Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, С.Н*******

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмжийн зарим хэсгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, олгоогүй тэтгэмжийн зөрүү *******,*******,******* төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, С.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

..Монголын Улсын Ерөнхийлөгчийн 0 оны 05 дугаар сарын -ний өдрийн ******* дугаар зарлигаар *******ыг Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

..Улмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 0 оны 08 дугаар сарын -ны өдрийн дугаар тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9, 8 дугаар зүйлийн, 8., Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 0 оны ******* дугаар зарлигийг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******ад нэг удаагийн буцалтгүй тусламж ,, // төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

.3. *******аас 0 оны 09 дүгээр сарын -ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмжийн зарим хэсгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, олгоогүй тэтгэмжийн зөрүү ,, төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

..Нэхэмжлэл гаргагчаас 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмжийн зарим хэсгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, олгоогүй тэтгэмжийн зөрүү *******,*******,******* төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах” гэж багасгасан. 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

.. Нэхэмжлэгч *******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

“******* би Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэр тогтоох насанд хүрсэн үндэслэлээр Ерөнхийлөгчийн 03 оны 05 дугаар сарын -ний өдрийн зарлигаар ажлаас чөлөөлөгдсөн ба Монгол улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах ёстой юм. Гэтэл шүүх тэтгэмжийг өгөхгүй байсаар 8 дугаар сар хүргэсэн ба шүүгчийн үндсэн цалингаар тооцсон гэж *******,,******* төгрөгийг 3-ны өдөр дансанд шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг одоо хүртэл өгөхгүй байх ба өгөх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсан боловч хариу ч өгөхгүй байсаар байх тул шүүхэд хандаж байна.

Энэ асуудлаар маргаж, хэд хэдэн шүүгчид урьд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн ба 36 сарын тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн шүүгчдийн нэхэмжлэлтэй хэргүүдийг судалж үзэхэд нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн үндэслэл ижил, нэхэмжлэгчийн цалин хөлсний тооцоолол дээр талууд маргаагүй, нэхэмжилсэн хэмжээгээр хангагдан шийдвэрлэгдсэн байна. Шийдвэрүүд дээд шатны шүүхээр хянагдсан байна. (Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 03 оны дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 03 оны дугаар сарын 3-ны өдрийн дугаар магадлал, Дээд шүүхийн 0 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн дугаар тогтоол)

Тэтгэмжийг үндсэн цалин, нэмэгдлээс тооцож олгох асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн боловч хариуцагч үүнийг мөрдөхгүй байна. Харин тэтгэмжийг ямар цаг хугацаанаас тооцохыг Дээд шүүх дүгнээгүй. (талууд маргаагүй гэж)

Миний хувьд, 36 сарын тэтгэмжийг шүүгч тэтгэвэрт гарах үед авч байсан дундаж цалин (үндсэн цалин+нэмэгдэл)-гаас тооцож авах ёстой гэж үзэж байна.

Тэгтэл Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 36 сарын (3жил) цалингийн дунджаар тэтгэмжийг тооцно гэж ямар хууль, журмыг баримталж буй нь ойлгомжгүйгээр үндсэн цалинг ч дутуу бодсон байна. Миний бие шүүгчийн цалин нэмэгдсэн үед ажлаас чөлөөлөгдсөн тул тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдөх үед авч байсан үндсэн цалин, нэмэгдлийн дунджаар тооцож авна гэж үзэж байгаа.

Өөрийн үзлийг дараахь зүйлүүдээр үндэслэж байгаа юм. Үүнд:

-Ер нь Шүүхийн тухай хуульд “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож.” гэсэн хатуу зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт ямар ч хоёрдмол (сонгох) санааг агуулаагүй бөгөөд өөр бусад хуулиас ишлэх зүйл ч байхгүй юм. 

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.-т “ Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.”, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.-т “Авлигатай тэмцэх газарт 0-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудад “0 доошгүй жил ажиллах”, “үндсэн цалин”, “ажилласан хугацааг нь үндэслэн тооцож”, “албан тушаалын цалин”, “36 сар хүртэл цалинтай тэнцэх (36 сар хүрэхгүй байж болох)” гэхчлэн зааж байна.

-Шүүхийн тухай хуулиар тэтгэмж авч буй шүүгчдэд ийм заалтууд үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч урьд нь ямар цалин авч байсан, шүүгч болоод хэдэн жил ажиллаж буй нь хамаатай биш, тэтгэвэрт гарах үед авч байсан сарын дундаж цалинг 36 сараар тооцож тэтгэмж авах хуулийн зохицуулалт байна. Энэ нь шүүгчийн тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагатай холбоотой юм.

Шүүгчийн 36 сарын тэтгэмжийг хуульд ингэж онцгойлж заасны учир холбогдлыг Дээд шүүхийн 0 оны дүгээр тогтоолд тайлбарлахдаа: 

Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх заалт нь шүүгчийн нийгмийн баталгааны нэг төрөл бөгөөд шүүгчийг олон жил тогтвор суурьшилтай ажиллах эдийн засгийн үндсэн баталгаа болж, шүүн таслах ажиллагааг хариуцлагатай, үнэнч шударгаар хэрэгжүүлэх, албан үүргээс чөлөөлөгдсөн үед дэмжих зорилготой нэг удаагийн арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл нэг удаагийн тэтгэмжийг шүүгчийн гүйцэтгэсэн шүүн таслах үйл ажиллагааны үндсэн чиг үүргээс салгаж ойлгох боломжгүй буюу шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой шууд холбоотой, тэтгэвэрт гарах зэрэг цаг хугацааны шалгуураас хамаарахгүйгээр албан үүрэгтэй холбоотой албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцыг өөрт болон бусдад ашиглуулах, давуу байдал олгох, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцааг бусад этгээдтэй үүсгэх зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байна гэжээ.

Дээрх нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, тухайлбал, “Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний дүгээр зүйлийн .-т Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой, “Шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай” Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 00 оны дүгээр зөвлөмжийн Дүгнэлтийн 8-д Шүүгч.тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой гэсэн зарчмуудад нийцэж байгаа юм.

-Хуулиар ингэж тодорхой заасан асуудлыг, хамаарах боломжгүй журмыг үндэслэж тайлбарлан шийдвэрлэх боломжгүй.

Жишээ нь, Засгийн газрын 09 оны 0 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” гэж бий. Энэ журмыг Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид уг хуулийн 60.-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход мөрдөх ба энэ нь шүүгчид олгох тэтгэмжийн асуудалд хамаарахгүй журам. Шүүхийн тухай хуульд зааснаар 60 насанд (Төрийн албаны тухай хуулиар тэтгэврийн дээд нас 65) хүрмэгц шүүгчийг тэтгэвэрт гаргаж байгаа ба тэтгэмжийн талаар ч тусгай зохицуулалт бий талаар дээр тодорхой тэмдэглэсэн. Тэгээд ч энэ журмын .-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заажээ. Иймд энэ журамд заасан тусламжийг 3 жилийн үндсэн цалингийн дунджаас тооцож бодох зохицуулалт шүүгч нарт үйлчлэхгүй юм. Ер нь энэ журмын гол үзэл санаа нь хүний төрийн албанд ажилласан хугацаатай нь хамааралтайгаар 36 сарын үндсэн цалингаас нь хэтрэхгүй хэмжээний тусламжийг үзүүлэх явдал. Гэтэл Шүүхийн тухай хуулиар шуугч 36 сар хүрэхгүй хугацаагаар ажиллаад тэтгэвэрт гарсан ч 36 сарын тэтгэмжээ бүрэн авна, илт өөр зохицуулалтууд байгааг харж болно. 

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 0 оны дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаартай тушаалаар баталсан “Дундаж хөлс тодорхойлох журам” байдаг ба энэ журам нь зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход баримтлагддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход хамаарахгүй болохыг журмын ., .-т заажээ.

Ажиллаж буй ажилтнуудад нэмэгдэл хөлс (илүү цаг, шөнийн цаг, амралтын өдөр ажиллах г.м), тэтгэмж (нярай хүүхэд үрчилж авах), нөхөн төлбөр (ажилтан болон ажилтны ар гэрт олгох) олгох, ажилтанд эд хөрөнгийн хохирол хүлээлгэх зэрэгт дундаж хөлс тодорхойлох шаардлага үүсдэг, үүнд “нэг сарын дундаж цалин хөлс” “нэг өдрийн дундаж цалин хөлс”, “нэг цагийн дундаж цалин хөлс” гэсэн ойлголтууд гарч ирдэг, үүнийг уг журмаар тайлбарласан байна. Журам-ын .-д ажилтны дундаж цалин хөлсийг дараахь байдлаар тодорхойлно:

..-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж,

..-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж,

..3-т нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно гэжээ.

“Нэг сарын дундаж цалин хөлс” нь заавал тодорхой хугацаагаар ажилласантай холбогдохгүй байж болно, тийм ч учраас Дээд шүүх Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9-д заасан “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож...” гэдгийг цалингийн бүрдэл хэсэгтэй нь (үндсэн цалин+нэмэгдэл) холбож тайлбарласан байна.

-Бусад шүүгчдийн хувьд, тэтгэвэрт гарах үед авч байсан сарын үндсэн цалин, нэмэгдлээсээ тооцож, тэтгэмжийн зөрүүгээ нэхэмжилж, шүүх хангаж шийдвэрлэсэн практик байна. Тухайлбал,

Шүүгчийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдөх үед авч байсан дундаж цалингаар ,,*******+,,*******(65%)=.85.******* (шийдвэр 0 оны дүгээр сарын 09 –ний өдрийн 8), 3.*******,*******+,,*******(65%)=..******* (шийдвэр 0 оны дүгээр сарын -ны өдрийн ) гэж шийдвэрлэсэн шийдвэрүүд байна.

******* миний тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэрт гарахад авч байсан үндсэн цалин ,*******,******* төгрөг нэмэгдлээс тооцон бодож олгоно уу. 

Тооцоог гаргавал, ,*******,******* төгрөг дээр ,,(65%) нэмээд ,99, төгрөгийн 36 сараар бодоход 6,85, төгрөг авахаас над руу шилжүүлсэн *******,,******* төгрөгийг хасаж, ,, төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоогүй байна” гэв. 

.. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Шүүхийн ерөнхий зөвлөл дутуу олгосон. Үндсэн цалингийн хэмжээгээр буюу нэмэгдэл цалингийн хэмжээгээр олголгүй дутуу олгосон. Үүнтэй холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр мөн гарсан. Тиймээс олгох боломжтой байхад олгохгүй байгаа эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаж байна. Нэгдүгээр шаардлагын тухайд олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болгох, хоёрдугаар шаардлага нь дутуу олгосон ,,0 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүгчийг тэтгэвэрт нь гарахад олгох сарын дундаж цалингийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9-т зааснаар зохицуулж байгаа. Дээд шүүхээс үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн нийлбэрээр тооцно гэж тайлбарласан. 0 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоол гарсан. 0 дугаар сарын 9-ний өдрөөс хойш сарын дундаж цалинг тооцохдоо нэмэгдлийг тооцож байх тогтоол гаргаж байсан юм байна лээ. Уг тогтоол хэргийн материалд байгаа. Гэвч энэ тогтоолоо хэрэгжүүлэхгүй байна. Тогтоолын дагуу нэмэгдэл цалин хөлсийг тооцож дутуу олгосон тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхгүй гаргаж байна. Цалингийн хэмжээг нийгмийн даатгалд төлсөн дүнгээр бодсон. Нийгмийн даатгалд хоолны мөнгө орсон байгаа юм. Гэтэл тэтгэмж бодсон дүнд хоолны мөнгө оруулахгүй гэж хариуцагч тал тайлбарлаад байгаа юм. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа учраас бүх нэмэгдэл цалин хөлс ороод дунджаар нь бодсон. Тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалд шивэгдсэн цалин хөлсний дунджаар бодогддог юм байна лээ. Дээд шүүхийн 0 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн дүгээр тогтоол, 0 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар гэсэн тогтоол байгаа.” гэв. 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 

“Нэг.Шүүхийн Ерөнхий Зөвлөлд холбогдуулан иргэн *******аас “тэтгэмжийн зөрүү ,86, төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

.Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

..Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дүгээр зүйлийн ..3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 05 оны 0, 03 оны дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

.. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

... Нэмэгдэл.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 0 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: 

-Улсын Их Хурлын 0 оны 0 дүгээр тогтоолын дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл / Улсын Их Хурлын 0 тогтоолын дүгээр хавсралт/ 

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл / Улсын Их Хурлын 0 тогтоолын дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

... Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсгийн ".... авч байсан сарын дундаж цалин.."нь УИХ-ын 05 оны 0, 03 оны дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 05 оны 0, 03 оны дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Хоёр.Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмжийн зарим хэсгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт заасан “..сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 05 оны 0, 03 оны дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, Монгол улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, тус шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмжийн санхүүжилтийг суулгаж өгсөн.

Уг санхүүжилтийн дагуу Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч *******ад нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна.” гэжээ.

3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсгийг Улсын дээд шүүхээс 0 оны 0 дугаар сарын 9-ний өдөр, 0 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд хэлэлцээд шүүгчийн цалин албан тушаалын нэмэгдэл, онцгой зэргийн нэмэгдэл, төрийн алба хаасны нэмэгдэл, докторын зэргийн нэмэгдэл зэргээс бүрдэнэ. Энэ бүрэлдэхүүнээс шүүгчийг тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг тооцож үзсэн. Тооцож үзэхэд ,3, төгрөг гэсэн дүн гарсан. Энэ дүнд хоол, унааны мөнгийг тооцоогүй. Учир нь Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд ороогүй, мөн тухайн хүнийг ажилдаа ирж ажиллаж байгаа нөхцөлд нь хоолны болон унааны хөнгөлөлт олгож байгаа хөнгөлөлт учраас орох боломжгүй. Тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход хөнгөлөлтийг цалингийн бүрэлдэхүүнд оруулж тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. ,3, төгрөгийн тэтгэмж олгох байсан. Үүний дутуу олгосон зөрүү нь ,83, төгрөг гарч байгаа юм.” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайдаас ирсэн бичиг дээр хэсэг өгүүлбэр дурдагдсан байдаг. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нэр бүхий шүүгчдийн холбогдох тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан ажлын, онцгой нөхцөлийн, төрийн албан хаасан хугацааны, докторын зэргийг оруулан тооцож тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой гэж дурдсан байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монголын Улсын Ерөнхийлөгчийн 0 оны 05 дугаар сарын -ний өдрийн ******* дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

.*******ад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 0 оны 08 дугаар сарын -ны өдрийн дугаар тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж ,, // төгрөгийг олгожээ.

3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 0 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0/ дугаар албан бичгээр “...Монгол Улсын Их Хурлын 03 оны дугаар сарын 8-ны өдрийн дугаар тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг 0 оны дүгээр сарын 0-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 0 оны төсөвт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон нэг удаа олгох тэтгэмжийг 03 оны байдлаар төлөвлөн тусгасан бөгөөд одоогоор Танд *******,*******,******* төгрөгийн тэтгэмжийг олгоод байна ... Таны сүүлийн 36 сарын цалингийн дунджаар тооцсон тэтгэмжээс 8,, төгрөгийг 0 оны батлагдсан төсөвтөө багтаан олгохоор 0 оны 5 дугаар сарын 3-ний өдөр 0/08 дугаар, 6 дугаар сарын -ны өдөр 0/9 дүгээр албан бичгээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монгол Улсын Сангийн сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн сайд төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуг 0 оны 0 дугаар сарын 3-ний өдрийн албан бичгээр ... ирүүлсэн болно” гэсэн хариуг өгчээ.

. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

Засгийн газрын 09 оны 0 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын .-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, дугаар зүйлийн .9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаар, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг нийтлэг байдлаар сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин хууль тогтоогчоос Монгол Улсын шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор нарийвчлан зохицуулсан байна.

6. Энэ талаар Улсын дээд шүүхийн 0 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн дүгээр тогтоолд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно..., шүүгчийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн албан тушаалын гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

.Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., дугаар зүйлийн .9-д “шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй” гэж заасныг зохих ёсоор хэрэглүүлээгүй, нэхэмжлэгч *******ын өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг Улсын Их Хурлын 05 оны Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 0 дүгээр тогтоолын хавсралтын 5-д заасан анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалин ,,******* төгрөгөөс тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

8.Хариуцагч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дүгээр зүйлийн .-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 6.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;”, ..-т “шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;, ..5-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах” гэж заасан үүргээ бүрэн биелүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

9.Иймд нэхэмжлэгч *******ын “...олгоогүй тэтгэмжийн зөрүү *******,*******,******* төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг зохих ёсоор тооцон олгоогүйг хууль бус болохыг тогтоож, ,83, // төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3., 06.3., 06.3.3-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., дугаар зүйлийн .9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын “...олгоогүй тэтгэмжийн зөрүү *******,*******,******* төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг зохих ёсоор тооцон олгоогүйг хууль бус болохыг тогтоож, ,83, // төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН