Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00132

 

 

 

 

2025 02 05   317/ШШ2025/00132

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******тоот хаягт оршин суух, А овогт Г /рд:********/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г******, гэрч Х*****, Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ: Миний бие 1981 оны 6 дугаар сард Т  аймгийн Б сумын ********сургуулийг төгсөөд Т**** аймгийн Б сумын Ц-д галчаар 19** оны ** дугаар сарын **-ний өдрөөс ажиллаж эхлээд 19** оны 6 дугаар сарын 0*-ний өдрийн тушаалаар халагдаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон тушаал бичигдээгүй, уг тушаал олдохгүй байгаа тул Б яамны Төв архиваас өөрийн ажиллаж байсан лавлагааг авсан юм. Иймд Б яамны Төв архиваас авсан лавлагааг үндэслэн Г намайг Т аймгийн Б сумын Ц-д галчаар 1981 оны 1* дугаар сарын 0*-ний өдрөөс 1983 оны * дугаар сарын 0*-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж бичжээ. Энэ хүсэлтээ хүүхдээр бичүүлэхэд буруу бичсэн байх тул намайг ажиллаж байсныг гэрчлэх хамт ажиллаж байсан Х, Ц нараас тодруулж, архиваас гарсан баримтыг үндэслэн Г намайг Б сумын Ц-д 198* оны 07 дугаар сарын 0*-ний өдрөөс 198* оны * дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж өөрчлөн тодорхойлж байна гэв.

2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б хамгаалах яамны Төв архивын 20** оны 0* дугаар сарын **-ны өдрийн 11/** тоот Ажилласан жилийн архивын лавлагаа, Г Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч нараас олгосон 1**** дугаартай баталгаажилтын хуудас, Г-ийн иргэний үнэмлэх, Т аймгийн Б сумын 2-р багийн Засаг даргын 2024.11.-ны өдрийн 05/ тоот оршин суудаг талаар тодорхойлолт, Т аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024.11.-ны өдрийн ** дугаартай зөвлөмжийн хуудас, гэрч Х,  Ц. нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд нотариатаар тус тус баталгаажигдсан баримт зэргийг гаргаж өгсөн.

2.2.Шүүх, Б яамны Т архиваас Ардын армийн *** дүгээр ангийн даргын 198* оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал болон 198* оны 10-12 сар хүртэлх цалингийн баримт, лавлагааг гаргуулж, гэрч Х., Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Г нь Т аймгийн Б сумын Цэргийн сангийн аж ахуйд 198* оны 1* дугаар сарын 01-ний өдрөөс 198* оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна./хх 10-11/

2.Нэхэмжлэгч Г  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архиваас зарим тушаал баримт гараагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г. хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

3.1.Б яамны Т архивын 2024 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 11/ тоот Ажилласан жилийн архивын лавлагаанд: Т аймгийн Б сумын иргэн Г Ардын армийн 17 дүгээр ангид гачегараар ажиллаж байсан тухайд холбогдох баримт болох мөн ангийн даргын 198, 198 оны тушаалуудыг шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Харин мөн ангийн даргын 1983.-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай  дугаар тушаалд: ...Гачегар улирлын ажилчин Г...нарыг улирлын ажлын хугацаа дууссан учир 1983.06.-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй., Мөн ангийн 198 оны цалингийн картад: Качегар Г 10 дугаар сараас эхлэн цалинжсан баримт тус тус байна гэжээ./хх 3/

3.2.Т аймгийн Бь сумын ХАА-н ТМС-иас 198- оны 0* дугаар сарын 02-ны өдөр Г**овогтой М* нээж, олгосон ***дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт: 1. 1981.09.01, Т аймаг Б ХАА-н ТМС-ийн трактор комбайны ангид сурагчаар элсүүлэв. Сургуулийн захирлын 1981-09-**-ны өдрийн 1**-р тушаал, 2. 1982.07.01. Т Баь ТМС-ийн трактор комбайны ангид 1 жил суралцаж төгсөв. Сургуулийн захирлын 1982-06-30-ны өдрийн 105-р тушаал гэж, 04. 1983.0*.0*, Улирлын ажлын хугацаа дууссан тул качегарийн ажлаас нь чөлөөлөв. Армийн САА-н даргын 1983 оны 06-р сарын 04-ний өдрийн 82-р тушаалаар ... гэж тус тус бичигдэж, ...тамга дарж баталгаажигдсан байна./хх 4-5/

3.3.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга С*, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Ц нарын гарын үсэг зурж баталгаажуулан А овогт Г-т олгосон ***** дугаартай баталгаажилтын хуудас-т 1990 оны 10-12, 1991 оны 1-р сараас 2000 оны 12-р сарын дуусталх хугацааг буюу 10 жил 3 сарыг иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийг хийжээ./хх 9/

3.4.А овогт Г /регистрийн дугаар*****/-ын иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулсан./хх 10/

3.5.Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 317/ШЗ2025/00458 дугаар захирамжийн дагуу Батлан хамгаалах яамны Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11/3* тоот Ажилласан жилийн архивын лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн Ардын армийн 179 дүгээр ангийн даргын 1983 оны 06 дугаар сароын 04-ний өдрийн 8* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...гачегар улирлын ажилчин Г овогтой М нарыг улирлын ажлын хугацаа дууссан учир 06-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... Г. нарт халагдсан тэтгэмжийг нэг 7 хоногийн дундаж цалингийн хэмжээгээр ...бодож олгохыг ерөнхий нябо дэслэгч С. д зөвшөөрсүгэй. Дарга ахмад Ч гэж бичигдэж гарын үсэг зурж, тамга дарагдсан. Мөн Гачегар М 1982 оны 10-р сард 275 төгрөг 15 мөнгө, 11-р сард 464 төгрөг 01 мөнгө, 12 дугаар сард 248 төгрөг 33 мөнгө олгогдсон цалингийн баримт зэргийг ирүүлжээ. /хх-22-24/

3.6.Гэрч Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г. 1982 оны 6 дугаар сард Т аймгийн Б сумын Цэргийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд авч, түүнийг жолоочоор ажиллуулсан. Би тухайн үед Цэргийн сангийн аж ахуйд цехийн даргаар ажиллаж байсан. Улмаар мөн оны 9 дүгээр сард өөрийнх нь хүсэлтээр уурын зууханд галчаар ажиллуулсан. Г. нь 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Ардын армийн 17* дүгээр анги нийлээд Б сумын Цэргийн сангийн аж ахуй гэх нэртэй болсон. Г. г Сангийн аж ахуйн боловсон хүчин ажилд авсан. Тухайн үед их замбараагүй байсан тул хүний бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт зэргийг дутуу хөтөлдөг байсан. Миний бие сангийн аж ахуйд ажиллаж байсан олон хүний шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгч байна. Бид түүнийг М л гэж дууддаг байсан. Манай байгууллагад М гэдэг өөр нэртэй хүн ажиллаж байгаагүй, энэ Г л ажилладаг байсан. Би цагийн бүртгэлийг нь бодож, санхүүгийн алба тооцоогоо хийгээд цалин олгодог байсан. Цалингийн цэсийг санхүү хураагаад архивт өгдөг. Уурын зуухны галч тухайн үед 350 төгрөгийн цалинтай байсан ба илүү цаг, шөнийн нэмэгдэл гэж нэмэгдэж бодогддог байсан. Манай байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн бол гишүүний батлахаар татвараа төлдөг байсан. Энэ талаар би сонирхож байгаагүй гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан шүүхэд баримтаар гаргаж өгчээ./хх 13-14/

3.7.Гэрч Ц. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед Б сумын Цэргийн сангийн аж ахуйн Хадлангийн бригадын даргаар ажиллаж байсан. Г. нь 1982 оны 6 дугаар сард Тө аймгийн Б сумын Техник мэргэжлийн сургууль төгсөөд тус сумын Цэргийн ангид Хадлан бригадад галчаар ажилд орж байсан. Манай уурын зуух ганц трактортой байсан ба тракторын жолоочгүй байсан тул Г. уурын зууханд тракторын жолоочоор ажиллуулахаар болсон. Манай уурын зуух Б сумынхаа төвд байрладаг бөгөөд сумаа дулаанаар хангах чиглэлээр ажилладаг байсан. Г. 1982 оны зун л ажилд орж байсан, сар өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би 1989 онд ажлаасаа чөлөөлөгдөөд с фермд ажиллаж байгаад 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Манай байгууллага Б яамны харьяа Т аймгийн Б сумын Цэргийн сангийн аж ахуй гэх нэртэй байсан гэж тайлбарлан, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд өгсөн байна./хх-15/,

4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г. Төв аймгийн Б суманд байрлах Ардын армийн 179 дүгээр ангийн Сангийн аж ахуйд 1982 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 0 дугаар сарын 0-ний өдрийг хүртэл хугацаанд галч /гачегар/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтээс 1981 оны 0 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Г /рд: /-ыг Т Б суман дахь Ардын армийн 17* дүгээр ангийн Сангийн аж ахуйд 198* оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 198* оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд галч /гачегар/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 198* оны ** дугаар сарын 01-ний өдрөөс 198* оны 7 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ