Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01584

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01584

Улаанбаатар хот

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 800.577 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.Б манай банк бус санхүүгийн байгууллагатай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 4 удаагийн гэрээгээр 485.000 төгрөгийг, сарын 8.72 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай зээлсэн.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 485.000 төгрөг, хүү 315.577 төгрөг нийт 800.577 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 

Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 800.577 төгрөгийг хариуцагч Г.Б бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэж өгнө үү, гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 800.577 төгөргийг хариуцагч Г.Б бүрэн төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 800.577 төгөргийг хариуцагч Г.Б төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.764 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.882 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 11.882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Г.АРИУНАА