| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01496/И |
| Дугаар | 102/ШШ2024/01558 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/01558
| 2024 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/01558 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Централ тауэр төвийн 7 дугаар давхрын 712, 713 тоотод байрлах О ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: 174.060 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн М.Б манай банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 100.000 төгрөгийг, сарын 6.9 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 100.000 төгрөг, хүү 74.060 төгрөг нийт 174.060 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 174.060 төгрөгийг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч,
-2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 58.020 төгрөг
-2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 58.020 төгрөг
-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 58.020 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ОХХК нэхэмжлэлийн шаардлага 174.060 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч М.Б 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 58.020 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 58.020 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 58.020 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.872 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2.936 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 2.936 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА