| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0014/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),
хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080218 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух,
1. дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
2. Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 584 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7е-д “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”,
мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,
мөн дүрмийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас 74 настай, эрэгтэй Д.ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед *******-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7е-д “жолооч тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахыг хориглоно”,
мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,
мөн дүрмийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 74 настай, эрэгтэй Д.ийг мөргөж амь насыг нь хохироосон Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн: “... Хэрэг гардаг өглөө би ажилдаа явахаасаа өмнө аавынхаар ороод гарсан. Ажлаасаа орой 17:30 цагт тараад гэртээ харих замаараа аавынхаар дахин ороход аав байхгүй байсан. Ээжээс “аав хааччихсан юм бэ” гэхэд “төв рүү орох гээд явсан” гэсэн. Хэсэг байж байгаад би гэр лүүгээ явсан. Гэртээ байж байтал утас дуугарсан. Тэгэхэд нь би юм хийж байсан болохоор утсаа авч чадаагүй юм. Дахин утас дуугарч авахад ээж залгаад “цагдаагаас залгаад чамтай ярьмаар байна, тодруулах зүйл байна, ирээд уулзаадах гэж байна, би учрыг нь сайн мэдсэнгүй” гэхээр нь би гэрээсээ гараад явж байтал дахин утас дуугараад авахад “хошууч байна, зам тээврийн осол гарсан байна, та хүрээд ир, асуух зүйл байна” гэсэн. Би замаараа ээжид хэлчихээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгтэл хошууч “осол гарсан, танай аав тань мөн эсэхийг таниулах гэсэн юм, өвөрт нь байсан тэмдэглэлийн дэвтрээс өөрийн чинь утасны дугаарыг авсан” гэж хэлсэн. Надаас юм асуухад “би одоо юм ярих сөхөө алга байна, дараа нь ярья” гэж хэлсэн. Эгчтэйгээ цагдаагийн гадаа таараад эгчийгээ эмнэлэг рүү явуулчихсан байсан. Тэгээд хойноос нь очтол эгч уйлаад гараад ирсэн. Эгч “моорог руу оруулахгүй байна, байцаагчаас нь зөвшөөрөл авч байж оруулна гэж байна” гэсэн. Тэгээд эгчийгээ гэрт нь хүргэж өгч тайвшруулаад үлдээсэн. Хүргэн ах руугаа залгаад хамт эмнэлэг дээр очсон. Ахын хадам эгчийг дагуулаад цагдаагийн гадаа очиход хошууч “яасан бэ” гэхээр нь “моорог руу оруулахгүй байна” гэхэд “би Батцогт ахмадтай ярьсан байгаа, одоо яваад оч” гэсэн. Ахын хадам эгч “жолооч нь яасан бэ” гэхэд хошууч “жолооч нь согтуу байсан, эрүүлжүүлэхэд байгаа” гэж хэлсэн. Хохирол 7.129.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь бүгд оршуулгын зардал, буяны үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа. Шүүгдэгч 1.130.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг газраа өгөхөөр гэрээ хийж тохиролцсон. Хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэхийг хүсч байна. ... Гомдолтой байна. Хүний амь насыг юугаар ч нөхөж баршгүй. ... Хохирлоо барагдуулсан ч гэсэн энэ нь надаас гарч байгаа санхүүгийн хохирол. Манай ах, дүү, ээжийн сэтгэл санаа хэцүү байна. Шүүх хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... талийгаач эцэг маань эх , дүү , ач зээ нарынхаа хамтаар ******* тоотод оршин суудаг юм ухаан санаа эрүүл, архаг хууч өвчин байхгүй боловч зүрх бага зэрэг өвдөн, даралт бага зэрэг ихэсдэг, архи тамхи хэрэглэхгүй. ... Би 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 9 цагийн үед эцгийн гэрээр ороход талийгаач дөнгөж сэрчихээд хэвтэж байсан, би цай уугаад гарсан юм. Би энэ өдөр талийгаачтай утсаар яриагүй, талийгаач утас барьдаггүй юм. Би 18 цагийн үед ээжтэй уулзахад “аав чинь нилээн түрүүхэн тосгон явж дэлгүүр орж юм авна гээд явсан, одоо болтол ирдэггүй удаад байна яасан юм болоо, намынхаа байраар орж хүнтэй уулзаж байгаа юм болов уу” гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “... нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.ын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... найз ын хамт 13 цагийн үед станц өнгөрөөд алхаж явтал ард тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал цэнхэр фудволктой настайвтар эрэгтэй хүний араас нь цагаан өнгийн портер маркийн автомашин мөргөөд нөгөө хүн замын хажуу тал руу унасан ба мөргөсөн машин яг тэр газраа зогссон байсан. Тэгтэл жолооч нь бууж ирээд бид хоёр луу хараад “түргэн тусламж дуудаач ээ” гээд орилохоор нь манай найз өөрийнхөө гар утсаар 103 руу залгаад “аваар гарлаа, МТ шатахуун түгээх станцын хажууд” гэж хэлээд зогсож байтал удалгүй түргэн тусламжийн автомашин ирж авахаар нь бид хоёр тэндээс яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... ард гэнэт машин тоормослох чимээ гараад “тас” гээд чанга чимээ гарахаар нь шууд эргээд хартал цагаан өнгийн портер маркийн автомашин зогсож байсан ба урд нь хүн мөргөгдөөд үсрээд замын хажуу руу доош хараад унасан ба портер маркийн автомашины жолооч машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод дээш харуулаад бид хоёр луу хандаж “түргэн тусламж дуудаарай” гэхээр нь би түргэн тусламж руу залгаж дуудлага өгөөд удалгүй түргэн тусламжийн автомашин ирж яваа харагдахаар нь доошоо М.ын хамт гэр лүүгээ харьсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “... МТ колонкийн яг хажуугаар гараад алхаж явтал өөдөөс О.******* ганцаараа нэлээн сандарсан нүүр ам нь зэвхий цайчихсан гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад би “хүн дайраад алчихлаа” гэсэн, би “тэр хүн чинь хаана юу вэ” гэсэн чинь “эмнэлэг ирээд аваад явчихсан” гэсэн, тэгээд би машин дээр нь яваад очтол урд шил нь цус болчихсон байсан. Би тухайн үед өөрөө уугаад талыг нь үлдээсэн 0.5 литрийн Хараа архи гаргаж ирээд тайвширчих гээд шилтэй нь өгтөл О.******* 150 гр орчим архи уугаад надад үлдсэнийг нь өгсөн, тэгтэл цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь би архиа шидээд хаячихсан юм. Тэгээд бид хоёрыг цагдаа шууд аваад эрүүлжүүлэхэд авч ирж хийсэн. Би бол өөрөө нилээн халамцуу явсан О.******* над дээр ирэхэд эрүүл согтуу байсныг мэдэхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... О.******* миний танил байгаа юм . О.*******гийн унаж явсан *******-05 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний Портор байгаа юм, гэхдээ нэр нь өөр хүний нэр дээр байгаа, нэрээ шилжүүлээгүй байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр О.*******гийн эхнэр Янзага гэж дууддаг юм бүтэн нэрийг нь мэдэхгүй байна над руу 11 цагийн үед залгаад “машинаа өгчих, Тэрэлжийн горхи ороод ирье” гэхээр нь би “миний машин болохгүй байгаа шүү дээ” гэхэд “засаад аваад явчихъя” гэхээр “миний ажил 16 цагт тарна өмнө ирэх юм уу” гэхэд “өмнө ирнэ” гэж хэлсэн. Тэгээд ажил дээр байж байхад удалгүй О.******* такси бариад ирсэн ба миний машиныг аваад явсан. О.******* нэг хүүхэдтэйгээ хүрээд ирсэн. Ирээд гэрийг нь барилцаж дуусчихаад тэндээ манай баз , гийн найз гээд нэг залуу, О.******* бид дөрөв 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд бүгд явахаар болоход би “архи уучихсан юм чинь явган явъя” гэхэд О.******* “би маргааш ажилтай, тэгээд ч чиний машиныг засаагүй байгаа, би өглөө машиныг чинь засчихаад аваачаад өгье зүгээр” гээд миний машиныг О.******* унаад би хажууд нь суугаад нэг хүүхэдтэй нь гурвуулаа шууд О.*******гийн гэр лүү очоод эхнэрийг нь дуудаад эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ гарч ирээд миний машиныг бариад О.*******гийн гурван хүүхэд нь, тэгээд би дэргэд нь суугаад манай гэрт ирэхэд эхнэр гэдэс чанаж байсан юм. Тэгтэл О.******* “гэдэс болтол дахиад нэг шил архинд яваад ирье” гээд би “хэрэггүй” гэтэл “зүгээр ээ” гээд миний машиныг бариад бид хоёр дэлгүүр хайж яваад Цайзын дэлгүүр ороод тэндээс 0.75 литрийн Хараа аваад буцаж гэрт ирээд О.******* бид хоёр архиа хувааж уусан, тэгээд гэдсээ идээд О.*******гийн эхнэр миний машиныг бариад О.******* гурван хүүхэд нь хажууд нь суугаад тэд нар гэр лүүгээ явсан. Тэгээд би өнөөдөр өглөө ажилдаа яваад ажил дээрээ байж байтал 13 цагийн үед О.*******гийн эхнэр над руу залгаад “О.******* хүн дайрчихсан байна” гэж хэлсэн, тэгээд би яваад очтол цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. ... миний тээврийн хэрэгслийн хааз нь гацчихдаг байсан, хаазаа гишгэнгүүт буцахгүй улам гишгэгдээд моторын зүү нь 3, 4 хүртлээ гишгэгдээд орилоод байдаг байсан ...” гэх мэдүүл /хх-ийн 40-42 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... Чанцал гэх манай хороонд байдаг хүүхэн утсаар яриад “нөхөр чинь осол гаргачихсан, мөргүүлсэн хүн нь газар хэвтэж байна” гэж ярьсан. Ц. гэх найз нь “манай нөхрийг сэтгэл санаагаар уначихсан, айчихсан байхаар нь 100 татуулчихлаа” гэж хэлж байсан, удалгүй цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад химийн шинжээч А.Батбаярын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна, шинжилгээний үр дүнд гарсан 0.7 промилли хэмжээ нь тухайн цаг хугацаанд уг хүний цусанд байсан спиртийн хэмжээ согтолтыг илэрхийлнэ, хэзээ уусан, хэр их уусан, ямар хэмжээтэй уусан зэргийн цаг хугацааг нөхөн тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүн дөнгөж спирт хэрэглээд согтсон байсан, хэрэглэж удаад спиртийн агууламж нь ялгарч багасаж байсныг ялгаж тогтоох боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүний бие физиологи /өндөр, жин, нас хүйс, гэх мэт/ хоол хүнс хэрэглэсэн байдал, нойр, сэтгэл санааны байдал, архи уух давтамж зэргээс хамаардаг, үүнээс шалтгаалан янз бүр байдаг учир тогтсон цаг хугацаа, хэмжээ гэж байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №45 тоот:
1. Талийгаач Д.ийн цогцост гавлын баруун чамархай хэсэгт цацраг хэлбэрийн үйрсэн хугарал, уг хугарлаас зүүн суурь ясны чулуулаг хэсгийн араар дайрч дагз ясны баруун хажуу хэсэг рүү үргэлжилсэн салсан хугарал, хуйханд цус хуралт, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы шууд бус хугарал, бүсэлхийн 4-р нугалам хөндлөн шахагдсан хугарал, дух, хацар, шанаа, хамрын нуруу, мөр, өвдгөнд зулгаралт, 2 гарын сарвууны ар хэсэг, ар нуруу ууцны хэсэгт цус хуралт
2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
3. Талийгаач Д. нь гавлын баруун чамархай хэсэгт цацраг хэлбэрийн үйрсэн хугарал, уг хугарлаас зүүн суурь ясны чулуулаг хэсгийн араар дайрч дагз ясны баруун хажуу хэсэг рүү үргэлжилсэн салсан хугарал гэмтлийн улмаас насбаржээ.
4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.
5. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-52 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №4344 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн Хьюндай портер маркийн автомашины урд бамбайн зүүн талын нэмэлт гэрэл хагарсан, гэрэл асахгүй, хойд талын ухрахын гэрэл асахгүй, баруун талын тоормосны гэрэл асахгүй, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллгагаа бүрэн бус байна. Автомашины дээд, доод гарын бөмбөлгөн холбоос, зүүн урд талын амортизатар тос мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хойд талын амортизаторын втулк резин сэтэрсэн зэрэг гэмтэлтэй. Баруун хойд талын тоормосны механизм ажиллахгүй зэрэг гэмтлүүдтэй байх тул техникийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй. Жолооны механизм ажиллаж байна.
2. Автомашины хойд дугуйнууд нь M+S шавар болон цасанд хэрэглэж болох тэмдэглэлтэй дугуй байна. Урд дугуйнууд нь улирал заасан тэмдэглэгээ байхгүй байна. Автомашины хойд тэнхлэгт харилцан адилгүй хээтэй дугуй тавьсан байна. Хойд тэнхлэгийн дугуйнууд нь хээний хувьд Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэд зааснаар ачааны автомашины дугуйн хээний гүн 1 мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу стандартад нийцэж байна. Зүүн баруун урд дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн нь Монгол Улсын MNS 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэд зааснаар ачааны автомашины дугуйн хээний гүн 1 мм-ээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу хээний хувьд стандарт шаардлага хангахгүй байна. Зүүн урд дугуй хагараагүй байна.
3. Автомашины бүхээгийн зүүн тал дотогшоо хонхойж, зүүн талын гэрлийн доод хэсгийн будаг халцарсан, урд салхины шил цуурч хагарсан. Бүхээгийн баруун тал хонхойж зурагдсан, урд бамбайн зүүн, баруун булан зурагдсан гэмтлүүдтэй байна. Осол хэргийн материал ирүүлээгүй тул техникийн гэмтэл нь осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 84-86 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-96 дугаар тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн ахмад О.Батцэнгэлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №18 тоот:
1. Хьюндай портер маркийн *******-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.******* нь жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх,
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах,
9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх үндэстэй байна. Явган зорчигч Д. нь анх мөргүүлсэн газар нь замын хажуугийн шороо хөвөө хэсэг дээр тэмдэглэгдсэн байх. Явган зорчигч /хохирогч/ Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл харагдахгүй байна.
2. Нэг дэх асуултаар хариулагдсан болно.
3. Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл харагдахгүй байна.
4. Замын хөдөлгөөний нягтрал, хөдөлгөөний ачаалал тодорхойгүй тул хариулах боломжгүй.
5. Хэргийн газрын үзлэгээр Хьюндай портер маркийн *******-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнд 30.1 метр, зүүн дугуйнд 19.2 метр урт тоормозны мөр үлдээсэн байна. Тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол: Тоормосны мөр - t = 30.1 м, Тоормосны идэвхжлийн коэффицент : э = 1.1, Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай асфальтан гадаргуу дээр мөр үүссэн байх тул) : = 0.7-оор авч болно. Иймд V= 69.7 км/цаг орчим хурдтай явсан байх боломжтой. Үүнээс үзэхэд Хьюндай портер маркийн *******-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч суурингийн доторхи замд хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх-ийн 106-107 дугаар тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Х.Дэмчиг, Э.Хишигтогтох, цагдаагийн дэслэгч Т.Арсланбаатар нарын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №17 тоот:
1. Эрүүгийн 201701080218 дугаартай хэрэгт өмнө гарсан замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Батцэнгэлийн гаргасан шинжээчийн 18 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Уг хэргийн материалтай уншиж танилцахад *******-05 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн авто машины жолооч О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, мөн дүрмийн 2.7е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах, мөн дүрмийн 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.3 /тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд цагт 10 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх нь тухайн зам тээврийн осол гарахад жолооч О.*******гийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д. нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хэргийн газрын үзлэгээр Хьюндай Портер маркийн *******-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнд 30.1 метр, зүүн хойд дугуйнд 19.2 метр урт тоормосны мөр үлдээсэн нь өмнөх гарсан замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Батцэнгэл шинжээчийн 18 дугаартай дүгнэлтийн 5-р заалтаар 69.7 км/цаг орчим хурдтай явсан байх боломжтой гэж үзсэнтэй нийцэж байгаа тул уг тээврийн хэрэгслийн жолооч суурингийн доторх замд хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна.
4. Хэргийн материалтай уншиж танилцахад холбогдогч болох жолооч О.*******, гэрч нарын мэдүүлгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогүй тул зам тээврийн осол гаргахад шууд болон шууд бус байдлаар нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5. Тухайн осол гарсан зам болон замын нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
6. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй. гэх дүгнэлт /хх-ийн 113-115 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад сэжигтнээр О.*******гийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед найз ээс машиныг нь гуйж алтанд явах санаатай эхнэр ын хамт дүүргийн 7 дугаар хороо Бадралд байрлах гэрт нь очоод бид хоёр 1 шил 0.75 литрийн Хараа архи уугаад 00 цагийн үед машиныг нь аваад гэртээ очоод хоносон. Ингээд өглөө 09 цагийн үед босоод түлшний мөнгө олж алт руу явах гээд 3 дугаар хорооноос гараад доошоо засмалаараа уруудаад МТ шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал хажуугаар жижиг суудлын автомашин гүйцэн түрүүлээд гарахаар нь толиндоо хараад буцаад урагшаа хартал яг урд нэг хүн тулаад ирчихсэн байсан ба тоормос гишгээд л шууд тэр хүнийг мөргөсөн, тухайн хүн яг засмал замын хажууд буюу замын хөвөөгөөр алхаж байсан. Би замынхаа баруун гар тал руугаа шахаад явж байсан болохоор яг мөргөсөн, намайг саатуулах байранд авч ирээд согтолтын зэрэг тогтоох драйгер багажаар үлээлгэж үзэхэд 1 бүхэл гарантай байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/,
Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18 дугаар тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/,
О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 136 дугаар тал/,
О.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар тал/,
О.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 1*******-149 дүгээр тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 178-247 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* баримтаар оршуулгын зардалд 7.129.125 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 1.130.000 (2хх-ийн 29-30) төгрөг төлж, үлдэх 6.000.000 төгрөгт Хаан банкны зээлийн барьцаанд байгаа О.*******гийн өмчлөлийн Г2207002186 дугаартай, түүний эхнэр Б.ын өмчлөлийн Г2207002187 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр 3.000.000 төгрөгөөр тохиролцож, барьцаанаас чөлөөлүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сар бүр 200.000 төгрөг төлөхөөр “Хохирол төлөх эвлэрлийн гэрээ” байгуулсан зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар О.*******д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Хаан банкны зээлийн барьцаанд байгаа О.*******гийн өмчлөлийн Г2207002186 дугаартай, түүний эхнэр Б.ын өмчлөлийн Г2207002187 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр 3.000.000 төгрөгөөр тохиролцож, барьцаанаас чөлөөлүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сар бүр 200.000 төгрөг төлөхөөр “Хохирол төлөх эвлэрлийн гэрээ” байгуулсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ