| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/05318/И |
| Дугаар | 101/ШШ2022/02299 |
| Огноо | 2022-05-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/02299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН
ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүрэг, 1.... тоот, .... байрлах ... /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Чингис зочид буудал, Б корпус хаягт байрлах ... /рд:5811651/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд...,
түрээсийн гэрээг цуцлуулах, 373,510,178 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
...-ийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг эзэмших, ашиглах, бүрэн барааны хапермаркетийн үйл ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч ...-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, Т.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн компанийн эзэмшлийн ...ийн дараах талбайд түрээсийн гэрээ байгуулан ...-л түрээслүүлсэн бөгөөд уг түрээсийн гэрээний дагуу 1,2 дугаар давхрын сарын 1 м.кв талбайг 15,000 төгрөгөөр, В1, В2 дугаар давхрыг 1 м.кв талбайг 7,500 төгрөгөөр тус тус түрээслэхээр болсон юм.
| 2-р давхар хавсралт 1 | 2515,7 м.кв | 15,000 | 37,735,500 |
| 1-р давхар хавсралт 2 | 1629,6 м.кв | 15,000 | 24,444,000 |
| В1 давхар хавсралт 3 | 125,5 м.кв | 7,500 | 941,250 |
| Нийт | 4270,8 м.кв |
| 63,120,750 |
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу түрээслэгч 2016 оны 12 дугаар сарын 28- ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл талбайн дотоод засал, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ хугацаанд түрээсийн төлбөр гэрээний дагуу тооцоогүй юм.
Түрээслэгч дотоод засал, тохижилтын ажил, шалны шинэ бүрэн цутгалт, хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулсан бөгөөд ийнхүү санал оруулахдаа талбайн хэмжээг бид хэмжиж, нэмж талбай түрээслэхээр болж байна гээд, бид ч ажил хийж байгаа хүмүүст итгэж, түрээсийн орлогын хэмжээ нэмэгдэж байгаа учир дараах байдлаар нэмэлт гэрээнүүдийг зөвшөөрсөн юм. Үүнд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д
| Хавсралт | байршил | Талбайн хэмжээ | Түрээс/мкв /нөат багтсан/ | Нийт түрээс /нөөт багтсан/ |
| хавсралт 1 | 2-р давхар | 2,515,7 м.кв | 15,000 | 37,735,500 |
| хавсралт 2 | 1-р давхар | 1,504,1 м.кв | 15,000 | 22,561,500 |
| хавсралт 3 | 1-р давхар | 125,5 м.кв | 7,500 | 941,250 |
| Хавсралт 4 | В1 давхар | 565,2 м.кв | 7,500 | 4,239,000 |
| Хавсралт Н4 | В2 давхар | 216,95 м.кв | 7,500 | 1,627,125 |
|
| 3 давхар | 36 м.кв | 60,000 | 2,160,000 |
|
| 4,963.45 |
|
| 69,264,375 |
Үүний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрөө авч эхэлсэн юм.
Уг ...ийн барилгыг барьж байгуулахад манай байгууллага Хас банкнаас зээл авч санхүүжүүлсэн бөгөөд уг барилга бүхэлдээ Хас банканд зээлийн гэрээний барьцаанд байсан юм.
Хас банк 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13,975,490,918 /арван гурван тэрбум есөн зуун далан таван мянга дөрвөн зуун ерэн мянга есөн зуун арван найм/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийг манай компанид холбогдуулан гаргасан юм.
Уг нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэхтэй холбоотойгоор баталгаат хэмжилтийг хийх шаардлага гарч хөндлөнгийн этгээд болох Барилгын зураг төслийн Уулс дөл ХХК-тай баталгаат хэмжилт хийлгүүлэх ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан юм.
Уг зураг төслийн компани баталгаат хэмжилтийг хийхэд дараах зөрүү гарч байна.
| байршил | Талбайн хэмжээ | Хэмжилтээр | Зөрүү | Түрээс/мкв /нөат багтсан/ | Гэрээгээр нийт түрээсийн төлбөр /нөат багтсан үнэ/ | Төлбөл зохих хэмжилтийн дүн | Зөрүү |
| 2-р давхар | 2,515.70 | 2987.53 | 471.83 | 15,000 | 37,735,500 | 44,812,950 | 1,077,450 |
| 1-р давхар | 1,504.10 | 1975.47 | 471.37 | 15,000 | 22,561,500 | 29,632,050 | 7,070,550 |
| 1-р давхар | 125.5 | 54.6 | -70.90 | 7,500 | 941,250 | 409,500 | 531,750 |
| В1 давхар | 565.2 | 571.1 | 5.90 | 7,500 | 4,239,00 | 4,283,250 | 44,250 |
| В2 давхар | 216.95 | 233.5 | 16.55 | 7,500 | 1,627,125 | 1,751,250 | 124,125 |
| 3 давхар | 36 | 42.98 | 6.98 | 60,000 | 2,160,000 | 2,578,800 | 418,800 |
| Хөргүүрийн өрөө |
| 387.77 | 387.77 | 7,500 | 0 | 2,908,275 | 2,908,275 |
| Бараа хүлээн авах |
| 43.46 | 43.46 | 7,500 | 0 | 325,950 | 325,950 |
| Нийт дүн | 4,963.45 | 6296.41 | 1333 |
| 69,264,375 | 86,702,025 | 17,437,650 |
Иймд дээрх баталгаат хэмжилтийн дагуу гарсан зөрүү 1 /нэг/ сарын төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 19 сар буюу 19 х 17,437,650 = 331,315,350 /гурван зуун гучин нэгэн сая гурван зуун арван таван мянга гурван зуун тавь/ төгрөгийн түрээсийн дутуу төлөлт.
2. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №102/ШШ2019/00846 тоот Шүүхийн шүүгчийн захирамж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №102/ГХ2019/00379 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 2019 оны 11 дүгээр сарын байдлаар дараах тооцоо гарч байна.
| Байршил | Хэмжилтээр | Түрээс/м.кв /нөат багтсан үнэ/ | Төлбөл зохих хэмжилтийн дүн | 2019.05- 11 сар хүртэл | Нийт төлбөл зохих дүн | Төлсөн | Зөрүү |
| В1 давхар | 571.1 | 7,500 | 4,283,250 | 7 | 29,982,750 |
|
|
| В2 давхар | 233.5 | 7,500 | 1,751,250 | 7 | 12,258,750 |
|
|
| 3 давхар | 42.98 | 60,000 | 2,578,800 | 4 | 10,315,200 |
|
|
| 63.34 | 60,000 | 3,800,400 | 3 | 11,401,200 |
|
| |
| Хөргүүрийн өрөө | 387.77 | 7,500 | 2,908,275 | 7 | 20,357,925 |
|
|
| Бараа хүлээн авах | 43.46 | 7,500 | 325,950 | 7 | 2,281,650 |
|
|
| Нийт дүн | 1341.35 |
| 15,599,925 |
| 86,597,475 |
|
|
Иймд дээрх баталгаат хэмжилтийн дагуу 2019 оны 05 дугаар сараас, 11 дүгээр сар хүртэл нийт 86,597,475 төгрөг төлөх ёстой боловч, энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй 44,402,647 төгрөгийг шилжүүлж, 42,194,828 төгрөгийн түрээсийн дутуу төлөлт үлдсэн байна.
Нийт 331,315,350+42,194,828=373,510,178 төгрөгийг нэхэмжилж байна.
3.Талбайн түрээсийн хэмжээний зөрүүний талаар манай компани ...-д удаа дараа /2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18/218 албан тоотоор, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18/655 албан тоотоор, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19/246 албан тоотоор/ тус тус тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс уг асуудлыг огт хүлээн авч үзээгүй буюу үл тоосоор Хас банкны шаардлагаар уг хэмжилтийг хөндлөнгийн байгууллагаар гаргуулж уг зөрүү тодорхой болсон учир дээрх нэхэмжлэлийг гаргаж байна.
Мөн Түрээсийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу гэрээ цуцалж шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх талаар /2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн цахим шуудангаар, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цахим шуудангаар/ илгээж байсан болно.
Уг албан бичгүүдээр ... гэрээний 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн 15.4.1, 15.4.2-т зааснаар албан бичгээр мэдэгдсэн, торгууль ноогдуулахгүйгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг төлүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байх тул мөн заалтын 15.4.3 дахь хэсэгт заасны дагуу Түрээсийн гэрээг Гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар цуцалж, түрээсийн гэрээний зөрүү төлбөр 373,510,178 /гурван зуун далан гурван сая таван зуун арван мянга нэг зуун далан найм/ нэхэмжилж байна.
Түрээсийн гэрээг цуцлах шаардлагаа багасгаж байна. Түрээсийн талбайн зөрүү төлбөрт 373,510,178 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, Т.Гантулга нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь ...-тай 2016 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн үндсэн дээр Баянгол дүүргийн 13 хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 23 тоот ...ийн дор дурдсан талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байна.
| № | Барилгын давхар | Талбайн хэмжээ |
| 1. | | ... давхар | 1,629.6 м.кв |
| 2. | ... давхар | 2,515.7 м.кв |
| 3. | FЗ давхар | 36 м.кв |
| 4. | В1 давхар | 565.2 м.кв г |
| 5. | В2 давхар | 216.95 м.кв |
Түрээсийн гэрээ-г байгуулахдаа тус гэрээний 6.1 дэх заалтад ... давхрын түрээсийн талбайг 1,629.6 м.кв, ... давхрын түрээсийн талбайг 2,515.7 м.кв, В1 давхрын түрээсийн талбайг 565.2 м.кв гэж маш нарийн тогтоож байгуулсан. Манай ...д салбар дэлгүүр нээх засварын ажил гүйцэтгэх явцад тус худалдааны гөвийн В2 давхарт 216.95 м.кв талбай нэмж түрээслэх гэрээг 2017 оны 2 сарын 15-ны өдөр байгуулсан.
Гэтэл нэхэмжлэгч ... нь ...ийн ..., ..., FЗ, В1 болон В2 давхарт Уулс дөл ХХК-аар 2019 оны 03 сарын 28-ны өдөр хэмжилт хийлгэхэд дор дурдсан зөрүү гарсан гэж нэхэмжлэлдээ заасан байна. Энэ нь дор дурдсан тайлбараар үгүйсгэгдэнэ.
| № | Барилгын давхар | Талбайн зөрүү |
| 1. | ... давхар | 471.83 м.кв |
| 2. | ... давхар | 471.83 м.кв |
| 3. | FЗ давхар | 6.98 м.кв |
| 4. | В1 давхар | 5.90 м.кв |
| 5. | В2 давхар | 16.55 м.кв |
| 6. | Хөргүүрийн өрөө | 387.77 м.кв |
| 7. | Бараа хүлээн авах | 43.46 м.кв |
...ийн ... болон ... давхарт гарсан гэх талбайн зөрүүний хувьд:
...-ийн ...ийн ... болон ... давхрын зохион байгуулалт нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хавсралтад заасан Соло Молл-ийн ..., ... дугаар давхрын байгуулалтын зургийн дагуу павильонуудад хуваагдаж, хоорондоо тоосго болон шилэн ханаар тусгаарлагдсан байсан. Эдгээр павильонуудын хоорондох нийтийн эзэмшлийн хэсгийг түрээсийн гэрээнд оруулахгүйгээр тохиролцож, түрээсийн талбайг тооцоолохдоо ... дүгээр давхрын хувьд түрээсийн талбайд хамаарах талбайг 104 - 118 дугаартай 14 павильон болон хэсэг, ... дугаар давхрын хувьд 201-213 дугаартай 13 павильон болон хэсэгт хувааж тухайн павильон болон хэсгийн талбайг нарийвчлан гаргаж, нийлбэрээр нь нийт түрээсийн ашигтай талбайг тооцоолсон. Жишээ нь түрээсийн гэрээний хавсралт болох 1 дүгээр давхрын байгуулалтын зурагт заасан 113а болон ... павильоны урд талын нийтийн эзэмшлийн хэсгийг түрээсийн талбайд тооцохгүйгээр эдгээр павильоны түрээсийн талбайд тооцох талбайг ... павильоны хувьд 4.4 м.кв, ... павильоны хувьд 7.7 м.кв гэж маш нарийн хэмжиж түрээсийн талбайг тооцоолсон. Энэ нь Түрээсийн гэрээ-ний 6.1 дэх заалтад тодорхой тусгагдсан. Тиймээс Иргэний хуулийн 1.2 дахь хэсэгт заасан гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын дагуу манай компани болон ...-иуд түрээсийн гэрээ байгуулахдаа ...ийн ..., ... давхрын аль талбайг түрээсийн талбайд тооцож /ашигтай талбай/, түрээсийн төлбөр төлөх, аль талбай, хэсгийг түрээсийн талбайдаа тооцохгүйгээр /ашиггүй талбай/ тухайн талбайд түрээсийн төлбөр төлөхгүй гэдгийг түрээсийн гэрээ байгуулах үед маш сайн тооцоолж, харилцан тохиролцон гэрээ байгуулсан болно. Нөгөөтээгүүр Түрээсийн гэрээний 5.12-т Түрээслүүлэгч болон түрээслэгч хоорондох харилцаанд зөвхөн энэхүү түрээсийн гэрээг удирдлага болгох... гэж заасан байхад түрээсийн гэрээнд заагаагүй асуудлаар гэрээний дагуу гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлд дурдсан ... давхарт 471.83 м.кв, ... давхарт 471.83 м.кв талбайн зөрүү гарч байна гэдэг нь гэрээгээр харилцан тохиролцсоноос өөрөөр тодруулбал манай компанитай дээр дурдсан түрээсийн гэрээ байгуулахаас өмнө павильон хоорондын нийтийн эзэмшлийн байсан хэсэг /ашиггүй талбай/-г түрээсийн талбайд тооцож нэхэмжилсэн байх тул түрээсийн талбайн зөрүү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.
...ийн FЗ, В1 болон В2 давхарт гарсан гэх талбайн зөрүүний хувьд:
Нэхэмжлэгч ...ийн FЗ давхарт 6.98 м.кв, В1 давхарт 5.90 м.кв болон В2 давхарт 16.55 м.кв талбайн зөрүү гарсан гэж түрээсийн зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь манай компани нь В1 болон В2 давхрын талбайг түрээслэх Түрээсийн гэрээ байгуулахдаа автокад /AutoCAD/ програм дээрх тус барилын В1 болон В2 давхрын бүдүүвч зургийг ашиглан автокад /AutoCAD/ программаар хэмжилт хийж ашигтай талбайг хэмжсэн учир түрээсийн талбайн зөрүү гарах боломжгүйн дээр талууд харилцан тохиролцон 2017 оны 02 сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Мөн FЗ давхарт ачааны хоёр цахилгаан шатны мотор байрладаг бөгөөд тухайн моторууд байрлаж буй бодит талбайг ... болон манай компани хамтран 36 м.кв гэж хэмжин түрээсийн гэрээ байгуулсан учир талбайн зөрүү гарах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
...ийн хөргүүрийн өрөө болон бараа хүлээн авах талбайд гарсан гэх талбайн зөрүүний хувьд:
... нь бэлэн хувцас, гоо сайхны бараа гэх мэт овор хэмжээ багатай барааг худалдаалах, цөөн хүн өдөрт үйлчлүүлэх концепцоор баригдсан бөгөөд манай компани ...ийн ..., ... давхарт салбар дэлгүүрээ нээж хайпермаркет буюу бүрэн барааны дэлгүүр нээхийн тулд ... болон ... давхрын шалны даац 1 м.кв талбайд 400 кг байсныг 800 кг болгон нэмэгдүүлж хүчитгэх, 2 ширхэг ачааны лифт болон агааржуулалтын иж бүрэн систем нэмэлтээр суурилуулах, бараа хүлээн авах талбай бий болгох зорилгоор өргөтгөл хийх гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалтыг тус худалдааны төвд оруулсан. Тэдгээрийн хоёр нь агааржуулалтын тоног төхөөрөмж байрлах болон бараа хүлээн авах зориулалтаар шинээр баригдсан өргөтгөлийн барилга юм. Эдгээр хоёр өргөтгөлийн барилгыг манай компани өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд манай өмчлөлийн хөрөнгө юм. Тус өргөтгөлүүдийг барихад гарсан зардлыг 2018 оноос 2022 оны хооронд ...-нд төлөх түрээсийн төлбөрөөс тодорхой хувиудаар суутган авч өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, ...-тай 2017 оны 9 сарын 08-ны өдөр №3 дугаар Түрээсийн гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээнд эдгээр өргөтгөлийн барилгыг ... манай компанид түрээслэх талаар ямар нэг заалт байхгүй бөгөөд өмчлөл нь түрээсийн төлбөрөөс тухайн хөрөнгүүдийн өртөг бүрэн суутгагдаж дууссан тохиолдолд эдгээр хөрөнгийн өмчлөл ...-д шилжихээр тохиролцсон болно. Өмчлөлд нь шилжээгүй байхад түрээсийн төлбөр тогтоох боломжгүй юм. Иймд дээрх тайлбар үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайн зөрүү болон түүний төлбөр 373,510,178 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно.
Түрээсийн гэрээг цуцалсанд тооцуулах тухай нэхэмжлэлээ багасгасан тул энэ талаар тайлбаргүй.
Иймд түрээсийн талбайн зөрүү төлбөр 373,510,178 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: ... түрээсийн төлбөрийн зөрүү шаардах эрхгүй, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...... нь ...-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж ...ийн 3 дугаар давхар /FЗ давхар/-ийн 36 м.кв талбайг 1 сарын 1 м.кв талбайг 60,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр түрээсэлж, В2, ... болон ... давхруудын хооронд бараа зөөдөг хоёр ачааны лифтний мотор, өргөх болон удирдлагын тоног төхөөрөмжийг байршуулсан. Гэтэл тус түрээсийн талбай руу ордог хаалгыг ...-ийн гүйцэтгэх захирлын даалгавраар тус компанийн инженер 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээгдэхгүй хаалганы гадна талд төмөр тавьж гагнасан. Үүнээс болж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ачааны хоёр лифт дараалан гацсан. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ачааны лифт гацахад ачааны лифтний удирдлагын тоног төхөөрөмж байрладаг тус түрээсийн хаалгыг нь гагнаснаас болж орж чадахгүй байсан учир хажуу талын түрээслэгч дахин лангуугаа зайлуулж байж удирдлагын өрөөнд нэвтэрч гацааг нь гаргасан. 2021 оны 8 дугаар 30-ны өдөр ачааны лифт гацахад хажуу талын түрээслэгч дахин лангуугаа зайлуулж зэргэлдээх ачааны лифтний удирдлагын тоног төхөөрөмж байрладаг түрээсийн талбайд нэвтрүүлэхгүй гэсэн учир нэг ачааны лифтээр бараагаа зөөсний улмаас барааны лангуун дээрх дүүргэлт багасаж, дэлгүүрийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл үүссэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг тус тус үндэслэн ...-ийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний дагуу ...д түрээслэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ таслан зогсоохыг ...-нд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...-ийн 2016.12.28-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-нд Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний үндсэн дээр түрээсэлдэг ...ийн 3 дугаар давхрын ачааны хоёр лифтний мотор, өргөх болон удирдлагын тоног төхөөрөмж байрладаг талбай руу орох хаалгыг ... нь 2021.08.25-ны өдөр гагнасантай холбоотойгоор дээр дурдсан түрээсийн гэрээний дагуу түрээслэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ таслан зогсоохыг ...-нд даалгах сөрөг нэхэмжлэлийг ... нь 2021.10.04-ний өдөр гаргасан. ...-ийн холбогдох албан тушаалтнууд Имарт Хороолол салбар дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой доголдол гарч байгаа талаар удаа дараа тайлбарлаж, хүсэлт тавьсны үндсэн дээр сар гаруй хугацааны дараа тус талбай руу орох хаалгыг гагнасан гагнаасыг ...-иар авахуулсан. Гэтэл ... нь 2022.03.04-ний өдөр ачааны хоёр лифтний мотор, өргөх болон удирдлагын тоног төхөөрөмж байрладаг тус талбай руу орох хаалгыг дахин гагнаж өнөөдрийг хүртэл ачааны лифтний засвар үйлчилгээ хийх боломжгүй болж, ачааны лифт гацсан тохиолдолд тус талбай руу орж гацааг нь гаргах боломжгүй болж Имарт Хороолол салбар дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг тус тус үндэслэн ... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний дагуу ...д түрээслэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ таслан зогсоохыг ...-нд даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл биелэгдсэн. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, гагнасан төмрийг авсан гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: ...-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас ... олгосон итгэмжлэл 1 хуудас, түрээсийн гэрээ 8 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.02.15-ны өдрийн гэрээ 1 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.03.21-ны өдрийн гэрээ 1 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.09.08-ны өдрийн гэрээ 2 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.10.02-ны өдрийн гэрээ 1 хуудас, 2018.09.12-ны өдрийн 18/218 тоот албан бичиг 1 хуудас, 2018.12.18-ны өдрийн 18/655 тоот албан бичиг 1 хуудас, 2019.02.12-ны өдрийн 19/246 тоот албан бичиг 1 хуудас, цахимаар харилцсан зурвас 3 хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.28-ны өдрийн 846 дугаартай шийдвэр 2 хуудас, ажил гүйцэтгэх гэрээ 2 хуудас, 1, 2 давхрын хэмжилтийн байгуулалт нэртэй баримт 4 хуудас, 2017-2019 оны түрээсийн төлбөрийн жагсаалт нэртэй баримт 2 хуудас, ерөнхий захирлын 2018.05.28-ны өдрин дугаар Б/18/72 тоот тушаал 1 хуудас, Нөхцөл тохирох гэрээ 4 хуудас, үл хөдлөх хөрөнгийг харилцагч буцаан худалдан авах нөхцөл нэртэй баримт 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.01-ний өдрийн 4/14246 дугаартай албан тоот 1 хуудас, ...-ийн улсын бүртгэлийн мэдээлэл 2 хуудас, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Скайхайпермаркет ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, түрээсийн гэрээ 8 хуудас, 1 давхрын байгуулалт нэртэй баримт 1 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.02.15-ны өдрийн гэрээ 3 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.03.21-ны өдрийн гэрээ 1 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.09.08-ны өдрийн гэрээ 2 хуудас, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017.10.02-ны өдрийн гэрээ 1 хуудас, 1 давхрын байгуулалт 1 хуудас, 2 давхрын байгуулалт 1 хуудас, цахим зурвас 1 хуудас, Скайхайпермаркет ХХК-ийн Хас банкан дахь 5002123392 дугаартай дансны хуулга 21 хуудас, хаалганы зураг 2 хуудас.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд...-иас гаргасан нотлох баримт: Д.Тамирт олгосон итгэмжлэл 1 хуудас, Хас банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 915 дугаартай захирамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт 595 хуудас, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5231 дугаартай захирамжийн дагуу Цэнхэр дөхөм ХХК-иас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт 11 хуудас, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22567 дугаартай захирамжийн дагуу Эй би эн дизайн ХХК-иас ирүүлсэн тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ 1 хуудас, Стандарт хэмжил зүйн газрын шалгалт тохируулгын гэрчилгээ 1 хуудас, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, шинжээчийн дүгнэлт 9 хуудас, үзлэгийн тэмдэглэл 2 хуудас, гэрч Ж.Алтансувд, шинжээч Д.Баярбат, Ч.Бастөр нарын мэдүүлэг 7 хуудас.
Зохигчдын гаргасан тайлбар, гэрч, шинжээчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ... хариуцагч ...-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцлуулах, 373,510,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... түрээсийн гэрээг цуцлуулах шаардлагаа багасгаж, түрээсийн талбайн зөрүү төлбөрт 373,510,178 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тал гэрээгээр хэмжээг тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд Б.Батчимэг нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 65.1.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
...-ийн ерөнхий захирал ...болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
...-ийн ерөнхий захирал ...2018 оны 5 сарын 28-нд гүйцэтгэх захирлаар Б.Батчимэгийг томилсон тушаал гаргасан байна. /хх-40/
...-ийн ерөнхий захирал ...2019.11.25-нд ..., 2021.09.28-нд ...т, 2021.09.-20-нд ..., 2021.03.25-нд М.Цэндсүрэнд тус тус итгэмжлэл олгожээ. /1хх-9, 4хх-103, 154-155, /
Тус шүүхэд Б.Батчимэгийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж ...захирал 4 удаа итгэмжлэл олгосон байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т-16/01 дугаартай түрээсийн гэрээг 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13-р хороо, ...д байрлах В1 давхрын 565.2 м.кв, ... давхрын 1.504.1 м.кв, ... давхрын 125.5 м.кв, ... давхрын 2,515.7 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэгчид бүрэн барааны дэлгүүрийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэн өгөх, түрээслэгч нь хүлээн авч ашиглах, түрээсийн төлбөрт сард 65,477,250 төгрөгийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна. /1хх-10-17/
2017 оны 2 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, В2 давхрын 216.95 м.кв талбайг 1 м.кв-ыг 7,500 төгрөгөөр түрээслэх, ..., ... давхрын шалны халаалт, плитаг хуулан авах, шалыг бүхэлд нь арматур бүхий бетонон шал хийх, ... давхрын нойлын өрөөг буулгах, түрээсийн талбайн таазны байгуулалтыг буулгахаар тохирсон байна. /1хх-18/
2017 оны 3 сарын 21-ний өдөр түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, ..., ... давхрын шалны халаалт, плитаг хуулан авах, шалыг бүхэлд нь арматур бүхий бетонон шал хийхтэй холбогдон гарах зардлын 50 хувийг түрээслэгч, 50 хувийг түрээслүүлэгч хариуцах, түрээслүүлэгчийн хариуцах 50 хувийн зардлыг түрээслэгч түрээсийн төлбөрөөс суутгахаар тохирсон байна. /1хх-19/
2017 оны 9 сарын 8-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, түрээслэгч худалдааны төвийн зүүн талын техникийн барилгыг 209,364,160 төгрөг, бараа хүлээн авах нэмэлт барилгын ажлыг 58,040,340 төгрөг, бараа хүлээн авах хэсгийн дотор шалыг тэгшлэх ажлыг 22,350,180 төгрөг, бараа хүлээн авах гадна талын бетонон замыг 49,000,000 төгрөг, цахилгаан шатны хонгил барих ажлыг 206,628,053 төгрөг, хоёр ширхэг ачааны цахилгаан шатны хонгил барих ажлыг 311,272,500 төгрөг, хоёр ширхэг ачааны цахилгаан шатны угсралтын ажлын хөлс 33,000,000 төгрөг, дам нуруу болон баганын хүчитгэлийн ажлын гэрээний үнийн дүнгийн 50 хувь 23,700,272 төгрөг, В1, ..., ... давхрын шалны бетоныг хуулж, хүчитгэл хийсэн ажлын хөлсний 50 хувь 89,373,200 төгрөг, нийт 1,002,728,706 төгрөгийг хариуцах, түрээслүүлэгч түрээсийн төлбөрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 01-ний хооронд суутгах замаар төлж дуусгахаар тохирсон байна. /1хх-20-21/
2017 оны 10 сарын 02-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулж, 3 давхрын 36 м.кв талбайг 1 м.кв-ыг 1 сарын 60,000 төгрөгөөр гэрээнд заасан үйл ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн түрээслэхээр тохирсон байна. /1хх-22/
...-ийн ...-тай байгуулсан 2016 оны 12 сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээ, 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 01, 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 2, 2017 оны 9 сарын 8-ны өдрийн 3 тоот "түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 139 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /1хх-98-101, 5хх-47/
Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
2016.12.28-ны өдрөөс хойш 2017.09.28-ны өдрийг хүртэл худалдааны талбайд засвар хийж, энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцоогүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээ болон талууд тохирсноор түрээслүүлэгч тал болох ... өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13-р хороо, ...д байрлах В1 давхрын 565.2 м.кв, ... давхрын 1.504.1 м.кв, ... давхрын 125.5 м.кв, ... давхрын 2,515.7 м.кв, В2 давхрын 216.95 м.кв, 3 давхрын 36 м.кв талбайг тус тус түрээслэгчид бүрэн барааны дэлгүүрийн зориулалтаар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар 2017 оны 9 сарын 28-ны өдрөөс шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Түрээслэгч тал болох ... 2017 оны 9 сарын 28-ны өдрөөс 1 сард
В1 давхрын 565.2 м.кв*7,500 төгрөг= 4,239,000 төгрөг,
... давхрын 1.504.1 м.кв*15,000=22,561,500 төгрөг,
... давхрын 125.5 м.кв*7,500=941,250 төгрөг,
... давхрын 2,515.7 м.кв*15,000=37,735,500 төгрөг,
В2 давхрын 216.95 м.кв*7,500=1,627,125 төгрөг,
3 давхрын 36 м.кв*60,000=2,160,000 төгрөг, нийт 69,264,375 төгрөгийг төлж эхэлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...худалдааны төвийг шүүхийн шийдвэрийн дагуу Хас банкны өмчлөлд шилжүүлэхэд хэмжилт хийлгэж, ... 1,333 м.кв талбай илүү ашиглаж байгааг мэдсэн энэ зөрүү 17,437,650 төгрөгийг 2017.09.28-ны өдрөөс 2019.04.30-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд 331,315,350 төгрөг, 2019.05 сараас 2019.11 сар хүртэлх зөрүү 86,597,475 төгрөгөөс төлсөн 44,402,647 төгрөгийг хасаж, үлдэх 42,194,828 төгрөг, нийт 373,510,178 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... гэрээ болон хавсралт зургаар хэмжээг тохирсон, шилэн павильон, тусгаарлах ханын хэмжээг түрээсийн гэрээ байгуулахдаа хасаж тооцсон, одоо тусгаарлах ханануудыг аваад ашиглаж байгаа учир хэмжээнд зөрүү гарсан ... гэж тайлбарлаж байна.
...-ийн өмчлөлөөс Хас банк ХХК-ийн өмчлөлд
-Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ….тоот хаягт байрлах 88.6м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
-Эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй, … тоот хаягт байрлах 180м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
-Эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй, … тоот хаягт байрлах 223.9м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
- Эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй, ….. тоот хаягт байрлах 285.6м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
- Эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй, ….тоот хаягт байрлах 186.7м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
- Эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй, …. тоот хаягт байрлах 256.7м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
- Эрхийн улсын бүртгэлийн …. дугаарт Баянгол дүүргийн …. тоот хаягт байрлах 2034.6м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай,
-Эрхийн улсын бүртгэлийн …. дугаарт Баянгол дүүргийн …. тоот хаягт байрлах 1870м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг тус тус шилжиж бүртгэгдсэн болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн …. дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /1хх-98-250, 2хх-1-250, 3хх1-193/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...... түрээсийн гэрээний дагуу шаардах эрхгүй... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний талбай Хас банкны өмчлөлд шилжсэн хэдий ч нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
... түрээсийн төлбөрийг ...-ийн зөвшөөрлөөр 2019 оны 5 сараас хойш Хас банк уруу шилжүүлж байгаа болох нь зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Түрээсийн гэрээг ...-ийн зүгээс ашиг орлох зорилго байгуулсан байх ба ... Уулс дөл ХХК-ийн хэмжилт хийлгэсэн баримтыг үндэслэн зөрүүг хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус нийцэхгүй байна.
Түрээсийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тохирсон түрээслэх талбайн хэмжээг хэрэгт авагдсан Уулс дөл ХХК, Цэнхэр төхөм ХХК, Эй би эн дизайн ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтүүдээр тооцох үндэслэлгүй гэж үзэв.
Хууль болон гэрээнд зааснаар түрээслэгчид 373,510,178 төгрөг төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэн, хариуцагч ...-д холбогдуулан гаргасан түрээсийн талбайн зөрүү төлбөрт 373,510,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...-ийн түрээсийн гэрээний дагуу ...д түрээслэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ таслан зогсоохыг ...-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ ...-ийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг эзэмших, ашиглах, бүрэн барааны хапермаркетийн үйл ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч ...-д даалгах гэж тодруулсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.
...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хаалга гагнасан төмрийг авсан... гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ үргэлжилж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Талууд 3 давхрын 36 м.кв талбайг 1 м.кв-ыг 1 сарын 60,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон болох нь үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дүгнэсэн.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д Хөлслүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ:
288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;
288.1.4.хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг гэж заажээ.
...ийн ачааны 2 лифтний мотор, өргөх болон удирдлагын тоног төхөөрөмж байрладаг 3 давхрын 36 м.кв талбай уруу орох хаалгыг гагнаснаар ачааны лифтний засвар үйлчилгээ хийх, улмаар ачааны лифт гацсан тохиолдолд тус талбай уруу орж гацааг нь гаргах боломжгүй болгосон үйлдлийг ... гаргасан болох нь ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч Ж.Алтансувдын мэдүүлэг, гагнасан хаалганы зураг зэргээр тогтоогдож байна.
... түрээсийн гэрээнд заасан 36 м.кв талбайг ... эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, хаалгыг гагнасан нь гэрээ болон хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ...-ийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг эзэмших, ашиглах, бүрэн барааны хапермаркетийн үйл ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч ...-д даалгахаар шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын болон зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-д холбогдуулан гаргасан түрээсийн талбайн зөрүү төлбөрт 373,510,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ...-ийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг эзэмших, ашиглах, бүрэн барааны хапермаркетийн үйл ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч ...-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,095,700 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, ...-иас 70,200 төгрөгийг гаргуулж ...-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/07389 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ