыг Б.Уд даалгах, 141.169.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Б.У Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

 

-Хариуцагч Б.У Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Богд-Ар хороололын 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг С.Хд насан туршид нь үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглуулах хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх, худалдах, эзэмшүүлэх, ашиглуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалах, батлан даалт гаргахгүй байх үүргийг хүлээж

 

-Б.Уын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол мандалын арын 0дугаар гудамжны гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн 0 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Амгалангийн 69 айлын 0 дугаар орцны 0 тоот, 16 метр кавдрат талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.Хд шилжүүлэх

 

-Б.Уын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Гацууртын шар хоолойн гудамж, нэгж талбарын 0 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 699 метр квадрат талбайтай газар эзэмших эрхийг С.Хы нэр дээр шилжүүлэх

 

-Б.У өөрийн өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээний төлбөр, татвар, хураамж, цахилгаан, дулааны ашиглалтын зардлыг хариуцан төлж эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг өгөх үүргийг хүлээж

 

-Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.У нарын эвлэрэл хариуцагч Б.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүйг зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.272.879 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА