| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0013/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг (ҮД:1280),
хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),
хохирогч *******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003290064 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,, тоотод оршин суух,
1. 1991 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,
2. аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй*******чүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
3. Нийслэлийн дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй*******чүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үедны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ *******тай маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед, Гандан-Уулын 6 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн Д.ын гэрт Д., ******* нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хохирогч ******* “тантай хамт явахаар утас алга болоод байдаг талтай” гэснээс болж хоорондоо маргалдан барьцалдахад Б.******* “хоёулаа гадагшаа гаръя” гээд хашааны үүдэнд гарч баруун гараа атгаж байгаад *******ийн шанаа руу нь нэг удаа цохиж, газар унахад хөлөөрөө нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөж биед нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой ын хамт гудамжаар явж байхад ******* таарсан. ******* дэлгүүрээс нэг шил архи авч ын гэрт очиж бид гурав архиа уусан. бид хоёр гар утаснаас болж маргалдаж, гадаа гарахад ******* миний куртикны захнаас татахаар нь би эргэж хараад “болиоч чи” гэж хэлээд шанаанд нь нэг удаа цохиход газар унасан. бид хоёр ийг өргөж, машинд суулгасан. архи уугаагүй эрүүл байсан учир би “ийн машиныг бариад гэрт нь хүргээд өгчих” гэж хэлээд , нарыг явуулсан. ... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн: “... оо, ******* хоёр архиа машинд уух гэхээр нь би “оо ахын гэрт орж ууя” гэж хэлээд бид гурав ын гэрт архи ууж байхдаа би ******* ахад хандаж “та миний утсыг аваад явсан, одоо тийм үйлдэл гаргахгүй биз дээ” гэж хэлсэн. Энэ ярианаас болж маргаан үүссэн. ... Б.******* эм тарианы мөнгө 130.000 төгрөгийг төлсөн. Эхнэр хотод ээлжийн ажил хийдэг учир би гэртээ хүүхдээ харж, эмнэлэгт үзүүлж чадаагүй. Б.*******ыг надтай уулзах болов уу гэж бодоод хэсэг хугацаанд хүлээсэн. Б.******* 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр надтай уулзаад “шүүхэд гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчих, би эмчилгээний зардлыг төлнө” гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрч “нотариат оръё” гэсэн. Манай эхнэр “уг гэмтэлд удаан хугацааны эмчилгээ хийгдэхгүй байх, эмчилгээний төлбөрийг бүгдийг авна” гэж хэлсэн асуудал дээр үл ойлголцол үүсч гомдолгүй гэх бичиг хийж өгөөгүй. Эрүүний гэмтэл удвал ясны севс болно. Яаралтай хагалгаанд орохгүй бол эрүү хойшоо суух, хазах, зажлахад хүндрэл үүснэ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч *******ийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... тэгээд гадаа маргалдаж байгаад ******* намайг баруун гараараа шанаа руу нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би “******* ах аа больё больё” гэсэн чинь “пизда минь” гээд гутлаараа нүүр лүү хэд хэдэн удаа дэвсэж зодсон. Тэгэхээр нь би “больё, та эрүү хугалаад хаячих шиг боллоо” гэсэн чинь оо хажуунаас *******ыг салгаад оо ахыг би “та намайг хүргээд өгөөч” гээд гэртээ хүргүүлсэн. ... Би *******тай өмнө нь хамт архи ууж яваад утсаа алдаж байсан тул “тантай явахаар утас алга болоод байдаг талтай” гэснээс болоод л бид хоёр хоорондоо маргалдаж намайг ******* зодох болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 56 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... тэгээд манай гэрт очоод *******, нар л архиа хувааж ууцгаасан. Тэгээд ууж байхдаа тэр хоёр 2-3 жилийн өмнө бас манай гэрт архи ууж байгаад ийн гар утас нь алга болсон гээд маргалдаад пизда наахуу дээрээ тулаад босож ирээд хоорондоо барилцаад авсан. Тэгтэл ******* “хоёулаа гадагшаа гаръя” гээд зууралдаад гарсан. Тэгээд би араас нь гараад хашааныхаа хаалгыг хааж байтал тэр хоёр зууралдаж байснаа ******* ийг нэг удаа цохиход газарт уначихсан, тэгэхээр нь би хаалгаа хаачихаад “яаж байгаа юм бэ та хоёр” гээд яваад очсон. Тэр хооронд бол ******* ийг яаж цохиж зодсоныг бол хараагүй. Намайг очиход ийн хамар амнаас нь цус гарчихсан зодуулсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/601 тоот:
1. *******ийн
2. Дээрх
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... тэгснээ 2-3 жилийн өмнө бид гурав яг хамт архи ууж байхдаа утсаа алдсанаа намайг хардаж нэхээд байхаар нь би уурласан. Тэгээд тэгээд бид хоёр маргалдаад барилцаж аваад салцгаасан. Тэгээд би “за за явъя” гээд гарсан чинь араас гарсан, бид хоёрын араас оо гарсан. Тэгээд оо хашааны хаалгаа түгжих гээд түчигнээд зогсож байтал куртикны захаас зулгаагаад татахаар нь би баруун гараа атгаж байгаад ийн шанаа руу нь цохьсон чинь газарт түг гээд л уначихсан. Харин өшиглөж дэвсээгүй, өөрөө намайг өшиглөсөн гээд байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 57-58 дугаар тал/,
Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/,
Б.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/,
Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34, 38-55 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******ийн эмчилгээний зардалд 130.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч шүүгдэгч нар харилцан тохиролцож хохирогчоос эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.174.300 төгрөгийг шүүгдэгч 2 сарын дотор буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулахаар шийдэв.
Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ийн *******ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******ад оногдуулсан торгох ялыг 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас нөхөн төлөхөө илэрхийлсэн 2.174.300 (хоёр сая нэг зуун далан дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг 2 сарын дотор буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд гаргуулан хохирогч *******т олгосугай
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ