Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01534

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01534

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 227.095.684 төгрөгийг хариуцагч М ХХК, О.Т нар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 63.547.842 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 63.547.842 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг А групп ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын амны 17091/0 дугаар байрны 0 тоот, гжрчилгээний 0, улсын бүртгэлийн эрхийн 0 дугаартай, 82.25 метр квадрат талбайтай, аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.363.628 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 681.814 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 681.814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА