Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/00748

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22.217.046 төгрөгийг, хариуцагч А.Т  

             -2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 7.405.682 төгрөг

             -2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7.405.682 төгрөг

             -2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7.405.682 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.235 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 169.617 төгрөг 5 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 169.617 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА