Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01052

 


 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

           Дугаар 102/ШШ2023/01052

Улаанбаатар хот

 

  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22.143.000 төгрөгийг хариуцагч Н.А 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 800.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3.743.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.665 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134.332 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 134.332 төгрөг 05 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА