Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01728

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01728

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.406.320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай байрны оршин суугч С.О 2019 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй бусад оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тул 2019 оноос 2024 оны 02 сарыг дуусах хүртлэх төлбөр 1.406.320 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Б СӨХ нэхэмжлэлийн шаардлага 1.406.320 төгрөгийнхөө 498.400 төгөргнөөс татгалзаж, 907.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч С.О хүлээн зөвшөөрч,

-2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 107.920 төгрөг

-2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 907.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

      Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б СӨХ нэхэмжлэлийн шаардлага 1.406.320 төгрөгийнхөө 498.400 төгрөгнөөс татгалзаж, 907.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч С.О 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 107.920 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 100.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.451 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 18.725 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 18.725 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА