Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01587

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01587

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 657.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай сууц өмчлөгчдийн холбоо Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар бичил хороололын 0, 0, 0, 0, дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлдэг.

Гэтэл манай байрны оршин суугчид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг тухайд нь төлдөг боловч тус байрны оршин суугч Ч.Э төлбөрөө төлөхгүй бусад оршин суугчийн эрх ашгийг хөндөж мөн засвөр үйлчилгээ, ажилчдын цалин хөлсийг олгоход хүндрэл үүсгэж байгаа тул 38 сарын төлбөр 779.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Б СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 779.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ч.Э хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Нэхэмжлэгч Б СӨХ, хариуцагч Ч.Эд холбогдуулан 779.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.   

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 779.000 төгрөгийг хариуцагч Ч.Э 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.246 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.623 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 11.623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА