| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01617/И |
| Дугаар | 102/ШШ2024/02128 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/02128
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/02128 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 15.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Д.Зтай Бэлэглэлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийгшилжүүлсэн.
Гэвч Д.З миний охин Б.Х-тай 2020 онд хамт амьдарч гэр бүл болсон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүүтэй болсон.
Хүүхдүүдээ өөрийн гэсэн орон сууцтай болог гэсэн үүднээс дээрх мөнгийг өгсөн бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн салж тусдаа амьдрах болсон тул 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлага бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 15.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Д.З хүлээн зөвшөөрч, -2024 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөг
-2024 оны 08 дугаар сард 5.000.000 төгрөг
-2024 оны 09 дүгээр сард 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.З нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлага бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 15.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Д.З 2024 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 5.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.350 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 152.175 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 152.175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА