Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01531

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01531

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 77.981.235 төгрөг 48 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Ж.Ч 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, сар бүрийн 07-ны өдөр 4.900.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4.881.235 төгрөг 48 мөнгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Hyundai universe маркийн улсын 0000-УНП, арлын KMJKJ18LPAC000000 дугаартай автобусаар хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.857 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 273.928 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 273.928 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА