Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00299

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Н” Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэлийн шаардлага 2.488.470 төгрөг 93 мөнгөнийхөө 1.020.294 төгрөг 93 мөнгөнөөс татгалзаж, 1.468.176 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Г.Ө

      -2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг

      -2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1.168.176 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.766 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.383 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 27.383 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА