Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00120

 

   

     М, Э нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2016/0070/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Л.Оюунтуяа

            Ялтан                                     Л.М, Б.Э

            Ялтны өмгөөлөгч                            Д.Энхбаяр

            Хохирогч                                           Б.Ууганзаяа

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ц.Алтангадас нарт хянан шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой, М, Э нарт холбогдох, 201514000580 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Л.М, Б.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, "Апу трейнг" ХХК-ний Орхон аймаг дахь салбарт ачигч ажилтай, ам бүл 5, ээж, эгч, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 24-34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Э.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Од дөл” ХХК-ний Энержи катеринг хоолны газарт мах бэлтгэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 26-07 тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны

03 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Бөмбөө овогт Л.М.

 

Шүүгдэгч Л.М, Б.Э нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 10 дугаар гудамжны 01 тоот хашаанд дутуу баригдсан байшин дотор хохирогч Б.У зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, шүүгдэгч Л.М нь өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх замаар Б.Ууганзаяад бэлгийн замын халдварт тэмбүү өвчин халдаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1.д тус тус зааснаар шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Бөмбөө овгийн Л.Б, Боржигон овгийн Б.Эд нарыг бүлэглэн хүч хэрэглэн бусдыг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6.д зааснаар шүүгдэгч Л.М, Б.Э нарыг тус бүрийг 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Л.М, Б.Э нарт оногдуулсан тус бүрийн 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх ягаан өнгийн юүдэнтэй эмэгтэй хүрэм, цагаан өнгийн фудболк, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй эмэгтэй хүний гутал, эмэгтэй хүний цайвар өнгийн дотоож, ногоон өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1.д тус тус зааснаар шүүгдэгч Л.М 146.200 төгрөг, шүүгдэгч Б.Э 146.200 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-38 тоотод оршин суух Б.У олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Б.Э нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.М, Б.Э нар давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Л.М, Б.Э бид хоёр 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.У бүлэглэн хүчиндсэн зүйл байхгүй байхад шүүх ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан.

 

Хохирогч нь Л.М өөрөө хүсч дээр нь гарч сууж секс хийсэн. Хүчиндүүлж байгаа хүн хүчиндэж байгаа хүн дээрээ гарч сууж өөрөө хөдөлж секс хийж болох уу. Шүүх энэ байдлыг тал бүрээс нь ялгаж салгаж авч үзсэнгүй.  

 

Шүүгдэгч Б.Э бол хохирогчийг хүчиндээгүй. Л.М хохирогч Б.У нараас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн. Харин Б.Э бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Б.Э өвчин илрээгүй нь гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь хангалттай нотлогдож байна.

 

Мөн хохирогч өөрөө гар утасныхаа гэрлийг тусгаж бидэнд гэрээ зааж ирүүлсэн атлаа биднийг өөрсдөө гэрийн гадаа ирж дуудсан гэж худал мэдүүлсэн.

 

Иймд бидний үйлдсэн хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул ялтан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М, Б.Э нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 10 дугаар гудамжны 01 тоот хашаанд дутуу баригдсан байшин дотор хохирогч Б.Ууганзаяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэн хурьцал үйлдсэн болох нь ялтан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 1020 дугаар дүгнэлт, шинжээчийн 520 дугаар дүгнэлт, шинжээчийн 33 дугаар дүгнэлт, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Орхон аймгийн Прокурорын газраас ялтан Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У ...Б.Э намайг цохиж зодсон нь үнэн. Одоо бодоход намайг хүчиндээгүй юм байна лээ. Үүнд эргэлзэж байна. Тухайн үед сандарч айсан байсан... гэж мэдүүлж байгаа боловч

 

Хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...М-ын найз нь энэ ямар шазруун хулгайч вэ гээд намайг алгадаж унагаад хөнжлөөр дарж байгаад тэр залуу нь намайг хүчиндсэн, би эсэргүүцээд дийлэхгүй миний хувцсыг ураад хаячихсан. Тэр залуу нь эхлээд нэг удаа надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Дараа нь М-ыгоо чи орооч гээд М нь хувцсаа тайлаад миний хувцсыг тайлаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд ээлжлээд хоёулаа надтай гурав, гурван удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон... /хх-ийн 7-р хуудас/,

 

...Б.Э намайг алгадаад, хана мөргүүлээд элдвээр доромжлоод байсан. Тэгээд тэнд байсан хөнжлийг аваад миний хоёр гарыг ардаа бариад өмдийг минь шувт тайлаад миний араас хийсэн. Тэгэхээр нь би хүзүү амыг нь маажсан. Тэгтэл намайг 2-3 дэвсэлсэн. Тэгэхээр нь би айсан. Би цагдаад өгнө дөө гэсэн чинь чи цагдаагаа дуудчих гэсэн. Чи зодож нүдүүлэхгүй ингээд хэвтэж байхгүй яасан юм бэ гэсэн. Б.Э нь хамаг хувцсыг минь тайлаад гадаа гаргаад шидсэн. Б.Э өөрөө нэлээн согтуу байсан... гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 241-р хуудас/,

 

Гэрч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны орчимд гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд эхнэр маань юм яриагүй, нүүр ам нь хөхөрсөн, хөл гар нь хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэхэд хүн зодсон гээд өөр тодорхой юм яриагүй, цагдаад гомдол гаргасан байгаа гэж байсан. Тэгээд намайг гэртээ унтаж байхад өглөө хашааны хаалга нүдэхээр нь гараад очиход нэг залуу танай эхнэртэй цуг ажилладаг, ажлын газрын хүн байгаа юм гээд тортой зүйл барьж орж ирсэн. Би бодохдоо ажлын хүмүүс нь эргэж тойрч яваа юм байх гэж бодоод дуугарахгүй, ярьдаг газраа ярина биз гэсэн. Тэгээд нөгөө залуу гарсанаа бас нэг залуутай хамт хоёулаа орж ирээд гэнэтхэн уйлж унжаад ах аа таньд хашаа байшингаа өгье, машин тэргээ өгье, эхнэр хүүхэдтэй минь үлдээгээд өгөөч гээд гуйгаад байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 154-р хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Иймд ялтан Л.М, Б.Э нар “...хохирогч нь Л.М-той бол өөрөө хүсч дээр нь гарч сууж секс хийсэн. Хүчиндүүлж байгаа хүн хүчиндэж байгаа хүн дээрээ гарч сууж өөрөө хөдөлж секс хийж болох уу. Шүүх энэ байдлыг тал бүрээс нь ялгаж салгаж авч үзсэнгүй. Б.Э-оос өвчин илрээгүй нь гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь хангалттай нотлогдож байна...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.М, Б.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.