| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00419/И |
| Дугаар | 102/ШШ2023/00694 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00694
| 2023 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2023/00694 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” банк ХХК нэхэмжлэлийн шаардлага 65.164.980 төгрөгийнхөө 5.164.980 төгрөгнөөс татгалзаж, 60.000.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Б, Д.Г нар 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553.974 төгрөг 90 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 276.987 төгрөг 45 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 276.987 төгрөг 45 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА