| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0330/З |
| Дугаар | 128/ШШ2024/0820 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0820
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б******* овогтой Б******* (РД:*******) нь Нийслэлийн засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Газрын албыг хариуцагчаар татаж нэхэмжлэгчээр өргөдөл гаргасан болно.
Хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Б******* миний хүсэлтийг хангаж ажилласан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/******* дугаартай Нийслэлийн засаг даргын захирамжаар нөхөн олговор олгох болсон тул нэхэмжлэгчийн хүсэлт хангагдаж байна гэж үзэж гомдлоо татах хүсэлт гаргаж байна. Иймд иргэн миний зөрчигдсөн эрхийг тууштай хамгаалсан Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд гүнээ талархаж байна. Миний гаргасан энэхүү хүсэлтийг харгалзан үзэж хэрэг маргааныг цааш үргэлжлүүлэхгүйгээр зогсоон шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид иргэн Б.Б*******ын өмчлөлийн Г-******* дугаартай 700 м.кв талбайтай Улаанбаатар хот, Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Б*******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид иргэн Б.Б*******ын өмчлөлийн Г-******* дугаартай 700 м.кв талбайтай Улаанбаатар хот, Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэнд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ