Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/00703

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Г”  ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8.949.453 төгрөг 02 мөнгийг, хариуцагч Д.Б

          -2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг

          -2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг

            -2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг

            -2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.480.000 төгрөг

            -2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2.480.000 төгрөг

          -2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2.489.453 төгрөг 02 мөнгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.142 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79.071 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 79.071 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА