| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01688/И |
| Дугаар | 102/ШШ2024/01539 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/01539
| 2024 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/01539 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 379.372 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Б ХХК манай харилцагч бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан бараа бүтээгдэхүүнийг үнэ 318.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Дээрх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр 3180.000 төгрөг, алданги 60.572 төгрөг нийт 379.372 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлага 379.372 төгөргийг бүрэн төлсөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 379.372 төгөргийг хариуцагч Б ХХК төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 379.372 төгөргийг хариуцагч Б ХХК төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.031 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6.061 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 6.016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА